Microsoft Windows 7 үйлдлийн системийг албан ёсоор монгол хэлнээ хөрвүүлж байгаа талаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас мэдээлж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг болох Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ), програм хангамжийн дэлхийд тэргүүлэгч пүүс болох Microsoft компанийн хооронд 2008 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм.
Microsoft-ын орчуулгын ажлыг гардан зохион байгуулдаг Logrus компани өөрсдийн сонголтоор манай улсын Softline компанийг төлөөллөөрөө ажиллуулж байгаа гэнэ.
Тус компани “технологийн нутагшуулалт” хэмээн томъёолж буй уг ажлынхаа явцыг салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдэд, МШХХТГ болон холбогдох бусад байгууллагад танилцуулсан байна. Microsoft Windows 7 бол Microsoft-ийн хамгийн сүүлийн шинэ үйлдлийн систем. Дэлхий дахин 2008 онд нээлтээ хийсэн энэ системийн хэрэглээг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг энэ салбарынхан одоо болтол хүлээзнэж буйн учир нь энэ аж.
Хамгийн шинээс гадна хамгийн дэвшилтэт гэж хэлж болох энэ систем монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээр компьютерийн хэрэглээ манайхны хувьд хэлний бэрхшээлгүй болох юм.
Орчуулгыг монгол хэл зүйн болон олон улсын нэршил, томъёоллын харилцан хамаарлыг нарийн гаргаж, сайн хийх хэрэгтэй, үүний тулд салбар хоорондын хамтын ажиллагааг сайтар зохион байгуулах шаардлагатайг МШХХТГ-ийн орлогч дарга А.Мөнхбат уулзалтын үеэр онцлоод, үүний тулд үндэсний хэлний комисс ч байгуулж болохыг хэлсэн байна.
Түүнчлэн, мэдээллийн технологийн нутагшуулалтын ажилд идэвхитэй оролцдог их дээд сургуулиуд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон компьютерийн компаниудын төлөөлөгч нар тус тусын санаа бодлыг илэрхийлсэн аж. Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Windows үйлдлийн системийг эх хэлнээ хэрэглэх нь онцгой ач холбогдолтойг уулзалтанд оролцогчид тэмдэглээд, ажлын уялдааг сайтар хангаж ажиллахаар тохиролцжээ.