"Тавантолгой"-д "хуруу нэмэхээр" Монголын цөөнгүй компанийг нэгтгэсэн "Монгол 999+ Үндэсний нэгдэл" байгуулагдсан билээ. Тэд гадаадын компаниудтай эн тэнцүү өрсөлдөнө хэмээгээд байгаа. Консерциумын үйл ажиллагаа хэр явагдаж байгаа талаар сонирхохоор өчигдөр ажлын байранд нь очсон юм.
Биднийг очиход хүмүүс консерциумд яаж нэгдэх, ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар зөвлөгөө авч, бүртгүүлж байлаа. Олон нийттэй харилцах ажилтнууд нь ойрын өдрүүдэд нэлээд завгүй ажиллаж байна гэцгээж байв. Мөн өдөрт дунджаар 70-80 компани бүртгүүлж байгаа гэлээ.
Тэнд байх хугацаанд ч олон хүн орж гарч, сонирхож, бүртгүүлж байгаа нь ажиглагдсан. Нэгдэлд орохын тулд үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчээс оролцох тухай компанийн эрх бүхий байгууллагын шийдвэр, дүрэм, удирдлагын анкет зэрэг зүйлс шаардлагатай аж. Мөн компанийн дүрмийн санд нэг сая төгрөг байршуулах ёстой гэнэ. Дүрмийн санд цугласан мөнгийг банкинд байрлуулж, гэрээний дагуу хувьцаа эзэмшигчийн шийдвэр гартал зарлагын гүйлгээ хийхгүй байхаар тохиролцсон аж. Хэрвээ хувь нийлүүлэгч хүсвэл сая төгрөгөө буцаан авч болно хэмээн уг нэгдлийн зохион байгуулагч иргэдэд тайлбарлаж байв.
Уг дүрмийн санг хөрөнгийн бирж дээр гаргах нэгдлийн IРО хийлгэж, гадаадын нэр хүнд бүхий үнэлгээ, шинжилгээний мэргэжилтнүүдийг ажиллуулах зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар уг нэгдэлд 870 гаруй компани нэгдэж, хамтран ажиллахаар гэрээлээд байгаа гэнэ. Мөн эдгээр нь заавал татвар төлдөг аж ахуйн нэгж, компани байх шаардлагатай аж. Компаниа бүртгүүлж байсан зарим иргэдээс уг нэгдлийн үйл ажиллагаа, энэхүү санаачлагын талаар ямар бодолтой байгааг лавласан юм. Тэд "Монгол хүн, үндэсний компаниуд өөрийнхөө газар нутагт байгаа баялгийг ашиглаж олборловол сайн л байна.
Уг нэгдлийн талаар сонсоод сонирхож, судалсан. Тэгээд бүртгүүлчихээд явж байна. Эв нэгдэлтэй байж, шударга, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулбал амжилтад хүрэх байх. Дотоодын компаниудад хөрөнгө оруулалт хийгдэж, ашиг орлого нэмэгдвэл улс орны эдийн засгийн байдал сайжирч, ажлын байр ч нэмэгдэнэ" гэлээ. "Татвар төлөгчид нь ажилтай байхын хэрээр орлого ч нэмэгдэнэ. Алийн болгон ингэж амьдрах юм бэ. Бид хэдий чинээ хурдан хөл дээрээ тогтож, нэгдсэн зохион байгуулалтад орно, төдийн чинээ л амжилт хурдан ирэх болно" хэмээн хажуунаас ажлын хэсгийн ажилтан ч хошуу нэмэрлэв.
Хэрвээ "Монгол 999 Үндэсний нэгдэл" ХК "Тавантолгой"-н ашиглалтын эрхийг авч чадахгүй бол яах вэ гэсэн асуулт нийтийн дунд байгаа. Гэвч тэд "Амны билгээс ашдын билэг" гэгчээр энэ бүхний ард гарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тендерийн эрхийг авч чадахгүй байсан ч үндэсний компаниудын нэгдэл, цаашид хамтран ажиллах суурийг тавьсан явдал болно хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн ирэх долоо хоногийн лхагва гарагт болох нэгдлийн нэгдсэн хуралдаанаар төлөөлөн удирдах зөвлөлөө томилж, үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэх ажээ. "Монгол 999+ Үндэсний нэгдэл" ХК-ийн ажлын хэсгийн ахлагч Л.Ариунболдоос цөөн асуултад хариулт авсан юм.
-Анх энэхүү консерциумыг байгуулах санааг хэн, хэзээ гаргаж байсан бэ?
-Ер нь бол одоогоос нэг, хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн асуудал. Гэхдээ ийм олон байгууллага хамрагдана гэж бодож байгаагүй. Анх 10, 20-иод компани л нэгдье гэж ярилцаж байсан. Гэвч сүүлийн үед олныг хамрах хүрээтэй болсон. Нэг хүн санаачилсан гэхээсээ илүү нэгдсэн бүх компаниуд бүгд ийм саналтай байгаа гэдгийг хэлмээр байна.
-Засгийн газар урьдчилгаа төлбөрт 2 тэрбум төгрөгийг өгөх ёстой гэсэн байна. Энэ мөнгийг хаанаас гаргах гэж байна?
-Яг хоёр тэрбум төгрөг биш л дээ. Тендерт ялсан байгууллага Засгийн газарт 0.5-2 тэрбумын зээлийг өгч байгаа гэсэн үг. Хэрвээ ялсан тохиолдолд хөрөнгийн зах зээлээс мөнгөө босгох боломж бидэнд зөндөө олдоно. Энэ бол санаа зовоод байх асуудал биш гэж бодож байгаа.
-Тавантолгойд хөрөнгө оруулахын тулд ажлын туршлагатай байх ёстой. Гадаадын томоохон компаниудтай өрсөлдөх чадвар хэр байх бол?
-Манай консерциумд 1000 гаруй байгууллага нэгдэх байх. Эдгээр компаниуд зөвхөн уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг биш санхүү, эдийн засаг, бизнесийн, хувцасны, хууль, эрх зүйн гээд олон чиглэлийн газрууд байгаа. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй нь ч байна, олон жилийн туршлагатай компани ч байна. Тэгэхээр бие биедээ зааж зөвлөж, туршлагаа солилцож, дутуугаа нөхөж л ажиллах байх даа. Алдаа оноо байгааг үгүйсгэхгүй.
Туршлагагүй гээд яваад байвал бүх зүйл дээр асуудал тулгарна. Орон нутгийн, дотоодын сайн сайн компаниудын жишээ олныг мэднэ. Тэгээд ч Тавантолгойн ордоос бид үзэж харж байгаагүй уран, олон зуун метрийн гүнд байгаа газрын баялаг олборлох гээгүй. Монголчууд 50-60 жилд өөрсдөө нүүрсээ олборлоод хэрэглээд ирсэн ард түмэн. Багануур, Шивээ овоо гээд олон жилийн туршлагатай олборлодог компаниуд байна. Гадны компанитай харьцуулж, туршлагагүй гэх асуудал хүндэтгэн үзэх шалгуур биш.
-Бүгд тэгш эрхтэй оролцоно гэж дүрэмдээ заасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийг хэрхэн сонгох вэ. Ямар журмаар ажиллах вэ?
-Компанийн засаглалын хууль, журмын дагуу бүх асуудлыг шийднэ. Ил тод, нээлттэй, шударга байхыг хичээн ажиллана даа. Мөн хувьцаа" зарах тал дээр хууль, санхүүгийн мэргэжлийн том баг ажиллаж байгаа.
Т.Урангэрэл