Сонгинын амралтын наахна байрлах модон гүүрнээс Туул голыг харахад ус биш угаадас урсч байгаа тухай сонсоод бодитоор харахаар өчигдөр тус газрыг зорилоо. Голын ус нэлээд ширүүн урсгалтай, өргөн ч юм. Ерөөсөө ус урсахгүй, цэвэрлэх байгууламжийн бохир тэр чигээрээ л урсч байгаа гэсэн төсөөлөлтэй очсоныг бодоход голын ус нэг их бохир гэж мэдэгдсэнгүй. Гэхдээ тунгалаг биш учраас голын чулуу лав усан доороос харагдаагүй.
Модон гүүрний хашлага сандайлан нарлаж суусан хоёр өвөө болон эмэгтэйд ирсэн хэрэг, зорилгоо тайлбарлалаа. Голын ус цэвэршсэн юм болов уу гээд буцах гэж буйгаа ч хэллээ. Гэтэл Туул гол үнэхээр бохирджээ. Өмнө нь энд усны шувуу зүйл бүрээрээ цугладаг байсан бол одоо хар хэрээ, элээнээс өөр шувуу харагдахаа больжээ. Загас жараахай ч үгүй болсон гэнэ. Туул голын усыг чухам юу ингэж бохирдуулаад байгааг оршин суугчид нарийн мэдэхгүй ч хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүд бохироо гол руу урсгаад байна гэж таамаглан ярьж байлаа.
Энхтайваны гүүрээр явж байхад л хүүхдүүд зуны халуунд голын усанд шумбаж, томчууд эрэг даган сэрүүцдэг сэн. Гэтэл энд хүүхдүүдийн хөгжилдөх дуу даанч алга. Учир нь, голын усанд хүүхдээ шумбуулах нь бүү хэл хувцсаа угаасны дараа өлгийтэй хүүхдийн шээстэй даавуу шарладаг шиг өнгөө алдчихдаг байна. Түүхий ус уусан хүүхдийн биеэр юм туурдаг, тэгээд ч Туулын усаар урсч ирдэггүй юм тун ховор. Малын хулгайч бэлчээрээс нь нядалсан малынхаа гэдэс дотрыг, хогны мөнгөө төлөхөөс зайлсхийсэн ухамсаргүй хүмүүс уут шуудайтай хогоо ч урсгадаг ажээ. Хэдхэн хоногийн өмнө хоёр үхэр урсч ирсэн бөгөөд яагаад ийнхүү голоор “дамжиж” яваагийн учиг нь тайлагдаагүй үлджээ.
Энэ мэт шалтгаанаар ундны усанд хэрэглэх боломжгүй болсон юм байна. Одоо байгаагаас бага зэрэг дээшээ явахад жинхэнэ бохир тэр чигээрээ урсч ирдэг газар байгаа гэж өвгөд хэлэв. Бид тэр хэсгийг очиж үзэхээр явсан юм. Нэг өвөө ажилтай хэмээн сүүний хоосон саваа барьсаар Сонгинын амралтыг зорьж, Н.Ламзав, Ч.Батцэцэг хоёр хамт явахыг зөвшөөрсөн юм. Бидэнтэй хамт явсан Н.Ламзав гуай чих хатуу, тиймээс чихэн дээр нь орилж асуулт тавина. Тэрээр Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбинатад 50 гаруй жил амьдарч байгаа.
Ус, мод байгальдаа ойр эрүүл чийрэг амьдарсаар өтөлсөн нэгэн. Харин одоо ус, модтой ойр байгаад эрүүл байна гэдэгтээ итгэхээ больсон гэсэн. Мэдээж нүдэн дээр нь ус ингэж бохирдож байгааг харж байгаа хүнд ийм бодол төрөхөөс аргагүй мэт. Түүний хүү Төв цэвэрлэх байгууламжид сахиул хийдэг. Байгууллага нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүртэлх голын уснаас дээж авч шинжилгээ хийдэг гэж аавдаа ярьсан гэнэ. Тэр шинжилгээгээр нь ямар хариу гардаг юм бол бүү мэд, лав сайхан юм дуулдахгүй л болов уу гэж байв.
Нүдэн дээр нь ийм юм болж байгааг албан тушаалтан мэддэггүй гэж үү
Модон гүүрээр гараад Сонгинын амралтын зүүн талаар хойшоо хоёроос гурван км орчим явлаа. Голын эрэг дагуу машинтайгаа зогсч наргиж байгаа хүмүүс ч үзэгдэнэ, түмпэн саваараа ус хутган зарим нь хувцсаа угаах юм. Байгаль нь сайхан болохоор тэр хэсэгт олон амралтын газар байх. Ч.Батцэцэгийн тайлбарласнаар Баяраагийн амралтыг өнгөрч тэдний нэрлэдгээр дээд буудал гэх хоёр давхар ягаан байшинтай амралтын газрын зүүн талд очлоо. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Гэхдээ ийм юм харсандаа үнэхээр цочирдож, харамслаа.
Голын ус хоёр салаалан урсан ирж, тэрхэн хэсэгт нэгдэж байлаа. Эндээс л Туул гол руу чухам юу нийлүүлж буйг нүдээр харж болохоор байв. Гэхдээ хотоос хэдхэн км газар болж байгаа энэ үйлдлийг мэдээгүй албан тушаалтан гэж баймгүй юм. Эсвэл мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй юм шиг байх шалтгаан тэдэнд байна уу. Чанх хойд талаас салаалан урсч байгаа нь өтгөн ногоон өнгөтэй, үнэр танар ч гэж хүн тэсэхийн аргагүй. Харин зүүн талаас тув тунгалаг жинхэнэ утгаараа голын ус урсана. Мэдээж нийлэхээрээ голын баруун эргээр тунгалаг, зүүн талаар бохир ногоон ус. Тэрхэн хэсэгт голын урсгал ширүүсээд бохир нь цэвэртэйгээ сайхан холилдож сааралдуу өнгөтэй болоод Биокомбинатын зүг одно. Туулын ус Орхон голд цутгадаг.
Гэхдээ голын ус өөрийгөө цэвэршүүлж байдаг гэдэг болохоор хаана хүрч цэвэршиж байгааг мэдэх хүн алга. Ямартай ч тэр хэсэгт цутгаж байгаа бохир ус үнэхээр аймаар юм билээ. Эргээр том ногоон ялаа ам руу орчих шахам дүнгэнэн бужигнаж, хоёр талын хөрс нь ногоон өнгөтэй бөгөөд хатаад хагарчихсан. Өмхий үнэрээс нь бушуухан холдохын түүс болж сайн харж ч чадсангүй. Хутгаж аваад хардаг юм уу гэснээ химийн бодис, эсвэл цэвэрлэх байгууламжийн бохир юу ч байгаа юм билээ гэж сэжиглэхэд хүрэв. Ямартай ч, ийм юм холилдсон голын ус руу хүүхдүүдээ хэзээ ч ойртуулахгүй юм шүү гэж дотроо бодож явснаа нуух юун.
Эндээс эхлээд голын усыг дагаад явахад бохироо гол руу урсгаж байгаа хэрэгтэнг олох тун амархан юм шиг санагдсан. Нутгийн иргэдийн хардаж байгаа арьс ширний үйлдвэрийн хаягдал гэхээс илүүтэй Төв цэвэрлэх байгууламжийн бохир урсч ирдэг болов уу гэмээр. Учир хойшоо гурав, дөрвөн км яваад 22-ын товчоо харагдаж байна лээ.
Тунгалаг ус, бохир хоёр нийлэх тэрүүхэн орчин хүн ихтэй. Яагаад гэвэл голын тэр хэсгээс дээш цэв цэвэрхэн бас тув тунгалаг. Тэнд 15-16 настай болов уу гэмээр найм есөн хөвгүүн усанд сэлж байв. Тэд Биогийн оршин суугчдын хүүхдүүд. Усанд сэлэх гэж ийм алс ирдэг гэж байсан. Биднийг хаанаас явааг сонсоод “Цэвэрлэх байгууламж бохир усаа цэвэрлэж дийлэхгүй гол руу урсгачихдаг юм шиг байна лээ. Голын уснаас хоёр толгойтой загас барьсан гэж удахгүй дуулдах байх шүү” гэж аавын цээж гаргасан. Тэд гэр болон эцэг, эхийн хяналтаас хол байгаа учраас хүссэнээ хийх гэсэн бололтой “ахаа тамхи байвал ганц хоёрыг өгөөч” гэцгээн манай жолоочийг ээрч байлаа.
Тийм ээ, манай бохир мөн
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, төрийн түшээд, хотын дарга аа. Туул голоор цэвэрлэх байгууламжийн бохир тэр чигтээ урсч байгааг та бүхэн мэддэг юм байна шүү дээ. Яагаад өдий хүртэл энэ асуудлыг шийдээгүй юм бэ. Энэ асуултыг эрүүл, баталгаатай орчинд амьдрах эрхтэй гэж тунхагласан ард түмнийхээ өмнөөс тавимаар байна. Хүүхдүүд цэнгэгээ байх гэхэд хор, химийн бодисгүй усанд шумбаж чадахгүй, тэсэлгүй шумбасан нь хордлого, харшил, яр шархандаа баригдаж загас жараахай олноор үхэж, усны шувууд нь ч ганганан дуугархаа больсныг мэдсээр байж яагаад арга хэмжээ авалгүй өдий хүрсэн юм бэ.
“Тийм ээ, Туул гол руу манайх үйлдвэрийн бохироо нийлүүлж байгаа. Гэхдээ энэ бүхэн Харгиа цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэхгүй манайд нийлүүлж байгаагаас шалтгаалж буй. Энэ бүхнийг төр, засаг мэддэг ч арга хэмжээ авч чаддаггүй” гэж Төв цэвэрлэх байгууламжийн дарга П.Болдбаатар ярьж байна.
Харгиа гэж “хар гай” болсон цэвэрлэх байгууламж өнөөдөр ч ажилласан нэр зүүсэн хэвээр байгаа. Түүнийг нийслэл өөрийн мэдэлдээ шилжүүлэн авч, гадаадын хөрөнгө оруулалтаар техник, технологийг нь шинэчлэх асуудлыг шийдэх болсон талаарх таатай мэдээ сонсогдсон ч өнөөдөр ажилласан нэр зүүсээр. Байгаль орчныг бохирдуулж, ард түмнийг хордуулсаар байгаа.
Хотынхоо төвд, А зэрэглэлийн бүст хэдхэн арьс ширний үйлдвэрийн эздэд зориулан барьсан энэ цэвэрлэх байгууламжийг хотоос гаргаж болдоггүй гэж үү. Арав гаруйхан арьс ширний үйлдвэрийн эздийн эрх ашгаас нийт иргэдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийг дээгүүр тавьдаг төртэйсэн бол өдийд Харгиаг, тэр хэдэн үйлдвэртэй нь хамт хотоос гаргачих байсан болов уу. Гэхдээ ингээгүйгээс, магадгүй хүсэхгүй байгаагаас иргэд, бидний ирээдүй болсон хүүхдүүд маань хохирсоор байх уу. Та бүхнээс дахин асуухад иргэдийн эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалахаас чухал асуудал төрд байдаг гэж үү. Ногоон батгана шавсан, Туулын хөвөөнд та бүхэн нэг удаа морилоорой.
М.Алтанцэцэг /Үндэсний шуудан сонин/