Сэгс цагаан богд найраглал зохиолч Нямгаваагийн бодит амьдралаар бичигджээ

Монголчуудын амьдрал

2010-06-12 14:59 GMT+8

Ардын уран зохиолч Пүрэвдорж гуайн бүхий л зохиолыг уншаагүй сонсоогүй Монгол хүн гэж үгүй биз ээ. Тэр дундаа Сэгс цагаан богд найраглалыг хүүхэд байхаасаа уншиж цээжилдэг Монголчуудын хувьд дуртай найраглалынх нь бүтсэн түүх маш сонирхолтой байх ажээ.

Учир нь энэхүү найраглалын жинхэнэ үйл явдал нь бодит амьдрал дээр байсан төдийгүй найраглалын гол дүрийн баатар хотын залуу нь Нямгаваа зохиолч гэнэ. Хосгүй авъяастай хоёр зохиолч маань үй зайгүй андууд бөгөөд Нямгаваа зохиолчийн бага залууд тохиолдсон явдлаас санаа ургуулан бичсэнээр энэхүү алдартай найраглал олонд түгэх болсон байна.

Нямгаваа зохиолч хорин хэдхэн настайдаа нам засгаас бичсэн ном зохиолоо өндрөөр үнэлүүлж одон тэмдгээр энгэрээ цоолуулж гэнэ. Үргэлж шинийг эрэлхийлэн байдаг хэсэг уран бүтээлчдийн дунд хоёр найз ч байх бөгөөд говь нутгаар шинэ бүтээлийн санаа хайхаар аялалд гарчээ.

Ингэж явахдаа говь нутгийн нэгэн тэмээчнийд зочилсноор Нямгаваа зохиолч говийн бор охинд сэтгэл алдарчээ. Ботгон бор нүдтэй ер хөдөөнийх гэмээргүй цэвэрхэн бор охиноос харцаа салгаж чадахгүй байсныг хамт явсан нөхөд нь тоглоом наадам болгон шуугидаг байж.

Харин зохиолч маань танилцаж ярилцах гэж бүхий л аргыг сэдсэн боловч нэмэр болохгүй өнөөх ботгон нүдтэй охин нь нэг ч үг хэлэхгүй болохоор хэсэг хугацааны дараа нутаг буцах болж. Аргаа барсан зохиолч энгэртээ зүүж явсан шинэхэн тэмдгээ дурлалт охиндоо дурсгал болгон өгөх гэтэл хавь ойрын залуус хошигнон инээлдэж байж гэнэ. Сандарсандаа охины хөтөлж явсан тэмээний магнай дахь хадганд  нь одонгоо тогтоочихоод гүйхээрээ машиндаа сууж байсан юм гэдэг. Хотын залуу нутаг буцаж ботгон нүдтэй бүсгүй хөдөөнөө үлдсэн ч тун удалгүй шувуу бүхэнд үг заагаад, шуудан бүхэнд захиа дайгаад эхэлсэн нь говь нутгийн тэмээчин бүсгүйд хүрч захидлыг задалвал:
Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй сайн байна уу? хэмээн эхэлсэн байжээ. Бүрэг ичимхий зангаасаа сэтгэлтэй залуудаа нэг ч үг хэлж чадалгүй явуулсан бүсгүй сая л нэг зориг гарган сэтгэл нээж хариу захидал илгээж гэнэ. Хоёр нутгийнхаа сайхныг ярилцсаар дотносон нэгэн захидалдаа:
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү хэмээн гэгээхэн гомдол мэдүүлээд амжсан нь хожим хүн бүрийн сайн мэддэг том найраглал, оюуны үнэт олдвор болон үлджээ.

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 33 Их хариулттай Их таалсан
  • ariunbold     180.149.78.26
    Botgond temdeg zvvsen ged bh ym tahin unga gesen shv de
    2014-10-12 0 0 Хариулах
  • Hongorzul     103.10.22.242
    Ene nairaglal uneheer goeo shuu
    2014-04-15 0 0 Хариулах
  • борхон     202.126.91.159
    яасан худлаа бичээ вэ тэмээ биш соотон шүүдээ тахийн унага
    2013-12-31 0 0 Хариулах
  • Яриаг сонссон     202.70.34.56
    Дол Нямаа нь гэлүү Дан Нямаа нь гэл үү жаахан залуу том зохиолчтой хөдөө явж байгаад айлд орсон байгаам. Томчуул гэрт буу халж удаж байгаад явахаар гарч ирэхэд нь Д. Нямаа хүү айлын жаахан охинтой улаан ногттой /эрх ч гэлүү, өнчин ч гэлүү тусгайлан гоёж ногтолсон/ ботго эрхлүүлээд зогсож байсан юм гэнэ лээ. Тэгээд цаашаа хөдлөөд явж байхдаа хаширууд Нямаа гуайг цаашлуулж жаахан инээлдэхэд Д.Пүрэвдорж гуай би нэг найргийн санаа оллоо гэж хэлсэнийг 26 жилийн өмнө П.Бадарч гуай цэргүүдтэй уулзахдаа ярьж байж билээ. Тэдэнтэй Бадарч гуай цуг явсан юм байна. Сүүлд зохилчид тэр нутгаар явахдаа Сүхбат ч билүү? Сүхчулуун ч бил үү? тэр охиныг олж уулзахад айлын эхнэр болчихсон улаан бутарсан нүүрэмгий бүсгүй болсон байсан гэнэ. Залуу сэтгүүлчид юм бичихдээ жаахан магадлаж бичиж байх хэрэгтэй байна.
    2010-06-14 0 0 Хариулах
  • ariuka     180.149.78.26
    Bodgo bish tahin unga uuru sain medehgvi bj hvn shvmjle sanatai
    2014-10-12 0 0 Хариулах
  • bi     103.26.194.3
    suhbat ch huntei suugaagu l dee
    2014-03-30 0 0 Хариулах
  • Зочин     180.235.170.171
    Goviin huuhnuud uneheer ajilgui archaagui ym bilee.
    2010-06-14 0 0 Хариулах
  • saihan busgui     182.160.37.49
    Goviin humuus ih hun saitai deer ni huuhnuud ni saihan uzesgelentei bie haa tsarai zus saitai shu
    2010-06-14 0 0 Хариулах
  • bi     182.160.25.191
    Будаач будаач гэхээр сахлаа будав гэгч шиг зөв мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ угаасаа дээдчүүл нь худлаа ярьж байхад нэг муу сайт ч аргагүй юм оюунгүй мэдлэггүй хүмүүсээр тоглох юм даа
    2010-06-14 0 0 Хариулах
  •     202.179.20.252
    зохиолч төрийн соёрхолт Долгорын Нямаа шүү дээ. Бодит явдал гэдэг нь үнэн. өөрөө ч ярьсан Пүрэвдож агсан ч ярьж бсан. Дашрамд дуулгахад энэ Нямаа зохиолч бол мугж Одончимэгийн анхны нөхөр жүжигчин Зоригийн аав болой.Одооны сэтгүүлч нэртэй пацаанууд юу ч уншдаггүй мэддэггүй нөхдүүд шүү. Дүгнэлт хиймээр юм.
    2010-06-14 0 0 Хариулах
  • Ганаа     122.254.127.66
    202.179.20.ххх үнэн бичсэн байна. Д.Пүрэвдорж гуай энэ тухай зурагтаар ярьж байсан ш дээ. Арай үнэнд ойрхон юм бичээч дээ
    2010-06-14 0 0 Хариулах
  • sisi     202.170.68.19
    mongoliin zohiolchid yag unen barimtat zuil deer tulguurlaj bichdeg shuu .bidnii ueiinhen ih nim unshdag bailaa.odoonii huuhduud nom unshdag yum uu .unshihgui bgaa shaltgaan ni uran zohioliin bagsh nar m uu ba .bidnii ued bagsh nar nom unshuulaad utgiig ni yariuldag gol dur tuslah duriin tuhai geed ih sonirholtoi zaadag bsan .shuleg ih tseejildeg segs tsagaan bogdiig nudee anij bgaad dotroo durleed l tseejildeg bailaa odoo ch sanaanaas gardaggui l yum daa .tegehed iim yum bicheed suuj bdag humuusiig bi gaihaj ba .hun bolgon oortoo taarsan shuleg bichdeg bailaa .odoo huuhduudiig nom unshuulah sonirholtoi bolgoh heregtei baa
    2010-06-14 1 1 Хариулах
  • zochin     180.149.64.231
    medehgui baij yun nyamgavaa zohiolch ve?
    2010-06-14 0 0 Хариулах
  • zochin     182.160.33.93
    GOGO-NXON BOLIOROI, NYAMGAVAA IIM YUM BICHUUEED BGAA YUM UU. TER NAIRAGLALD NYAMGAVAA XAMAAGUI. UDBAL DARGATAI ZOXIOLCHID SEGS TSAGAAN BOGDOD YAVJ BGAAD XULANGIIN UNAGA XUTULSUN BOR XUUXENTEI UULZSAN NI SUXBAT GEJ 18-TI BUSGUI BSN GEDEG SHTEE, GOGO BOLI L DOO. ZOXIOLCHIIN UVIIG XAMGAALAH UR XUUXED, OYUNII UMCHIIN GAZAR GEJ BGAA SHUU
    2010-06-13 0 0 Хариулах
  • Зочин     202.179.20.182
    Яруу найрагч Долгорын Нямаа гуай Д.Пүрэвдоржтай хамт Баянхонгороор явж байсан юм билээ. Зохиолын сэдэл нь эндээс үүдсэн гэдэг. Хүмүүст зөв мэдээлэл өгч баймаар юм. Хаанаас ийм мэдээ олж бичдэг байна аа.
    2010-06-13 0 0 Хариулах
  • Нямгаваа мн м     70.131.158.124
    Нямгаваа чинь тэр хүүхэнтэй суугаад зодсоор байгаад хоёр хүүхэдтэй нь хөөгөөд явуулсан гэхчивлээ . Тэгээд тэр хүүхэн нь Баянхонгортоо өтөлсөн гэсэншд Ыаянхонгорынхон одоо ч гэсэн ярьдаг юм байхчивлээ .
    2010-06-13 0 1 Хариулах
  • ynen     182.160.46.39
    yum bichij baij sain sudlaj medeh heregtei shyy yu ch medehgyi baij taaj bichih yum nymgavaa bish dolgoriin nyaa gej dundgoviin zohiolch baisan yum hudlaa yum bichehee boli
    2010-06-13 0 0 Хариулах
  • Зочин     203.91.117.3
    Энэ худлаа байнаа.Нямгаваа гэж зохиолч байхгүй.Найруулагч Нямгаваа бол насны хувьд зөрөөтэй.Эх дүр нь болох Сүхбат тийм ч сайхан бүсгүй байгаагүй юмаа
    2010-06-12 0 0 Хариулах
  • zochin     70.173.17.114
    Suuliin hun unen helsen baina.Ene ogt hudlaa yum bichij.D.Nyamaagiin "Tengeriin hayanii od"gedeg durdatgaliin nomiig unshaarai.Botgond temdeg zuuj ogson hun ni Nyamaa guai.Nyamgavaa gegch hun ter uyed huuhed baisan baij magadgui.
    2010-06-13 0 0 Хариулах
  • Зочин     182.160.44.43
    Энэ бол худлаа байнаа. Нямгавааг ямар зохиолч гэх юм. Тэгээд ч тэр 2 насны зөрүүтэй. Хамт тэгээд л яваад байж гэнэ.
    2010-06-12 0 0 Хариулах
  • Зочин     124.28.113.168
    bygd adilhan buun durnuud
    2010-06-12 0 0 Хариулах
  • Зочин     124.28.113.168
    ene segs tsagaan bogd aguu nairaglal snyy gehdee zohiolch 1985-1986 oni negen sonin deer zohiolch naymgavaa bish jiriin negen zaluu gej durssan baidag um bilee odoo ch hen medeh um gesen shig burah umdaa tegeed goviinhon yg yaria hereggyi oroi untahdaa zahalhuu uruuldeh yy gej hyyhnyyd erchyydees asuudag shyy
    2010-06-12 0 0 Хариулах
  • Зочин     180.149.64.199
    чи говийн хүүхэнтэй их унтжээ дээ бүгд тэгж байна уу мөн их хуцдаг хулхи гар вэ
    2010-06-12 0 0 Хариулах
  • Зочин     202.179.10.6
    ter hudlaa. zohiogch ooroor l yaridag ymdaa.
    2010-06-12 0 0 Хариулах
  • Зочин     180.149.64.199
    журамгүй гэвэл хаана ч байна,ер нь хаанахын ч бай хүүхнүүд 1 хэвэнд цутгасан биш бүгд юу гэж адилхан байх вэ говьд ч хангайд ч сайхан нь бас муу нь ч адил байгаа гол нь ухаалаг хүн чанартай байх нь эмэгтэй хүний хамгийн сайхан шинж
    2010-06-12 0 0 Хариулах
  • нараа     203.91.117.4
    тийм шүү хаана ч байсан сайн муу хүмүүс байж л байдаг ш дээ гэхдээ эр ч бай эм ч бай ухаалаг л байх хэрэгтэй тийм үү?
    2010-06-22 0 0 Хариулах
  • Зочин     114.37.143.100
    he he yasan hoorohon yum, gobiin huuhenuud ch sain humuus baidag yum shuu, ajiltai ys juramtai, daruuhan
    2010-06-12 0 1 Хариулах
  • Зочин     124.158.65.217
    Хөөрхий Их найрагч ПҮРЭВДОРЖИЙГ БУРХАНЫ ОРОНД ЯВСАНЫ ДАРАА НЭГ ИХ МЭДЭМХИЙРЧ МӨН САЙХАН ШААЖ БАЙНАА НЭГ Д МОНГОЛД НЯМГАВАА ГЭЖ ЗОХИОЛЧ ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ НЯМГАВАА ГЭЖ НАЙРУУЛАГЧ Л БАЙСАН ОДОО ТЭРЭЭР ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫГ 7 ТЭРБУМААР ХААН БАНКНЫ ПЕТЕР МОРРУД ЗАРЖ ТЭР МӨНГӨӨРӨӨ АМЕРКИД ТАРВАЛЗАЖ БАЙГАА СЭГС ЦАГААН БОГД НАЙРАГЛАЛЫГ БИЧИЖ БАЙХ ҮЕД НЯМГАВАА 7 Р АНГИЙН ХҮҮХЭД БАЙСАН.АМНЫ ЗОРГООР ХУДЛАА БУРАХ ОСОЛТОЙГ АНХААРУЛАЯ
    2010-06-12 1 0 Хариулах
  • Зочин     202.170.85.9
    Juramtai gechikhsen bnaa erchuud ni hovor 2 avgai hoorondpp huu naraa soliod suusan ali ni medegdehgui zuil zunduu l bdag shd erchuud ochikhoor guyalakhuu huvaah ch biluu neg tiimerhuu ug heleed hajuud ni duhuud bdag bizdee, goviinhon bas hariltsahad hetsuu humuus shuu ichemhii yumuu bureg yumu buu med , tegj bgaad duugui hunii doodokh noiton gdg shig yum boldog bizdee.
    2010-06-12 0 0 Хариулах
  • Зочин     180.149.64.199
    тиймээ би говийнх баярлалаа эрчүүд бүхэн нүд унагаж байсан 18 нас минь аав ээжийн эрх танхи насыг үдүүлсэн юм даа
    2010-06-12 0 1 Хариулах
  • Зочин     202.179.15.22
    Уран зохиол дээрээ Секс цагаан бөгс гэж хэлээд алуулангаа алдаж билээ. 7-8-р ангид л байсан байх.
    2010-06-12 0 0 Хариулах
  • ТЭНЭГ     180.149.80.135
    ХАХА ЭЛЭГ АВАХ ЮМ АА ЧИ СЭЭГЭС ГЭЭД ОЙРОЛЦОО Ч ЮМ УУ
    2010-06-14 0 1 Хариулах
  • Montaque     202.179.14.52
    Teneg durak ve chi kkk
    2010-06-12 0 1 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газраас 2015 оны Монгол улсын нэгдсэн төсвийн төслийг өргөн барихдаа Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан аймгуудад төсвийн эрх мэдлийг үе шаттай шилжүүлэх талаар тусгажээ. Энэ дагуу нийт 800 обьектын 200-г нь эхний ээлжинд орон нутагт шилжүүлнэ. Та энэ өөрчлөлтийг дэмжиж байна уу?
Нийт 398 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ