Манай улс дэлхийн 150-иад оронтой дипломат харилцаатай байдаг. Ингэснээр гадаад харилцаа хөгжиж хилийн чанадад байгаа Монгол иргэдэд тулгарч буй элдэв асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа. Гэтэл сүүлийн үед гадаадад суугаа элчин сайд, консултай холбоотой сөрөг яриа гарах болжээ.
Тодруулбал, Германд 18 дахь жилдээ амьдарч байгаа Д.Рэнцэнноров гэх иргэн Берлин хотын консулд нөхөртөө виз гаргуулахаар Элчин сайдын яаманд ханджээ. Тэрбээр удаа дараа очсон боловч хүлээн авахгүй, утсаа ч авахгүй байжээ. Нэг өдөр аз нь таарч дипломат төлөөлөгчтэйгөө утсаар холбогджээ. Гэтэл хэлэхийн муухайгаар хэлүүлж, доромжлуулсан байна. Түүнийг элдвээр хэлсэн хүн нь III нарийн бичгийн дарга Мөнхбат гэгч аж. Зөвхөн Монголчууддаа төдийгүй манай оронд зорчих хүсэлтэй хоёр Швейцарь иргэний визийг ч гаргаж өгөлгүй гурван сар болж байгаа аж. Мөн тус консулын Монгол ажилчид гадаад хэл мэдэхгүй. Гадаад иргэдтэй ойлголцдоггүй талаар гомдол ирсэн юм.
Дээрх гомдлын дагуу ГХЯ-ны төрийн Захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайханаас тодруулж, цөөн асуултад хариулт авсан юм.
-Берлиний консулын III нарийн бичгийн дарга Мөнхбат монгол иргэдтэй зүй бус харьцсан гэсэн мэдээлэл байна. Тэрбээр уг албанд хэзээ томилогдсон бэ?
-Манай энгийн л нэгэн ажилчин. Бид тухайн үеийнх нь дүрмийн дагуу л томилсон. Хэрвээ ийм асуудал байгаа бол манайд албан ёсоор бичгээр хандах хэрэгтэй.
-Яагаад манай улсын гадаадад суугаа элчин сайд, консулуудын талаар сөрөг мэдээлэл их гараад байна вэ?
-Ажлын хариуцлага алдаж байгаа нөхдүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай иргэд бас асуудал бүрийг хүндрүүлэх дуртай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хүсэлд нийцэхгүй зүйл байвал гомдоллож эхэлдэг. Үнэн хэрэгтээ дээрх хэргийн талаар бид мэдэхгүй учраас гомдол гаргагчийн буруу ч байж болох талтай. Жишээлбэл, Чех улсад 10 гаруй мянган монгол хүн бий. Гэтэл зургаан дипломат төлөөлөгчтэй. Хуваагаад үзвэл нэг хүнд 1700-гаад иргэн ногдож өдөрт 138 хүнд үйлчлэх хэрэгтэй болно. Тэгэхээр нэг хүний хүсэлд нийцүүлж ажиллах боломж байхгүй. Байлаа ч нөгөөд нь таалагдахгүй байх жишээтэй. Төрийн ажлыг энгийн нэг байгууллагын ажил шиг явуулж болохгүй шүү дээ. Бид боломж бололцоогоороо л ажиллаж байна.
Манайханд нэгнийхээ хийж байгаа сайн үйлийг хэлэхгүй байж алдаа гаргавал өлгөж аваад асуудал болгодог зан байдаг. Бүр наад захын нэг жишээ хэлье. Гадаадад гарахдаа манай иргэд жирэмсэн очоод хүүхдээ хаяад зугтдаг. Хайж, хайж эхийг нь олохоор хүүхдээ авахгүй гэнэ. Хаана ямар оронд монгол иргэний эрх зөрчигдөж байна. Ямар асуудал байна. Яаж туслах боломжтой вэ гээд л бүх ажлыг төлөөлөгчид хийж байна.
Монгол иргэний цогцос үмхийрч ялзарсан байдалтай олдсон ч ЭСЯ-ны байранд хадгалж, хэргийн шалтгааныг олтол байлгаж байдаг. Арай гэж хэн болохыг нь тогтоож ар гэрийнхэнтэй холбогдоход гэр бүл нь авахгүй гээд сууж байх жишээтэй.
Дипломатч консулууд байна гэдэг хэцүү алба. Халуун оронд ажиллаж байгаа дипломатууд маань мэргэжлийн суурь өвчтэй, тахир дутуу болж эх орондоо ирэх тохиолдол бий. Үнэн хэрэгтээ Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж дэлхийд танигдахад гол нөлөөлж буй хүмүүс нь дипломатууд л байна шүү дээ.
-Берлинд Монголыг зорих гэж байгаа хоёр Швейцарь иргэнд виз гаргаж өгөхгүй гурван сар болсон гэсэн. Жуулчдад иймэрхүү байдалтай хандвал манай орны аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Энэ асуудлыг бидэнд албан ёсоор мэдээлээгүй болохоор мэдэхгүй. Тэр Мөнхбат нь байна уу Мандах нь байна уу хариуцлага алдаж байж болзошгүй ч баримттайгаар гомдол, хүсэлтээ гаргавал бид шалгана шүү дээ.
Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/