Номын сангийн үйлчилгээнд дэвшил гарна

Нийслэл таймс

2010-07-02 15:20 GMT+8

Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан ирэх есдүгээр сарын 1-нээс өөртөө үйлчлэх уншлагын хэлбэрийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Учир нь ном бүрийн бар код бүхий дугаарыг хэвлэн нааж байгаа аж.

Ингэснээр үйлчлүүлэгч уншиж байгаа номуудаа өөрийн нэр дээр компьютерийн программ дээр бүртгэдэг болох юм байна. Нэг ёсондоо номын санчаас хамаарсан ямар нэг саадгүйгээр өөртөө үйлчлэх боломжтой болж байгаа гэсэн үг. Мөн Монголын номын сангуудын консорциумаас номын сангуудын шинэчлэлт сэдвээр сургалт, ярилцлагыг энэ сарын 5-нд зохион байгуулахаар болжээ.

Үүгээр Монголд үйл ажиллагаа явуулдаг номын сангуудад тулгараад байгаа асуудлын талаар ярилцах юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Тавантолгойн ордыг хэзээ эргэлтэд оруулах нь тодорхойгүй байна. Засгийн газар Консерциумтай гэрээ хийх эцсийн мөчид УИХ-ын дарга гарын үсэг зурах огноог хойшлууллаа. Таны бодлоор ордыг ашиглах консерциумд Монголын талаас "Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" компанийн аль нь багтах ёстой вэ?
Нийт 3580 санал өгсөн байна.

Дээшээ