Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал
М.Наранбаатартай уулзаж ярилцлаа.
-Таныг телевиз үзэгчид сайн танина. Гэхдээ намтар түүхийг тань тэр болгон мэдэхгүй.
Өөрөө нэг их ярилцлага өгөөд байхгүй юм. Нутаг ус, сургууль соёл гээд яривал
ямар вэ?
-Би 1974 онд Өвөрхангай аймагт жирийн сэхээтний гэр бүлд төрсөн. Долоон
хүүхэдтэй өнөр өтгөн айлын дундах хүү. “Миний хүү онц сурах хэрэгтэй. Тэгвэл л
сайхан амьдарна” гэсэн сургаалиар л өсч хүмүүжсэн. 1991 онд аравдугаар ангиа төгсөх
үед Монголд амьдралын нөхцөл байдал их хүндэрсэн байлаа. 1980-аад оны дундаас
ээжийн минь бие муудаад манай гэрийн амьдрал ч хэцүү болсон. Хөдөөгийн багш
нарт хувьчлалаар юу ч олдоогүй шүү дээ.
Хэрвээ би шалгалтаа сайн өгч эхний хэдэн байрт жагсахгүй бол төлбөртэй
сургуульд орох болоод байв. Тиймээс би тэмцэх хэрэгтэй л гэж бодсон. Тэгээд сурлагаараа
аймагтаа нэгдүгээрт орж, МУИС-ийн дэргэдэх Олон улсын харилцааны дээд сургуульд
элссэн юм. Ахындаа нэг жил боллоо, дараа нь оюутны байранд орлоо. Ингээд амьдралын
төлөө тэмцэж эхэлсэн дээ.
-Оюутан байхдаа ямар хэл үзсэн бэ? Тэр үед хүн бүхэн л англи хэл рүү хошуурч
байсан даа.
-Би Зөвлөлт судлалын ангид суралцсан юм. Удалгүй Зөвлөлт улс тарлаа, тэгээд
орос судлаач мэргэжлээр төгссөн.
-Сургуулиа төгсөөд л телевизэд ирсэн үү? Монгол телевизийн босго тэр үед
өндөр байсан шүү дээ?
-Аз таарсан юм. 1995 оны арванхоёрдугаар сард Монгол телевизэд нэвтрүүлэгч авна
гэсэн зар сонсдог юм. Шалгалт өгөөд үзэхээр шийдлээ. Тэгээд 67 хүнээс нэгд орж
Монгол телевизийн алтан босгоор алхаж орсон юм. Надтай хамт нэвтрүүлэгч
Адьяадорж, Чоглоонамжил хоёр бас тэнцэж байлаа. Гурван сар дагалдангаар
ажилласан. Тэгж байхдаа сэтгүүлчээр ажиллавал хэрэгтэй юм байна гэж бодох
болсон.
Би мэргэжлийн сэтгүүлч биш. Диплом байхгүй. Харин Удирдлагын академид “Олон
нийтийн радио, телевизийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, удирдлагыг
боловсронгуй болгох нь” гэсэн сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
Нэвтрүүлэгчээс редактор, тэгээд хариуцлагатай редактор, студийн захирал гээд
шат бүрийг нь дамжсаар өдий зэрэгт хүрсэн.
-Нэвтрүүлэгч болох багын мөрөөдөл байсан уу? Аль эсвэл нөлөөлсөн, уруу татсан
хүн байв уу?
-Ангийн найз нөхөд, таньдаг хүмүүс маань “Чиний дуу хоолой нэвтрүүлэгч болоход яг
тохирно. Үзээд алд” гэж зоригжуулсан хэрэг. Тэгээд шалгаруулалтад орсон юм.
Тэгж зориг гаргасандаа одоо би өөртөө баярладаг.
-Сэтгүүл зүйд хүч сорино гэдэг дурын хүний хийчихдэг ажил биш. Хүсэл
зоригоос гадна авьяас гэдэг зүйл заавал хэрэгтэй. Ингэхэд өөрөө шүлэг, яруу найраг
бичдэг үү. Ер нь багадаа юу сонирхдог хүүхэд байв аа?
-Зургадугаар ангид байхдаа Хүүхдийн төв байгууллагаас зарласан “Би ямар хүн
болох вэ” гэсэн зохион бичлэгийн уралдаанд оролцсон юм. Би хоёрдугаар байрт орж
“Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байсан. Түрүүлсэн хүүхэд нь
“Артек” зусланд амрах эрх авсан. Тэр шагнал надад их урам өгсөн. Тэгэхээр надад
жаахан бичих дөр, авьяас байсан шиг байгаа юм.
Уран зохиолын ном унших их хорхойтой. Сургууль болон сумынхаа номын сангийн бүх
номыг уншиж дуусгаж байсан юм. Тэр үед ном уншдаг хүүхдийг урамшуулдаг шагнал ч
олон байж. Бас аав, ээж хоёр багш хүмүүс байсан болохоор ном уншихыг минь маш
их дэмждэг байсан. Гэхдээ би шүлэг, яруу найраг бичиж байгаагүй ээ. Харин
1990-ээд оны буюу үеийнхээ яруу найрагчидтай их сайн найзууд. “Муу яруу найрагч
байснаас шүлэг сайн ойлгодог уншигч байсан нь дээр” гэж бодож явдаг хүн дээ.
-Танайханд бичих туурвих авьяастай хүмүүс байсан уу. Ах дүү нараас чинь
сэтгүүл зүй, урлаг, уран зохиолын салбарт ажиллаж, зүтгэж яваа хүн бий юү?
-Миний аав Б.Мянганбуу аймгийнхаа “Хөдөлмөрийн төлөө” сонинд сурвалжлагч хийж байгаад
багш болсон хүн. Тэгсэн ч гэсэн идэвхтэн бичигч байсан. “Үнэн” сонинд материал
нь хэвлэгддэг, хэрэндээ л нутагтаа том хүн байлаа. Ээж минь сургуулийн
хичээлийн эрхлэгч хийдэг, их цэцэн цэлмэг яриатай. Оюутан байхад надад
байсхийгээд л захиа ирнэ. 10 гаруй хуудас ар өвөргүй бичсэн, цэцэн цэлмэг
сургаалиар дүүрэн захиа ирнэ шүү дээ. Энэ бүхэн намайг сэтгүүл зүйд хүч үзэхэд
нөлөөгөө үзүүлсэн байх аа гэж би
боддог.
Нэг охин дүү минь сэтгүүлч. Телевизэд ажиллаж байгаа. Авьяасын хувьд надаас
илүү гэж би үнэлдэг юм. Гэхдээ хүний нэг онцлог байна аа. Жаахан удаан, тайван
зантай. Бага зэрэг дайчин чанар “суулгачихвал” цахиур хагална гэж боддог шүү.
-1990-ээд он бол их ороо бусгаа үе байсан. Цалин бага, юм ховор цаг. Хүмүүс
ажил төрлөө олон сольдог, гол төлөв төрийн албанаас хувийн хэвшил рүү шилжиж байлаа.
Гэтэл өөрөө Монгол телевизэд үнэнч үлджээ. Энд тэндээс ирж ажиллаач гэсэн санал
ирж байв уу?
-Санал ирдэг байсан. “Ийгл”, “25 дугаар суваг” гээд телевизүүд байгуулагдаж
байлаа. Намайг хамтарч ажиллаач, сайн цалин өгье гэж урьж байсан. Яагаад ч юм
би яваагүй ээ.
-Нэг хэсэг бөх тайлбарлаж, спортын нэвтрүүлэг бэлтгэсэн. Багаасаа л биеийн
тамир спортын “булчирхай”-тай байсан уу?
-”Хар интертайнмент” студид нэг хэсэг спортын сэтгүүлчээр ажилласан юм. Юм юм л
оролдож, өөрийгөө сорьж байсан үе л дээ. Тэр үед бөх тайлбарлагч А.Ганбаатар,
Ш.Чанарав агсан хоёр нэлээн тоож, чи бөх тайлбарлавал яасан юм гэсэн санал анх
тавьсан. Тэгээд 2001 он хүртэл бөх тайлбарласан. Сүүлдээ спортын нэвтрүүлгээсээ
хөндийрч, бас ажил ихтэй болоод больсон л доо.
Ер нь бол би багаасаа бөх сонирхсон. Улсын начин М.Жамьянпүрэв бид хоёр 10
жилийн нэг ангийн хүүхдүүд. Жамьянпүрэв маань хүүхэд байхын л адтай бөх байсан
юм. Наймдугаар ангид байхаасаа л аймгийн цолтнуудын зүрхэнд шар ус хуруулж
эхэлсэн хүн дээ. Бөхөд хорхойсоход найз минь үнэхээр их нөлөөлсөн.
-Спортын нэвтрүүлэг бэлтгэх хэр хэцүү вэ? Өрсөлдөөн их байсан уу?
-Намайг “Хар интертайнмент” студид ажиллаж байхад манай телевизэд өрсөлдөөн их
байлаа. Манайхаас гадна одоогийн “Одод” студийн Н.Тамир спортын нэвтрүүлэг
бэлтгэдэг байсан юм. Нэг удаа бид хоёр дэлхийн аваргын тэмцээн сурвалжлахаар
хамт явж таардаг юм аа. Тэгээд нэвтрүүлгээ бэлтгээд иртэл телевизийн захиргаа
та хоёрын хамгийн сайн бэлтгэсэн нэвтрүүлгийг л гаргана гэсэн шаардлага
тавьсан. Тухайн үедээ их эрүүл хандлага байсан. Тэгэхэд 13 цуврал нэвтрүүлэг
явуулсны 11 нь минийх байсан. Үүндээ их урам орж байлаа. “Аваргууд” гэсэн нэвтрүүлэг
санаачилж хийж байсан гээд яривал ихийг өгүүлж болно.
-Телевизүүдэд үндэсний спортын тайлбарлагч, нэвтрүүлэгч нэлээн дутмаг юм шиг
санагддаг. Одоо Монгол телевизэд бөхийн сайн тайлбарлагч байна уу. Өөрөө энэ
төрөлд хүч сорьж явсан хүн байна, анхаарал тавьж байгаа юу?
-Манай “Чандмань” студийнхэн спортын мэргэшсэн сайн сэтгүүлчидтэй. Л.Цагаандалай
байна. Өөрөө уяач, харваач хүн болохоор одоодоо лав түүнийг давж гарах морь,
сурын тайлбарлагч аль ч телевизэд алга. Баярсайхан байна. Хөлбөмбөгийн спортын мастер
цолтой. Орчин үеийн спортыг сайн мэднэ.
Бөхийн тайлбарлагч муухан байгаа нь үнэн. Саяхан Чанарав багш маань
өнгөрчихлөө. Тийм муу мэдээ сонсоод Цагаандалай бид хоёр “Ингээд бөхийн сайн
тайлбарлагчгүй боллоо. Цаашдаа яах вэ” гэж ярилцсан. Тэгээд тусгай хамгаалалтын
Батмөнх гуайг уруу татахыг бодьё гэж тохирсон. Ер нь бол энэ тал дээр нэлээд
анхаарал тавьж, залгамж халаагаа бэлтгэх бодол байгаа шүү.
-Өөрөө харьцангуй залуудаа радио, телевиз гэдэг том айлыг удирдах боллоо. Ерөнхий
захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөөд үзье гэсэн бодол хэзээ төрөв. Өөрөө
зориглов уу, аль эсвэл найз нөхөд, хамт олон чинь “шахалт” үзүүлсэн үү?
-2005 онд манай байгууллага олон нийтийн статустай болсон шүү дээ. Түүнээс
өмнө, бүр тодорхой хэлбэл, 1992 оноос хойш үндэсний радио, телевиз маань төр
засгийн дуу хоолой болж явсан нь үнэн. Олон нийтийн статустай болохыг манай
хамт олон үнэхээр их хүлээсэн. Ингээд 2005 онд хууль гарлаа. Анхных гэхэд
боломжийн хууль. Харин тэнд нэг том алдаа хийсэн. Санхүүгийн хувьд хэнээс ч
хараат бус байж л жинхэнэ утгаараа олон нийтийн болно биз дээ. Гэтэл реклам,
зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Төсвийн дэмжлэг, хураамжийн орлогоор амьдар
гэж тулгасан. Хүн амын орлого нь өндөр, олон иргэнтэй улсын телевиз л
хураамжийн орлогоор санхүүжих бололцоотой. Япон шиг ч юм уу. Манайд бол тийм
боломж байхгүй. “Тодорхой хувийн зар сурталчилгаа явуулах эрх заавал байх
ёстой. Тэр орлогоор л сайн нэвтрүүлэг бэлтгэх боломжтой болно” гэж манай
телевизийн хэдхэн хүн л эсэргүүцэж боссон юм. Тэдний нэг нь би.
2005 оны долдугаар сард Үндэсний зөвлөлийн гишүүд сонгогдож, аравдугаар сард
ерөнхий захирлын анхны сонгон шалгаруулалт болсон. Тэгэхэд би өрсөлдсөн юм.
Сонгон шалгаруулалтын хугацаа дуусахаас нэг өдрийн өмнөх байдлаар телевизийн
үндсэн ажилтнуудаас нэг ч хүн захирлын төлөө өрсөлдөхөөр материалаа өгөөгүй байсан.
Тэгээд би бодлоо, хэдэн найзтайгаа зөвлөлөө. “Манай ажилтнууд дотор
байгууллагаа аваад явчих хүн байхгүй юм гэж үү. Яахаараа дандаа гаднаас
мэргэжлийн бус, “суут” хүмүүс ирж дарга хийдэг юм” гэж ярилцлаа. Тэгээд
шөнөжингөө суугаад мөрийн хөтөлбөрөө бичээд орчихсон юм. Яахав тэгээд хоёр
хүний санал авсан.
Дараа жил нь дахиж өрсөлдөөд ялалт байгуулсан. 2006 оны есдүгээр сард ерөнхий
захирал болсон юм байна. Нэг мэдэхэд жил болчихож. Цаг хугацаа үнэхээр түргэн өнгөрөх
юм.
-Өнгөрсөн тав, зургадугаар сард телевизийнхэн маань баахан бужигнаад авлаа.
Бүр өлсгөлөн хүртэл зарласан. Одоо байдал тайван байна. Та бүхэн учир зүйгээ
ололцсон юм аа даа.
-Миний хийж байгаа ажил, баримталж буй бодлого хүн болгонд таалагдахгүй шүү
дээ. Намайг ажлаа хийж чадахгүй байна гэж нэг хэсэг нь бодно. Нөгөөдүүл нь
болохоор залуу байна, түүхий байна гэж санана. Ер нь энэ явдлын цаад шалтгаан
гэвэл олон. Улс төр орсон, олон нийтийн янз бүрийн байгууллагууд оролцож
дэвэргэсэн тал ч бий.
Гэхдээ яахав бид ойлголцсон. Өлсгөлөн зарласан хүмүүс маань миний ажиллаж байх
хугацааны санхүүд шалгалт хийлгэхээр болоод өлсгөлөн суултаа зогсоосон шүү дээ.
Гэвч одоо хүртэл манай санхүүд шалгалт ороогүй л байна.
-Аливаа нэг байгууллагын дарга, захирлаар томилогдсон хүн баг бүрдүүлнэ гээд
ойр дотны хүмүүсээ, ах дүү, найз нөхдөө авчраад янз бүрийн албан тушаалд
тавьчихдаг. Энэ бүр моод болсон. Өөрөө багаа яаж бүрдүүлсэн бэ?
-Би ганцхан телевизийн даргаа л сольсон. Угаасаа Л.Ариунбат өөрөө телевизийн
захирлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачихсан байсан. Оронд нь Мөнхбаатар гэдэг
хүнийг томилсон. Ер нь бол энэ байгууллага, хүмүүсээ сайн мэдэх болохоор хэнийг
нь хаана хуваарилбал илүү сайн ажиллаж чадахыг мэдэлгүй дээ энэ чинь. Тиймээс
дотор нь жаахан сэлгээ хийсэн.
-Адилхан уран бүтээлч болохоор танайхан дотор танилууд маань олон байх юм.
Тэдний яриагаар бол хамт олон чинь нэлээн ам сайтай байгаа бололтой юм билээ. Энэ
богино хугацаанд амжуулсан тоймтой гол ажлаасаа яривал ямар вэ?
-Манай гол бүтээгдэхүүн бол нэвтрүүлэг. Нэвтрүүлгүүд цаг ямагт сайжирч байгааг
судалгааны дүн харуулж байна. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн болон манай
өөрийн долоо хоног тутам гаргадаг судалгаагаар нэвтрүүлгийн чансаа эрс
сайжирсан дүн гарч байгаа. Энэ л миний гол ажил, амжилт минь шүү дээ. Мэдээ,
мэдээллийн тал дээр л гэхэд “ММ” агентлагтай өрсөлдөх газар алга байна. Кино
байна. Ямар өндөр хэмжээний орчуулга, дуу оруулалттай билээ. Ингээд яривал их
юм бий.
Сайн нэвтрүүлэг бэлтгэхэд сайн боловсон хүчин, өндөр хүчин чадалтай техник, тоног
төхөөрөмж хэрэгтэй. Техникийн шинэчлэлийг тодорхой хэмжээнд хийж байна. Гэхдээ
телевиз, радиогийн техник, технологи байнга шинэчлэгдэж байдаг, бас өндөр
өртөгтэй. Уран бүтээлчид маань монтаж хийлгэх гэж хэдэн цаг, өдрөөр хүлээдэг
байсан. Үүнийг ямар ч байсан шинэчилье гэж бодсон. Тэгээд ноднин есдүгээр сард
ойн баяраа далимдуулж жаахан хандив гуйж байгаад шинэ тоног төхөөрөмж авсан. Сурвалжлагч,
сэтгүүлчдийн машин унаа, суудаг сандал ширээг шинэчилсэн. Зарим өрөө тасалгааг янзалж,
орчин үеийн оффисийн өнгө төрхтэй болголоо.
Хуучин үед хүнээ сургах, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, газар үзүүлж нүд
тайлуулах, амрааж алжаалыг нь тайлах талын ажил жаахан хоцрогдонгуй байсан. Өвөр
Монголын телевизтэй манайх нягт холбоотой ажилладаг юм. Тэдэнтэй хамтарч
байгаад 40 гаруй ажилтнаа Хятадын үзэсгэлэнт газруудаар аялууллаа. Байгаль
нуурт 30-аад
хүнийг амраалаа. Хэнтийн үзэсгэлэнт газруудаар 50 шахам хүнийг тойрон аялалд
явууллаа. Манай ажилтнууд ер нь эрсдэлтэй ажил эрхэлдэг хүмүүс. Хөдөө гадаа их
явна. Элдэв осол гэмтэлд орох магадлалтай. Хураамжийн байцаагчид гээд байж байна.
Айл айлын хаалга тогшоод л, хүмүүст загнуулж, нохой шувуунд нь бариулчих гээд л
явж байдаг. Энэ хүмүүсээ “Монгол даатгал”-тай ярьж байгаад 500 гаруй сая
төгрөгийн иж бүрэн даатгалд хамрууллаа. Байгууллагаа дэвжээх нэг гол гарц бол
гадаад харилцааг хөгжүүлэх. Энэ тал дээр бид маш ихийг хийсэн. Ингээд яривал
олон зүйл байна.
-Өөрөө сая хэллээ. Хандив гуйсан гэж. Дандаа хандив гуйгаад энэ том байгууллагыг
авч явна гэж мэдээж байхгүй. Санхүүжилтийг яаж зохицуулж байна вэ?
-Төсвийн санхүүжилт, хураамж гэсэн хоёр орлого бий гэж би дээр хэлсэн. Үйл
ажиллагааны жаахан орлого байна. Ганц нэг төлбөртэй нэвтрүүлэг явуулж байна. Олон
нийтийн радио, телевизийн тухай хуулиар нэгдсэн санхүүтэй байхаар болсон юм.
Хуучин бол радио, телевиз, хэрэг эрхлэх газар гээд тус тусдаа санхүүтэй байлаа
шүү дээ. Нэгдсэн санхүүтэй болсон нь сайн хэрэг болсон. Бөөн юмнаас хүн заавал
нэг хэмнэлт олж хардаг юм байна. Өмнө нь радио нь, телевиз нь жаахан орлого олоод
түүнийгээ эргүүлээд л зарлагадчихдаг байж. Одоо болохоор телевизээс, радиогоос
гэх мэтээр жаахан жаахан хэмнэлт гаргаад, тэр хоёрыгоо нийлүүлж байгаад нэг
камер авчих жишээтэй. Удахгүй болох 40 жилийн ойгоо далимдуулаад хандив бас
гуйж байна. Шинэчилмээр, сайжруулмаар тоног төхөөрөмж зөндөө байна шүү дээ.
-Олон нийтийн болох хүртэл ямар нэг хэмжээгээр төр, засгийн дуу хоолой болж байлаа
гэж түрүүн өөрөө хэлсэн. Одоо ч хүмүүс хардаж байна. Төсвөөс мөнгө авч байгаа
болохоор эрх баригч нам давуу эрх эдлэх нь ойлгомжтой шүү дээ гэх маягаар
хандаж байна. Ер нь улс төрийн дарамт, шахалт өөрт чинь мэдрэгдэж байна уу?
-Хүн хардах эрхтэй. Гэхдээ би манай мэдээг хар, нэвтрүүлгийг үз гэж л хэлмээр
байна. Аль нэг нам, хэн нэг улстөрчид илүү үйлчлээд байна уу, үгүй юү гэдэг нь
эндээс л харагдана. Дээр нь намайг ямар бодлого бариад буйг хянадаг Өргөдөл,
гомдол шалгах хороо Үндэсний зөвлөлийн хажууд ажиллаж байгаа. Одоо хүртэл тэнд нийтлэл,
нэвтрүүлгийн талаар ямар нэг өргөдөл, гомдол ирээгүй байна. Тэгэхээр би нэлээн
дүн нуруутай ажиллаж байна гэж бодоод байгаа.
Эхний үед улс төрийн дарамт байсан шүү. Олон нийтийн болох гэж шилжилтийн үедээ
яваа байгууллага, бас захирал нь шинэ залуу хүн гэж бодсон уу яасан эрхэм
гишүүд, сайд дарга нар утасдаж байсан тал бий. “Ийм мэдээ явуулчихлаа,
гаргаарай”, “Тийм нэвтрүүлэг хийлгэмээр байна” гэх маягаар эхлээд утасддаг
байсан. Би “Хуулиараа болохгүй ээ” гэж хариулдаг. Гэтэл нэгэнт олон нийтийн
болсон юм чинь сөрөг хүчин л илүү дуугарч байх ёстой гэсэн хандлага бас гарсан.
Би үгүй ээ гэсэн. Зөвхөн иргэд бид л үгээ хэлж байх ёстой гээд иргэний
хөдөлгөөнийхөн жагсаад ирж байлаа. Би хэнд ч давуу эрх эдлүүлэхгүй, тэнцвэртэй
мэдээлэл хүргэх ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон. Тиймээс ч би одоо
ажилтнууддаа, нэн ялангуяа мэдээллийн хөтөлбөрийнхөндөө “Мэдээгээ ядаж хоёр эх
сурвалжаар баталгаажуул. Гурав, дөрвөн эх сурвалж байвал бүр сайн” гэж байнга
хэлдэг.
-УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна. Сонгуульд өрсөлдөх хүмүүсийн анхааралд
танай байгууллага хамгийн түрүүнд өртөх нь мэдээж. Янз бүрийн хүсэлт, гуйлт,
ямар нэг байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого нэмэгдэх байх гэж бодож байна.
-Тийм оролдлогууд гараад эхэлчихсэн. Үг хэлэхгүй ч гэсэн дүрсээ гаргахыг хүсч
байгаа хүн олон буй нь нууц биш. Ирэх жилийн сонгууль жинхэнэ олон нийтийн
радио, телевиз гэж ямар байх ёстойг харуулна гэж би бодож байгаа. Энэ бол
бидний хувьд хамгийн том сорилт туршилт. Бид сорилтод унахгүйг л хичээнэ.
-Аливаа нэг байгууллагын удирдлагыг намын харьяаллаар нь их харддаг. Тэр намын,
тэрний хүн дээ гэх хандлага манайд газар авсан шүү дээ. Ингэхэд өөрөө аль намын
харьяалалтай билээ?
-Би нам бус. Ер нь сэтгүүлч хүн намд элсэх нь тийм ч зохимжтой биш гэж боддог.
-Өөрийг чинь захирал болж байхад мөнөөх хардлага бас салаагүй. Наранбаатарын
ар талд хэн байна, Одончимэдийн хүргэн болохоор МАХН-аас дэмжлэг авлаа гээд л
шуугиж өгсөн. Л.Одончимэд гишүүний хүргэн гэдэг үнэн үү?
-Намайг захирал болоход хэн нэг улстөрчийн ямар ч дэмжлэг байгаагүй. Чин үнэнийг
хэлж байна шүү. Миний хадам аавыг Сэдбазар гэдэг байсан юм. Хэдэн жилийн өмнө
талийгаач болсон. Л.Одончимэд гишүүнийг би сайн танина. Тэгж бичсэн сониныг
уншчихаад Одончимэд гишүүний охинтой ярьсан. Чи бид хоёр эхнэр, нөхөр болжээ
гэхэд инээгээд өнгөрч байсан юм.
-Ингэхэд залуу хүнийхээ хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? Одоо манай
жишгээр бол ямар нэг салбарт жаахан амжилт олоод, мөнгө төгрөгтэй болоод
ирэхээрээ улс төр рүү л зүтгэчих юм. Өөрөө улс төрийг хэр сонирхдог вэ?
-Манай байгууллага улс төрд их ойрхон. Ер нь бол улс төр нэг их сайхан зүйл
биш. Бохир муухай гэх нь хаашаа юм, хэцүү л газар. Ирээдүйгээ илүү өөдрөгөөр л
төсөөлдөг. Хувь заяа хааш нь залахыг одоохондоо хэлж мэдэхгүй л байна.
-Өөрийн чинь хообий юу вэ? Ажлын их ачааллаа яаж тайлдаг вэ?
-Зав үнэхээр бага. Гэрийнхэнтэйгээ л хамт байхыг их боддог. Тэр болгон чадахгүй
юм. Заримдаа хүүхдүүдээ унтаж байхад гараад унтаж байхад харих юм байна шүү.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хожуухан гэрлэсэн. Хоёр жаахан хүүхэдтэй. Гэргий маань хүүхдүүдээ асрахын
хажуугаар суралцаж байгаа.
-Том дарга болчихлоо. Одоо нэвтрүүлэг хийгээд гүйгээд байх боломж, цаг зав мэдээж
байхгүй. Зарим үед сайхан нэвтрүүлэг хийгээд кайф авах юмсан гэж бодох юм уу?
-Бодолгүй яахав. Одоо ч би гараад нэвтрүүлгээ хийж чадна. Би тасархай сайн нь
биш юм гэхэд муу сэтгүүлч байгаагүй. Уран бүтээлч байх үнэхээр сайхан шүү дээ.
Нэг нэвтрүүлэг хийчихээд хүмүүс магтвал их баярлаж, улам сайн юм хийхийг хүснэ.
Олон сайхан хүнтэй
танилцана. Ер нь гоё доо гоё.
А.Баасандорж