Арьс цайж, цоохортох өвчин сүүлийн жилүүдэд ихэсч байгаа бөгөөд нас хүйс ялгахгүй илэрч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд өвчлөх нь ихэсчээ.
2006 онд уг өвчнөөр нийт 110 хүн Арьсны өвчин судлалын үндэсний төвд хандсан бол өнгөрсөн онд энэ тоо 35 хувиар ихэссэн статистик мэдээлэл байгаа аж. Эдгээр өвчтөний дийлэнх нь хүндэрсэн үедээ ирж, эмчээс туслалцаа авчээ. Арьс цайх өвчнийг анагаахын хэллэгээр Витилиго гэдэг ажээ. Энэ өвчин нь эдгэрдэг бөгөөд эрт илэрсэн тохиолдолд эмчлүүлбэл илүү үр дүнтэй юм.
Уг өвчнийг Аутоплазма буюу тухайн өвчтөний цусыг авч өөрт нь буцаан тарих эмчилгээг гурван сарын турш хийлгэхээс гадна шарлагын курс эмчилгээ хийлгэхэд эдгэрдэг аж. Уг өвчин биеийн аль ч хэсэгт гарч болно. Эхэн үедээ цагаан толбууд гарч эхэлдэг бөгөөд өвдөх загатнах зэрэг зовиур өгдөггүй учир удаан хугацаагаар эмчлүүлэхгүй явах тохиолдол их байдаг аж. Энэ нь эцэстээ тухайн хүний гоо сайханд маш ихээр хохирол учруулдаг гэнэ. Үс хуйх, сормуусанд гарвал тухайн хэсгийн үс цайрдаг. Маш олон төрлийн шалтгаанаар илэрдэг бөгөөд тэдгээрээс дурьдвал удамшлийн замаар, архаг хууч дотрын өвчлөлөөр, мэдрэлийн системын алдагдал, дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл, биед агуулагдах эрдэс баялаг дутсанаас мөн сэтгэл санааны хямрал зэрэг нь уг өвчний үндэс суурь болдог аж.
Сэтгэл санааны хямралаар өвчилсөн тохиолдолд тууралт хурдацтай ихэсдэг гэнэ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалсан харшлууд ихэсч байгааг мэргэжлийн хүн онцоллоо. Энэ нь хяналтгүй хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаагийн нэг тод илрэл юм. Ялангуяа бага насны хүүхдүүд хүнсний шалтгаант арьсны өвчнөөр ихээхэн өвчилдөг.
Ихэнх тохиолдолд мандарин, чипс, өндөг, шоколад, хатаасан жимс, ундаа, бэлэн гоймон гэх зэрэг бүтээгдэхүүний харшил зонхилж байна. Гэрийн нөхцөлд зэс аяга бугуйвчаар үрж эмчилж болох ч энэ нь өвчлөлийг багасгах найдвартай арга биш юм. Тиймээс дээрх арьс цайх өвчин таньд илэрсэн тохиолдолд та яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэнэ. Дэлхийн поп хөгжмийн хаан Майкл Жексон ч уг өвчнөөр өвчилсөн юм. Зарим эх сурвалжийн өгүүлснээр түүний том хүүг ч мөн уг өвчнийг туссан хэмээжээ.
Б.Ариунтуул