Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын туслах байсан шавилхан залуу 2004 оны сонгуулиар од шүүрэн Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон. Гэсэн ч удалгүй даргаасаа нүүр буруулж Ардчилсан намд элсэв. Тэр үед олон хүн "Ирэх сонгуульд Р.Эрдэнэбүрэн нэрээ дэвшүүлэх хөг өнгөрлөө. Ёстой их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр үзэх биз" гэж егөөдөж байлаа. Гэтэл тэрбээр алсыг харсан нүүдэл хийсэн нь харагдаж ирэх сонгуульд элсээд удаагүй ч АН-ын далбаан дор Их хуралд нэр дэвших нь. Ингэснээр залуу гишүүнийг АН, МАХН шиг амаар нь шороо үмхүүлж, далаар нь газар шороодуулахгүй гэсэн үгэндээ хүрсэн. Энэ нь цаашид АН-д өөр намаас нэр дэвшигчид нэгдэх үүдийг нээхээр бодолцсон хэрэг бололтой. Тиймээс ч Р.Эрдэнбүрэн АН-аас ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, ҮЗХ-ны гишүүдийн хамт цуглан ирэх сонгуульд хэрхэн бэлтгэх талаар ярилцахад хүрэлцэн ирж хамгийн ард суугаад шинэхэн танилуудаа тун ч сайн ажиглаж, яриаг нь анхааралтай сонсож байв. Түүний хувьд АН-ын аймаг, сумын намын дарга нарыг одоохондоо таних болоогүй гэдэг нь тодорхой. Тиймдээ ч алсаас ажиглалт хийж суулаа. Харин АН-ынхан түүнийг хэнд юу гээд ярьчих бол гэж жийрхсэн шинжгүй дотоод асуудлаа дэлгэн ярьж байх юм.
Мэдээж Эх орон намаас тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшсэн бол навс унасан нэр хүндтэй намаас сонгогдоно гэдэг хол. Тэгээд ч 2004 оных шиг баруун солгойгүй цацах мөнгөтэй гэж бардамнаж чадахгүй. Гэхдээ бас хоосонгүй гэх. Харин өмнөх намынх нь дарга, яамны сайдын зөөлөн суудалд тухалсан нэгэн түүнийг "Мал тэжээвэл ам тосдоно". "Хүн тэжээвэл толгой цусдана" гэж үнэн юм. "Тэжээсэн бяруу тэрэг маань эвдэх"-ийг нь мэдсэн бол юу гэж сонгуульд өрсөлдүүлэх вэ. Өөрөөсөө илүү анхаарал тавьж, хөрөнгө хаяж УИХ-д сонгуулж олонд таниулсан нь дэмий юм болж" гэж ярьж суусан гэх. Ямартай ч Р.Эрдэнэбүрэн гишүүн энэ удаа АН-аас Их хурлын сонгуульд нэр дэвшин "памперстай бацаан", "мөхөөлдөсний жаал" гэж залуу улстөрчдийг цоллодог гуншингаасаа салах гэж зүтгэх нь. Гэхдээ дөрвөн жилийн турш олон нийтэд төдийлэн сайн танигдаж чадаагүй. Дээрээс нь сайнаар гэхээсээ илүү, муугаар олон дуудуулсан болохоор хэцүү. Гэхдээ хар PR ч гэсэн хүнд тус болох үе бий гэж тооцоолж суугаа бололтой.
Харин АН-ын удирдлага энэ удаа нэр дэвшигчидтэйгээ уулзахдаа ах намынхны хаалттай хуралддаг шилдэг аргыг хуулбарласан байлаа. Гэхдээ энэхүү уулзалтад олны танил улс төр, бизнесийнхэн төдийлөн харагдсангүй. Улстөрчдөөс УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаяр, Лу. Гантөмөр, Сангийн сайд асан Н.Алтанхуяг нар харагдсан. Ихэвчлэн аймаг, сумын намын дарга байлаа. Тиймээс энэхүү хоёр цагийн арга хэмжээнд ирэх сонгуульд нэр дэвшигчид төдийлэн идэвхитэй оролцсонгүй гэж хэлж болно. Хурлын эхэнд Д.Дорлигжав дарга үг хэлсэн. Тэрбээр "УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 148 хүн үлдсэн. Сонгуулийн шинэчлэгдсэн хуулийн дагуу нэг тойрогт гурван хүн ажиллах хэрэгтэй болж байна. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч нэг баг болох хэрэгтэй. Тэгэж байж л үр дүнд хүрнэ. Мөн тойрогт хандсан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглосон. Тиймээс улс, аймаг, сум, дүүрэг хорооны онцлогт тохирсон мөрийн хөтөлбөртэй байх хэрэгтэй. Санал асуулгын дүн гарсны дараа бид Сонгуулийн ерөнхий хороонд ном шиг зузаан хөтөлбөр өгөх болно.
Орон даяар иргэдийн дунд явуулах санал асуулга явуулж эцсийн дүнгээ гаргах хугацаа 11 сарын 1 байх ёстой. Гэхдээ санал асуулгыг халтуурдаж авч болохгүй. Өрх бүрээр орж санал авч, захидлаа гарт нь өгөх хэрэгтэй. 620 мянган өрхөөс авах энэхүү санал асуулгад багагүй хөрөнгө зарж байгаа. Хөрөнгө зарсаныхаа хэрээр үр дүнг нь гаргах ёстой" гэв.
А.Энх