Монгол бөх эрчүүдийг гэрийн сайн эзэн, сайн анд нөхөр, бас төвшин сайхан эр хүн болгодог. Олны хайр хүндэтгэлийг дааж, улсын цолтой бөх аймгийн цолтонд уначихгүйг хичээж барилддаг гэж улсын харцага цолыг хүртээд яг арав хонож буй Сүхбаатарын Мөнхбат ярилцлагынхаа үеэр өгүүлсэн юм.
177 см өндөртэй энэ залуу бөх болох замд хожуу орсон ч улсын начин, харцага цолыг наадам дараалан хүртэж, монгол бөхийн оргил өөд эрчимтэй өгсөж яваа билээ. Улаан-Үдэд болсон Монгол туургатны наадамд зодоглож ирчихээд Баян-Өлгийн наадам уруу одохын зуур гэртээ буугаад мордоход нь уулзаж ярилцлаа.
-Цолоо ахиулж, харцага цолны босго давсанд баяр хүргэе?
-Баярлалаа, сайхан наадамд болж цолоо ахиуллаа. Баруун туруунаас маань бүр улсын арслан цолтон төрсөн үнэхээр сайхан наадам боллоо.
-Баруун турууныхан шинэ арслан, харцагатай боллоо. Нутгийнхан хэрхэн баярлаж буй тухай мэдээ чихэнд тань хүрэв үү?
-Манай Баруун турууныхны магнай тэнийсэн байх. Н.Түвшинбаяр олимпийн аваргад түрүүлэхэд ард түмэн хэрхэн баярласан шиг том баяр аймгийн төв дээр болсон гэсэн. Хүмүүсийг Баярлуулна гэдэг сайхан. Монгол бөх гэдэг бол үзэгч түмний баясан цэнгүүлэх л зорилготой. Би бөх болсны хувьд нутгийн зон олон, нийт Монголчууддаа баяр бэлэглэсэндээ урамтай байна.
-Наадмын өмнөх бодол ямар байв. Хэр хэмжээнд барилдахаа мэдэрч байв уу?
-Наадмаас наадмын хооронд би цөөхөн барилдсан. Бэлтгэлээ тохируулж, санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Заалны барилдаанд үзүүр түрүүнд үлдээгүй. Гэхдээ манай “Увс нуур” гал шинэчлэгдэж, дэг жаягаа сайжруулснаар бөхчүүдийн амжилт ахих боломж нээгдэж ирсэн. Наадмын галд О.Балжинням аваргаас ихийг сурсан. Аварга хүн гэдэг бэлтгэлийн ирийг хэрхэн тааруулах, сэтгэл зүйгээ яаж бэлдэх, ямар мэхээ давтах гээд залуус бидэнд хамгийн хэрэгтэй бүхнийг хэлж, ойлгуулж байлаа. Үүний хүчинд наадмаар бэлтгэлийн ир ханасан гэж хэлж болно.
-Харцага цол хүртсэнээс хойш энгийн бөх сонирхогчид, сэтгүүлчид гээд олон хүн утсыг тань амраахгүй байна уу. Энэ бүхнийг яаж зохицуулж байна даа?
-Наадмын маргааш л Монгол туургатны наадмыг зорьсон. Маргааш Баян-Өлгийн наадамд зодоглохоор мордоно. Хотод удаан байгаагүй болохоор утас ихэвчлэн унтраастай байсан л даа.
-Ноднингийн наадмаар начин, энэ наадмаар харцага цол хүртлээ. Үүнээс өмнө наадамд хэдэн жил, хэрхэн барилдсан бэ?
-2006 оноос хойш наадамдаа гарч байна. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дөрөв даваад, тавын даваанд Б.Ганбат арсланд унасан. 2007 онд дөрвийн даваанд аварга Д.Сумъяабазартай оноолт таарч өвдөг шороодсон. 2008 онд хоёрын даваанд Сэлэнгийн аймгийн арслан Амараад унасан. Аймгийн заан цолтой байсан болохоор оноолт хатуу таардаг байлаа.
-Энэ жилийн наадмаар цолоо ахиулна гэдэгтээ хир итгэлтэй байв?
-Бэлтгэлийн ир яг таарсан нь мэдрэгдсэн. Тиймээс дотроо их итгэлтэй байлаа.
-Тавын даваанд Г.Эрхэмбаяр начинд амлуулсан. Сэлэнгийн начнаас бөхчүүд их бэргэдэг. Амлуулснаа дуулахад юу бодогдсон бэ?
-Г.Эрхэмбаяр начин их зузаан, бяртай бөх. Хамаг хүч тэнхээгээ дуустал нь барилдсан даа. Нэгэнтээ намайг амлачихсан болохоор хичнээн шийрэгнэж байсан ч өөрийнхөөрөө барилдахыг хичээсэн. Начинтай барилдсаны дараа хоёр гар бадайраад, сарвуугаа атгаж чадахгүй болтлоо цуцсан байсан.
-Гэвч зургаагийн давааны өмнө сэргэлт амархан авч заан М.Баяржавхланг давсан. Зааныг амлана гэж тааварласан уу?
-Наадмын бэлтгэлийг сэргэлт хурдан авч, ойрхон олон даваа барилдаж чаддаг болохын тулд л хийдэг. Тавын даваанд бүх хүчээ шавхсан ч гэсэн бэлтгэлээ сайн хийсний үрээр хурдан сэргэсэн. Ам авах үед би “Баяржавхлан заан намайг авах байх” гэж тааварлаж суусан. Учир нь бид хоёр өмнө нь барилдаж байгаагүй. Харин надтай барилдаж үзсэн бөхчүүд амлахгүй гэсэн итгэл байсан юм. Заантай барилдахаар гарахад “Том биетэй бөхийг хөдөлгөж барилд. Золгочихвол хэцүү шүү” гэж багш нар захисан. Дэвжээнд гараад хөдөлгөж, өөрийнхөөрөө барилдахыг эрмэлзсэн. Том биетэй хүнтэй өрөөд зогсоход нөмрөөд авч байгаа юм шиг эвгүй юм билээ. Гэхдээ яаж ийж байгаад л давсан. Би наадмын өмнө “Ямар ч байсан цолоо батална шүү” гэж өөртөө “тушаасан” юм. Түүндээ хүрсэндээ сэтгэл өөдрөг байсан л даа.
-Харцага болчихоод есөн хөлт цагаан тугаа тойроход тань цэнгэлдэхэд цугласан түмэн олон уухайлан дэмжсэн. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрөв?
-Бөх болсноороо бахархах сэтгэл төрдөг юм билээ. Мөн бөх болоход минь тусалж дэмжиж яваа хүмүүст талархах сэтгэл төрсөн. Миний аав намайг хотод ирчихээд өөр мэргэжлийн хүн болох гэж байхад бөхийн замд оруулсан юм. Цэнгэлдэхэд цугласан тэр олон хүн бүгд намайг дэмжиж, над руу эерэг энергиэ илгээсэн. Тэгэхээр би одоо бөөн эерэг энергиэр цэнэглэгдсэн байгаа /инээв/. Бөхийн хамгийн сайхан нь энэ юм даа.
-Хоёр жил дараалан сайхан барилдлаа. Хүмүүс хэр таньж байна. Бөхийн сайхныг, түмний хүндлэлийг мэдэрч байна уу?
-Би дундаж нуруутай болохоор олны дотроос онцгойроод байхгүй юм. Тиймээс хүмүүс тэгтлээ анзаардаггүй. Мэдээж, бөх сонирхогчид бол андахгүй. Бөх гэдэг ард түмнээ цэнгүүлэн баясгах л зорилготой. Ингэж чадсандаа баяртай яваа. Зарим бөхчүүд зөвхөн давахын тулд мэх ч хийхгүй, бариад зогсчихдог. Тэгэхээр баясуулан цэнгүүлэх гэсэн утга гээгээд байх шиг санагддаг. Хөдөө явахад бөх болсондоо баярлах сэтгэл эрхгүй төрдөг. Улсын цолтой бөх манайд ирлээ, дээшээ суу гээд л. Буурай нар сургаалийн үг хайрлаад л, сайхан санагддаг.
-Зарим бөхчүүд сандарсанаасаа болоод шийдвэрлэх барилдаанд хэрхэн барилдсанаа санадаггүй гэдэг. Харин өөрийн тань хувьд их тайван байх шиг харагдсан?
-Баяржавхлан зааныг түрүүлээд унаж байгааг, өөрөө давж байгаагаа үнэхээр тайван харж мэдэрсэн. Харин долоогийн даваанд юу болсныг ёстой нарийн санахгүй байгаа шүү /инээв/. Дараа нь бичлэгээс харахад би Д.Рагчаа зааныг хоёр, гурав дутуу хутгасан юм билээ. Нэг мэхийг ийм олон дараалж хийхэд хашир заан нэгийг бодолгүй яахав. Тэгээд л унасан. Би өөрийгөө нэг л удаа хутгах гэж оролдсон гэж бодож байсан юм.
-Заанд уначихаад их харамссан уу?
-Хамаг хүчээ шавхаж барилдаж чадаагүйдээ харамссан. Тэрнээс Г.Эрхэмбаяр начинтай барилдсан шигээ бүхнээ шавхаад болоогүй бол харамсах юм байхав. Гэхдээ аливаа юманд хэмжээ гэж байдаг. Олон хутгаж буйгаа мэдрэхгүй байна гэдэг би арай болоогүй байгаа хэрэг. Гэхдээ ингээд ханачихаж байгаа юм биш. Миний өмнө Монгол бөхийн олон том цол байна. Үүний төлөө бэлтгэлээ базааж, сайн барилдана.
-Харцага цол хүртэхдээ тэгтлээ хөөрөөгүй хирнээ нутгийн ах Б.Ганбатыг түрүүлэхэд илүү баярлаж харагдсан…
-Тийм ээ, харцага болохдоо баярласан ч нулимс унагаагүй. Харин Ганбаа ахыг /Б.Ганбат арслан/ Г.Өсөхбаяр аваргыг давахыг хараад нүднээс нулимс өөрөө урсчихсан. Анх бөх болохоор хотод ирээд Ганбаа ахын цүнхийг үүрч явдаг байлаа. Тааралдсан хүмүүс “Ганбат, Ганбат” гээд л, хүрч ирж гар бариад л, би хажууд нь нутгийнхаа ахаар бахархаад, цүнхийг нь үүрэх хувь олдсондоо хязгааргүй баяртай алхаж байж билээ. Ганбаа ах бид хоёр нэг сумынх. Гэтэл хотод одоо хөрш байранд амьдардаг. Цонхоороо харахад Ганбаа ахынх харагдана. Заримдаа цонхоороо дохилцож ярилцана /инээв/.
-Б.Ганбат тамирчин хүний хувьд нас нэлээд ахисан хойноо наадамд түрүүллээ. Арслан болно гэж итгэж харж чадаж байсан уу?
-Ганбаа ахыг би аль хэдийн арслан болчих бөх гэж боддог. Монгол бөх маань нас хэдий явсан ч амжилт гаргах боломжтой спорт. Ганбаа ахыг бөхийнхөө хувьд юу үзэж туулсныг зөвхөн би биш, Монгол даяараа мэдэх байх. Авто осолд орж нэг хэсэг барилдах боломжгүй болсон. Дараа нь тариа хийлгэхдээ шпризны шар авч бие нь өвдсөн. Сүмо бөхийн дэлхийн аваргад оролцохдоо мөрөө гэмтээж, бүтэн жил барилдах боломжгүй болсон гээд Ганбаа ахад тохиолдсон бэрхшээл бүхнийг тоочвол халширмаар, шантармаар үе зөндөө бий. Гэхдээ бөхийн төлөө тууштай явсан хүн бүхнийг туулж давж чаддаг гэдгийг харууллаа. 19 жилийн дараа Увс нутгаас улсын наадмын түрүү тодорлоо. Ганбаа ах маш их тэвчээр, хатуужил зааж, бөхдөө үнэхээр үнэнч явсан учраас бөхийн торгон дэнж ивээсэн байх. А.Бямбажав ч гэсэн улсын цолны босгонд гурвантаа өвдөг шороодсон. Энэ жилийн наадам бөхдөө үнэнч байсан хүмүүст ээлээ үзүүлсэн шүү.
-С.Мөнхбат харцагыг бөх сонирхогчид даруухан, үг дуу цөөтэй гэж дүгнэх нь элбэг байдаг. Засуул дээрээс гарахдаа мөрддөг бодлоосоо хуваалцана уу?
-Би хүнд муу санадаггүй. Барилдсан бөхөө чанга хаяхыг боддоггүй. Аль болох зөөлөн унагахыг боддог. Зарим бөхчүүд унагасан бөхөө нидрэх юм уу зөөлөн хаяж болох газар чанга хаяж, элдэв зан гаргадаг. Би тийм занд дургүй. Ганбаа ах ч хаясан бөхчүүдээ түшиж босгодог шүү дээ.
-Харцага цол хүртсэн танд нутаг, ус харьяа байгууллага, дэвжээнээс нь ямар шагнал өгөв?
-Би ахлах дэслэгч цолоор шагнуулсан. Бөхийн буянд үеийнхнээсээ нэг таван хошуугаар илүү явна
/инээв/.
-Өөр шагналын чимээ байна уу?
-/Инээв/ Одоогоор алга байна. Манай Баруун туруун нутгийнхан минь тариа сайн ургаагүй, мал хуй нь зуданд өртөж зутруу байгаа. Ийм үед сайхан барилдаж баярлуулсандаа баяртай байна. Заавал бусдаас авах биш хүмүүст баяр баясгалан бэлэглэнэ гэдэг сайхан шүү дээ.
-Б.Ганбатыг үзүүр түрүүнд гарахын өмнө Увсын бөхчүүд хүрээлээд зогсчихсон байсан. Хэн юу гэж зөвлөж байсан бол?
-Би үзүүр түрүүнд гарахынх нь өмнөхөн ойрхон очсон. О.Балжинням аварга юм хэлж байгаа харагдсан. Бодвол хэрхэн барилдах талаар зөвлөсөн байх. Ганбаа ах өөрөө туршлагатай бөх, Өсөхбаяр аваргатай ч олон барилдсан болохоор ямар нэг тооцоо байсан болов уу.
-Өөрөө бөхийн замд хэрхэн орсон юм бэ?
-Манай суманд Хилийн цэргийн 0311 дугаар анги байрлах болсон юм. Би багадаа энэ ангийн нэр дээрээс олон тэмцээнд оролцдог байсан болохоор цэрэг болохыг хүсдэг боллоо. Ингээд ХЦДС-д урилгаар суралцах боломж олдсон. Намайг 0311 дугаар ангийн нэр дээрээс олон жил тэмцээнд оролцсон болохоор урилга явуулсан юм. ХЦДС-д ирээд шилдэг сонсогчдынх нь нэг байсан болохоор багш нар ч их ам сайтай. Гэтэл би цэрэг биш бөх болохыг илүү хүсч байгаагаа ухаарсан. Дараа жил нь ээж хотод ирээд, намайг ТИС-д орууллаа. Гэлээ ч би бас л бөх уруу зүтгэсэн. Үүний дараа жил аав хотод ирээд “Миний хүү бөх бол” гэж миний яг хүссэн зүйлийг хэлсэн /инээв/. Тэгээд би “Шонхор” дээд сургуульд хоёрдугаар курсээс нь суралцах эхэлсэн. Миний аав намайг ингэж л бөхийн замд оруулсан юм. Гэхдээ би одоо ч нутгийнхаа 0311 дугаар ангиар овоглож барилддаг.
-Гэр бүлтэй юу. Аль нутгийн бүсгүйтэй гэрлэсэн бэ?
-Эхнэр, хүүхэдтэй. Манай хүн бид хоёр Баруун туруун сумандаа нэг ангид сурч байсан. Энд оюутан болж орж ирээд нийлсэн. Охин минь одоо хоёр ойтой.
-Өөрөө нэлээн аялгатай ярих юм аа…
-Уг нь би баяд хүн биш шүү дээ. Халх үндэстэн. Увсдаа очвол найз нар халх гээд дооглоод байдаг юм. Гэтэл хотод ирэхээр аялгатай гээд байх юм /инээв/.
-Хөдөө орон нутагт бяртай, барилдах авьяастай залуу олон бий. Тэд хотод ирээд бөхийн замд ороход хэр хүнд байдаг вэ. Өөрөө энэ замыг туулж ирсэн байлгүй…
-Тийм ээ, би замыг мэдэрсэн. Хүнд шүү дээ, борог амьдралтай айлын хүүхэд хотод ирнэ гэдэг ч хэцүү. Энд ирээд хоол унд, байр сууцнаас өгсүүлээд шантармаар зүйл олон тохиолддог. Дөнгөж хотод ирээд байр хөлслөөд сууна гэдэг амаргүй. Гэр хороололд л байх болно. Энгийн хүмүүс өдөр бүр бэлтгэл хийнэ гэж үгүй. Гэтэл бөхчүүд өдөртөө хоёр бэлтгэл хийдэг болохоор түүнийгээ нөхөхөөр шимтэй хоол унд шаардагддаг. Олон сайхан залуус бөхийн замын дундаас халширч, хүнд хэцүүг мэдэрч буцаж байхыг би харсан.
-Шинэ арслан, харцага хоёр хэзээ Баруунтуруун сумаа зорих гэж байна вэ?
-Арслан маргаашаас нутаг явах байх. Би Баян-Өлгийн наадамд зодоглоод дараа нь Эрдэнэтэд барилдана. Тэгээд л нутгаа зорино доо. Бөхөд хайртай Монгол түмэн, тэр дундаа Увс аймгийн Баруун туруун сумынхандаа баярын мэнд дэвшүүлье. Мөн Монголросцветмет нэгдэл, хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
Р.Гэгээ