Хамгийн сайхан амралтын газраар Энэтхэгийн Oberoi vanyavilas-ыг нэрлэлээ

Зууны мэдээ

2010-07-23 12:44 GMT+8

Жилийн турш амрах завгүй ажилласан хүмүүс зуны сардаа амарч, алжаалаа тайлж байна. Монголчууд нэг үеэ бодвол дэлхийн хамгийн тансаг, амралтын газар амрахыг хүсдэг болжээ. Тэгвэл саяхан Америкийн Travel-Leisure цахим сэтгүүлийн газраас энэ оны дэлхийн хамгийн шилдэг амралтын газрын жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг Энэтхэгийн Ражастан мужид байрладаг Oberoi Vanyavillas тэргүүлсэн байна. Энэтхэгийн үндэсний хүрээлэн Рантамборын дэргэдэх энэ амралтын газарт цэцэрлэгт хүрээлэн, нуур, усан оргилуур гээд амрагчдын алжаалыг тайлж, цэнгүүлэх бүхий л орчныг бүрдүүлж өгчээ. АНУ-ын Монтана мужийн Дерби хотод орших Triple Greek Ranch амралтын газар жагсаалтын аман хүзүүнд бичигдэв. Нэг онцлог нь энд зөвхөн насанд хүрэгчид л амрах ёстой. Монтана уулын нэгэн өндөрлөгт байрлуулсан энэ амралтын газар нь чулуугаар барьсан эртний тухтай байшингаараа зартай. Энд амрагчид нисдэг тэргээр зугаалж, өөрсдөө дарс нэрж болно.

Кенийн Найроби дахь Fairmont Мara Safari Club гуравдугаарт жагсчээ. Мара голын эрэг дээр байрлах энэ амралтын газарт зочлогсод Африкийн хамгийн амтат хоол ундаар дайлуулж, онцгой тохилог орчинд амрах боломжтой гэнэ. Шилдэг зуун амралтын газрын 69 нь Америк, Канадын нутаг дэвсгэрт байрладаг аж. Мөн Энэтхэгийн найм, Өмнөд Африкийн долоо, Итали, Францын тус бүр зургаан амралтын газар шилдэг 100-д багтжээ. Өнгөрсөн онд чансаагаараа 66-д бичигдэж байсан Бангкокийн Peninsula энэ жил долдугаар байрт орсон нь том үсрэлт боллоо.

Жуулчид Азиар аялахыг ихэд дурлах болсны зэрэгцээ Тайландад орчин үеийн зочид буудал, зоогийн газар олноо нээгдсэн нь ийнхүү гэнэт үсрэлт хийхэд нөлөөлсөн бололтой. Мөн хоёрхон жилийн өмнө Чикагод үүдээ нээсэн Trump International Hotel and Tower дэлхийн шилдэг амралтын газрын 20-д жагссан нь олны гайхширал, бахадлыг зэрэг төрүүлж эхэллээ. Эндэхийн дизайны шийдэл, үйлчилгээ, ховор чамин үзмэрүүд нь ийнхүү түргэн зуур дэлхий даяар үнэлэгдэхэд хүргэсэн байна.

Дэлхийн шилдэг арван амралтын газар
1. Oberoi Vanyavilas /Энэтхэг/
2. Triple Creek Ranch /АНУ, Дерби, Монтана муж/
3. Fairmont Mara Safari Club /Кени, Масаи-Мара/
4. San Ysidro Ranch 8 a Rosewood Resort /АНУ, Калифорни, Санта-Барбара/
5. Oberoi Amarvilas /Энэтхэг, Агра/
6. Nisbet Plantation Beach Club /Невисийн арал/
7. The Peninsula Bangkok /Тайланд/
8. Palazzo Sasso /Итали, Равелло/
9. Domaine des Hauts de Loire /Франц, Онзен/
10. Four Seasons Hotel Mexico D.F /Мексик/

Р.Гэгээ

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 5 Их хариулттай Их таалсан
  • Зочин     58.114.208.197
    Huuhdiin park
    2010-07-23 1 1 Хариулах
  • hh     61.109.27.117
    narantuul zah.
    2010-07-24 2 1 Хариулах
  • cj     119.40.102.40
    11. Хөвсгөл хэхэ
    2010-07-23 0 0 Хариулах
  • Зочин     202.179.23.106
    ugui e zaisangii ard taliin han bogd
    2010-07-23 0 0 Хариулах
  • CJ     202.131.230.114
    12. Terelj 13. Shargaljuut 14. Avarga toson 15. Tsergiin amralt 16. Songinii amralt 17. Zaisangiin urd bdag Han amralt 18. Orgil rashaan suvilal
    2010-07-23 0 1 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлснээр нэг тонн нүүрс 250 мянган төгрөгт хүрч байсныг буулгаж, 80 мянган төгрөгөөр иргэдэд худалдаалж байв. Тэгвэл энэ жил уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. “Нүүрс“ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв үү?
Нийт 1167 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ