GoGo
Санал асуулга
Оюутны сургалтын төлбөрийн тал орчим хувийг Хүний хөгжил сангаас олгох /2011 онд/ Засгийн газрын шийдвэрийг Та зөв гэж бодож байна уу?

Санал өгсөн нийт хүн(3894)
  • Бэлэн мөнгө тарааж байснаас боловсролд зарцуулж байгаа болохоор дэмжиж байна.
  • Оюутнууд нэгэнт сурна гээд сургуульд орсон болохоор төлбөрөө 100 хувь өөрсдөө төлөх учиртай. Харин Хүний хөгжил сангийн мөнгийг шинээр сургууль барих, одоо байгаа сургуулиудаа засварлах, сургалтын чанар зэрэгт зарцуулах хэрэгтэй.
  • Хүний хөгжил сангаас оюутны төлбөрийг 100 хувь даадаг болох хэрэгтэй. Ингэхдээ их, дээд сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх хэрэгтэй.
  • Мэдэхгүй
  • Энэ асуудлуудын алийг нь ч дэмжихгүй байна.
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын хоймор болсон Хөвсгөлд зочиллоо

2010 оны 7-р сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын хоймор болсон Хөвсгөлд зочиллоо

Энэ сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон Үндэсний баатар гэж олноо өргөгдсөн Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ой, Ардын хувьсгалын 89 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам өргөн дэлгэр болж байна.

Уг наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, албаны хүмүүс, нутгийн зон олон газар газраас ирсэн наадамчид оролцлоо.

“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөлчүүд өргөн хүрээтэйгээр шинэлэг содон зүйлсээр дүүрэн сайхан наадаж байна.

Наадмын эхэнд Монгол түмний төрт ёсны уламжлал, сүлд хийморийн билэгдэл болсон Есөн хөлт цагаан тугийг залж Хотгойдын шадар ван Чингүнжавын 300 жилийн түүхэн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн төрийн дуулал эгшиглүүлэв.

Хотгойдын шадар ван Чингүнжавын дүр бүхий баатар, баатар эрсийн хувцас хэрэглэлтэй морьтон цэргүүд наадамчин олон түмэндээ баатар эрсийн эр зориг сүр жавхааг илтгэн үзүүлэх тоглолт хийлээ.
Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын үг сургаалыг нийт монголын ард түмэн болон Хөвсгөлчүүд, наадамчин олонд сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ,

Та бүхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, халуун эх оронч, эрэлхэг жанжин Б. Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.

Б. Чингүнжав Халхын ноёдод хандан “Манжийн хаанаас салбал зохино” гэсэн уриалга гаргаж улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө шантрашгүй эр зориг гарган тэмцсэн юм. Б. Чингүнжавын тэмцэл бол улс үндэстнээ өмгөөлсөн монголчуудын зүрхний хилэн байлаа. Хэдийгээр Чингүнжавын тэмцэл монгол ноёдын дотоод зөрчилдөөн, нэгдмэл бус байдлын улмаас зорилгодоо хүрэлгүй дарагдсан боловч Монголын ард түмнийг цаашдын их тэмцэлд зоригжуулсан уриа дуудлага болж чадсан байна. Чухамхүү Чингүнжавын удирдсан зэвсэгт тэмцэл нь түүнээс 150 гаруй жилийн дараа өрнөсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үндэс суурь, цог дөл нь болсон билээ. Тэрбээр тухайн үед эзлэн түрэмгийлэгчдийг ялж чадаагүй ч хожмын их ялалтын суурийг тавьж чадсан.

Шадар ван Чингүнжавын Монголын түүхэнд үлдээсэн ул мөрийг улам тодруулж түүний нэр төр, гавьяа зүтгэл, баатарлаг үйлсийг мандан бадруулах, хойч үеэ эх орон, элгэн саднаа гэсэн үзлээр хүмүүжүүлэхэд энэхүү ойн арга хэмжээ нэн тустай юм.

Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд эрдэнэт хурдан хүлгийн тань уяа сойлго шавхарч, эрч хүчтэй бөхчүүдийн тань эр бяр жагсаж, эрхий мэргэн харваачид нь онч мэргэн байж Дэлгэр мөрнийхээ хөвөө, зүлэг ногоон талбайд дэнж хотойтол сайхан наадаарай.

Монгол Улс үүрд мөнх мандан бадраг хэмээн мэндчилгээ хүргүүлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутаг нутгаас ирэн хурд шандсаа сорин уралдсан морьдын уралдаан үзэж түрүү магнайн эзэнд гарын бэлгээ гардууллаа.

 



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(21)
  • usa       12.40.154.XXX
    2010 оны 7-р сарын 30

    olon taagyi medee ynshdagiin bas ch saihan medee bna nytagaa sanaj bna hobgsol eh nytag min yneheer saihan.

    [ Хариулах ]
    • Зочин      124.158.71.XXX
      2010 оны 7-р сарын 30

      Та нар ингэж зугаалаж байх хооронд ард түмэн чинь хэцүүдэж байна. Элбэгдорж гэж нөхөр ажилаа хийгээчээ. Чи иймэрхүү маркаар явбал 2013 оны сонгуульд гарахгүй шүү. Гараад нэмэргүй шаар юм даа. Чиний төлөө саналаа өгсөндөө одоо харамсаад барахгүй байнаТүй чорт.

      [ Хариулах ]
      • Зочин      77.18.68.XXX
        2010 оны 8-р сарын 1

        he he, chortoo chort

        [ Хариулах ]
    • zochin      202.131.232.XXX
      2010 оны 7-р сарын 30

      Oyunhorol gedeg ene darvagar har avgai yu hiij suugaa yum boldoo!

      [ Хариулах ]
      • Зочин      202.131.235.XXX
        2010 оны 7-р сарын 30

        Otgontenger ih surguulid oyuutan elsuuleh geed yavsiin

        [ Хариулах ]
      • Зочин      68.117.132.XXX
        2010 оны 7-р сарын 30

        elbegee zugaalahaa bolie oo

        [ Хариулах ]
        • Зочин      69.143.122.XXX
          2010 оны 7-р сарын 30

          oyunhorol mogoi goliin nuursiig barij avaad aldchih shi bolloo gemgui tsarailaad yu hiij yavaa avgai ve

          [ Хариулах ]
          • dorj      203.91.117.XXX
            2010 оны 7-р сарын 30

            OYUNHOROL CHIN HOTGOID BAIH SHUU

            [ Хариулах ]
            • hehe      202.131.246.XXX
              2010 оны 7-р сарын 30

              nairiin ezen noyon shig l suuj bshd. manai 2 turiin terguun hajuud ni jul haragdaj bna shuu

              [ Хариулах ]
            • Зочин      202.131.233.XXX
              2010 оны 7-р сарын 30

              Энэ сэтгүүлч духнуудыг яалтай вэ. Дандаа сонин сонин нэр ус өгнөө. Хөвсгөл хоймор юм байж тэгвэл Дорнод Өлгий аймгууд баруун зүүн хаяа хатавч уу? Өмнөговь одоо үүд нь юм байна л даа. Наад утга уянгаа бас жоохон наалдацтай юм бодож олжээ айн. бүтэлгүй юм.

              [ Хариулах ]
              • Зочин      182.160.41.XXX
                2010 оны 7-р сарын 30

                he he halit Huvsguld ataarhaad bgaa yumuu bi Huvsguliih bolohoor hoimori nutag gej heluulehed taatai l bna. Gehdee ch bas chinii heldgeer haya hatavch uud nutag geltei ni ch bish bas balai yum bna shuu.

                [ Хариулах ]
              • Зочин      202.55.191.XXX
                2010 оны 7-р сарын 30

                surtei sh dee yun emzeg ym be..................hoid zugt baidagaar ni l tegj helee bailgui...............gehdee er setguulch nar ch ugaasaa butehgui humuus ni ch unen shuu

                [ Хариулах ]
                • elch      120.29.135.XXX
                  2010 оны 7-р сарын 30

                  za yamar svrtei garuud ve nad setgvvlch chin olnii yardgaarl bichej bn mongol hvn bvhenl tegj yardag chi l haya hatavch gej harin ter nytgyydig dorojilj bga yum bishvv chi govi yum yy mongoliig aaziin tseej zvreh gedeg chinii her bysed n yu bolhyy hvn shvmjilhees omno ta ooriin vgee bodoj vz saihan l eh oron mongol maan

                  [ Хариулах ]
                  • Зочин      95.209.92.XXX
                    2010 оны 7-р сарын 31

                    Bocgo Totgo hatabch Vvvd beel bvgd l erhem shvv dee Zochind

                    [ Хариулах ]
                    • мнд Корея аас      122.254.206.XXX
                      2010 оны 7-р сарын 31

                      Ene Eldegdorj *** chin Huvsgul Nuurand selehgej ochij bga shd.....Elbegdorj chi 1.000.000 Tugrug uu ard tumendee ug...Ard tumnii amdraliig haraach, zarimuudn yaduu amidarj bna, bas ajilgui....chi Ulsaa hugjuul Malaa....South Korea g harach...Hugjud ih huntei bolson shd...50 say am huntei shuu Solongos...Mongol tegse chin 2 say aimar tom ga talbaitai baij ***** min

                      [ Хариулах ]
                      • zochin      202.179.11.XXX
                        2010 оны 7-р сарын 31

                        toriin tolgoi ene tend oi temdegleed l boh barildaad l mori mori uraldaad l uugaal ideel hairlaa l... ovoldoo beldeech har teneg maluudaa margaash cacan shuuragtai shuu dee...oilgodoggui ee odoo sogtuu baigaa yana da ta nar minee

                        [ Хариулах ]
                        • zochin      202.179.24.XXX
                          2010 оны 7-р сарын 31

                          odoo bayar naadmaa boliosoi doo ih bagagui naadam geed hul aldaad uvul bhgui yum shig aashlah yum daa anhnii tsasnaar l uvs guigaad guidgee medehgui huduunii humuusee anhaaraasai daa.

                          [ Хариулах ]
                          • Зочин      202.179.2.XXX
                            2010 оны 8-р сарын 1

                            Элийдорж ахын толгой өвдөөд их хэцүү болсон гэсэн Аваарт орсон хүн яваандаа тэгдэг гэнэ. Нэг хоёр жилийн дараа байдал бүр дордоно сэтгэх чадварт нь хүртэл нөлөөлнө гэж эмч нар нь сэм ярьж байна.

                            [ Хариулах ]
                            • hhhhhhhhhhhh      124.158.70.XXX
                              2010 оны 8-р сарын 1

                              Орхон голын эхэнд үйл ажиллагаа явуулж буй алтны ордуудыг шалгуулахаар явуулсан хяналт шалгалтын багийг тус уурхаин эзэд айраг архиар дайлж аманд нь 1 ,1 сая төгрөг чихээд буцаажээ

                              [ Хариулах ]
                              • ZOCHIN      202.131.232.XXX
                                2010 оны 8-р сарын 2

                                HUVSGUL YAHLEEREE MONGOLIIN HOIMOR BOLCHDIIN BE ENE SETGUULCHID GEJ TENEG PUISDAKUD ODO ZUG CHIGEE MEDDIIMUU HOIMOR GEDEG CHINI HOIMOR L BAIDGAAS HOIDHAYA BISH BISH BIZ DEEE MONGOLIIN HOIMO R CHINI HARHORIN L BMAR YUM UG NI

                                [ Хариулах ]
                                • Зочин      124.158.91.XXX
                                  2010 оны 8-р сарын 2

                                  Mongoliin xoimor ulgii nutag Xorwood xosgyi saixan Xubsgul nutgaa Uulen cenxer xangai minee Ulgeriin ym shig yzesgelentei

                                  [ Хариулах ]