Хан-уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт барьж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн барилга дээр ажиллаж байгаа хятад ажилчид болон “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмийнхний хооронд өчигдөр багагүй үймээн дэгджээ.
Үймээн дэгдэх болсон шалтгааныг тодруулъя.
Дээр дурьдсан барилга дээр ажиллаж байсан Хятад иргэд өнгөрөгч бямба гаригийн 14.00 цагийн орчимд “Скай хайпермаркет”-ийн хамгаалагчид болох Б.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарыг бүлэглэн зодож байна гэх дуудлага иргэдээс цагдаагийн газарт иржээ. Улмаар ХУД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Эрхэмбаяр, дэд ахлагч Алтансүх нар хэргийн газар очжээ. Гэтэл хятад ажилчид тэднийг мод, төмрөөр зэвсэглэн “угтаж” үгийн зөрүүгүй зодож эхэлсэн байна. Цагдаа нар дахин нэмэлт хүч дуудсан ч хятад ажилчид галзуурсан мэт загнаж эргүүлийн цагдаа нарын машины цонхыг хагалж, ирсэн бүгдийг зодож занчжээ. Үүний улмаас цагдаа нар биедээ хүнд, хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор зодуулсан цагдаа нарын биеийн байдал тийм ч сайнгүй байна хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Хамгийн сонирхолтой нь ийн танхайрсан этгээдүүдийг баривчлаагүй байна. Дээрх барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа бөгөөд тус улсын засгийн газрын шугамаар орж ирж ажиллаж буй хятад иргэд юм. Тиймээс шууд баривчилж болохгүй байна гэх дам яриа ч гарч байгаа юм. Түүнчлэн тус барилга дээр 200 гаруй хятад ажилчид байдаг бөгөөд зодоонд тэдний тал хувь нь оролцсон байж болзошгүй аж. Хууль хяналтынхныг хэргийн газар очиход хятадууд “зодооны талаар мэдэхгүй” хэмээн мэлзэж, тус барилгыг хариуцаж буй Б.Ганбат гэгч этгээд хууль хяналтынхныг хашаандаа оруулахгүй, хятад иргэдийг хаацайлж байсан аж. Одоогоор хэргийг илрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.
Хэрэг байдал иймд тулсан тул өчигдөр “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмийнхэн хэргийн газар очсон байна. Гэсэн ч хятадууд тэднийг мөн л зодож танхайрч, тус газар багагүй үймээн дэгджээ. Зодооны улмаас 22 настай М, 21 настай Н нарын Монгол иргэд гэмтэл авч ГССҮТ-ийн тархи, нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлэх болжээ.
Нийслэлд ажиллаж буй хятад иргэд Монгол охидыг оролдох, зодооны хэрэг үүсгэж танхайрах гээд багагүй “даварч” байгаа нь үнэн. Гэтэл тэд даварсаар даварсаар ийнхүү Монгол төрийн төлөөлөл цагдаагийн ажилтнуудыг зодож танхайрчээ.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /