“Хархорум” музей нээгдэнэ

GoGo.mn

2010-08-25 16:25 GMT+8

Япон улсын Засгийн газар болон олон улсын JICA байгууллагын санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Хархорум” музейг байгуулахаар болсноос хойш гурван жил өнгөрч байна.

Хархориныг Монгол Улсын нийслэл болгох санал гарч эхэлсэн үеэс ийм музей байгуулах тухай ярих болсон  юм.

Харин 2007 оноос музейн барилгын ажлыг эхлүүлж энэ оны эцсээр “Хархорум” музей нээлтээ хийхээр болжээ. Одоогоор музейн үзмэрүүдийг цуглуулж эхэлсэн гэнэ. Саяхан Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийнхэн Өвөрхангай аймгийн нутгаас олсон 10 гаруй олдвороо уг музейд бэлэглэжээ. Тун удахгүй БСШУЯ-наас “Хархорум” музейн захирлыг томилох гэнэ.

Г.Хэрлэн 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1229 санал өгсөн байна.

Дээшээ