-Монголын түүх мөхлийн ирмэгт-
Сармагчин гэнэт нүдний шил олчихсон юм шиг Бурхан Халдунд Хятадууд алт ухсан сургаар Ц.Элбэгдорж шоудаж, зарлиг хүртэл гаргаад амжив. Зарлигт уламжлалт ёс заншлаа дээдлэн, хайрханы тахилгын ёслолыг Тэнгэр овооны бэл дэх шинэ овоонд үйлдэж байхаар тогтоожээ.
Бурхан Халдун, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон түүх соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж, дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д хандахыг Засгийн газарт чиглэл болгов. Чингис хааны намтар, түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж, тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахаа өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг төрийн болон ТББ, нийт ард иргэдэд уриалав.
Нэгэн цагт их эзэн Чингис хаан “Урд зүгт Тангуд улс буйг өглөө болгон сануулж байгтун” хэмээн зарлиг буулгасан нь бий. Чингис хаан, түүний алтан ургийнхан, Их Монгол Улсын гал голомт болсон Бурхан Халдунд өдгөө Хятадууд алт ухах нэрээр газар шороог нь онгичиж байна.
Алтаар халхавчлан эцэг, өвгөдийн гал голомт руу “халдаж” байгаа юм биш биз гэсэн нийгмийг түгшээсэн хардлага, эмзэглэлээс Ц.Элбэгдорж зарлигийнхаа сэдвийг олсон нь шоудахаа урьтал болгосноос биш түүхийн дурсгалаа хамгаалахад Монгол хүний сэтгэлээр хандсангүй. Зарлиг нэртэй, өөрийгөө сурталчилсан зарлалд Бурхан Халдунд алт ухах бүү хэл, ганц чулуу ч хөдөлгөж болохгүй гэсэн үг, үсэг алга. Харин ч “...Чингис хаантай холбоотой намтар, түүх, соёлын өвийг судалж тогтоох”, “...Байгалийн болон түүх, соёлын гайхамшигт үнэ, цэнийг тодорхойлох...” хэмээснээс үзэхэд үнэлж баршгүйг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн, олон улсад судлагдсаар ирсэн, одоо ч олон нийтийн анхаарлын төвд буй Чингис хааны соёлын өвийг зориуд судалгааны ажил дөнгөж эхлүүлэх гэж байгаа шиг, эсвэл үнэ цэнэ нь тодорхойгүй мэтээр зарлиг гэх зальтай бичгээр мунхруулсан нь ойлгомжгүй. Өнөөдөр алт ухаж байгаа Хятадуудыг хөөж гаргах талаар буу шийдэмдээ тулсан иргэний хөдөлгөөний хэдэн хүнээс өөр хэн ч ам ангайсангүй. Холбогдох байгууллагууд нь ч хөдөлсөнгүй, зарлиг гаргасан Ц.Элбэгдорж ч энэ талаар үг хэлсэнгүй. Бурхан Халдун, түүний ойр орчмын газрыг ЮНЕСКО-д бүртгүүлье гэсэн атлаа алт ухагч Хятадуудыг хөөж гаргах тухай таг дуугүй байна.
Түүний санаачилгаар манай улс Бурхан Халдун хайрханаа, тэнд алт ухаж байгаа Хятадуудтай нь хамт ЮНЕСКО-д бүртгүүлж таарах нь. Бурхан Халдун өвөг дээдсийн булш бунхан, алтан ургийнхны онгоныг хадгалсан тахилга, шүтээний ариун газар. Эртний нүүдэлчин овог, аймгуудын үеэс Монголчууд өвөг, дээдсийн шарил оршсон ариун газар, тахилга, шүтээндээ харийн хүмүүсийг хүргэхийг цээрлэж ирсэн. Хэрэв хэн нэгэн хүрч гэмээ нь улсын цог хийморь доройтож, тэр хэрээр ард түмний амьдрал доройтно гэсэн үзэл баримтлал тухайн үед давамгайлж байв. Энгийн логикоор бодоход л ямар ч хүн нас барсан эцэг эхийнхээ шарилыг ухуулж төнхүүлж, тонож дээрэмдүүлэхэд дуртай байна гэж үү.
Хэдийгээр өнөөдөр дэлхий ертөнц даяаршиж, хил хязгаар үгүй болж байгаа ч нүүдэлчдийн соёлын төв, Монголчуудын гал голомт болсон Бурхан Халдунд Хятадууд алт ухах байтугай дураар сэлгүүцэх эрхгүй. Тэнд Монголын хууль, Монгол ёс заншил үйлчлэх учиртай. Манай улс байгалийн соёлын өвийг хамгаалах олон улсын конвенцид 1999 онд нэгдэн орж, 2004 онд Орхон голын хөндийн соёлын дурсгалт газруудаа бүртгүүлсэн байдаг. Хархорум хотын эргэн тойрон, Төвхөн хийдээс Хөшөө цайдам хүртэл нүүдлийн соёл иргэншлийн гайхалтай илэрхийлэл болсон нутаг төдийгүй дэлхийн түүхийн гэрч болсон бүс нутаг гэж үздэг. Тэнд Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгас, Түрэгийн үеийн түүхийн ховор дурсгал Билэг хаан, Күль Тегин жанжны гэрэлт хөшөө бий. Монголын үндэсний бурхан шашны анхны хийд болох Эрдэнэзуу, Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж, уран бүтээлээ туурвиж асан Төвхөн хийд тэнд оршдог.
Орхон голын сав түүхийн дурсгалт газар “Монгол газар” тэргүүтэй найман компани алт ухаж, газар нутгийг сүйдлээд байгаа. Ноён уул, Алтай Таван Богд, Мөнххайрхан, Соёлз уулын эртний дурсгал, Орхон голын сав газар, Төвхөн хийд, Билэг хааны гэрэлт хөшөө гээд түүх, соёлын давтагдашгүй өв сан устаж алга болсон олон арван баримт бий. Үүнээс дүгнэхэд ЮНЕСКО-д бүртгүүлчихвэл л байгалийн болон түүх дурсгалын хосгүй гайхамшигт цогцолбор газрууд бүрэн хамгаалагддаг гэж үзвэл учир дутагдалтай.
Энэ нийтлэлийг бичих явцад олон хүнтэй уулзаж, тухайлбал маргалдагч талуудаас байр, суурийг нь авсан юм. Хэдийгээр тэд “Бурхан Халдун ууланд алт олборлож байгаа”, “Үгүй түүнээс хол зайтай” гэхчлэн ярьж байгаа ч төрийн тусгай хамгаалалттай бүс нутгийг хэсэгчилж бус тэр чигээр нь хамгаалах ёстой гэсэн байр, суурьт нэгдэж байна. Тэдний байр, суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хан Хэнтийн нурууг Монголчууд үеийн үед хамгаалах ёстой
Бурхан Халдунд Хятадын компани алт ухаж байгаа гэсэн мэдээллийн дагуу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Хэнтий аймгаас сонгогдсон зарим гишүүн, орон нутгийн удирдлагуудын зөвшөөрлөөр Бурхан Халдун ууланд Хятадын компани алт ухаж байгаа гэсэн мэдээ байна. Хэний зөвшөөрлөөр, ямар компани олборлолт явуулж байгаа юм бол?
-Хүмүүсийн дунд зөрүүтэй мэдээлэл байна. Зарим хүн “Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөл өгчихсөн” гээд ярьж явна гэнэ лээ. Хэвлэл, мэдээллийнхэн ч тэгж бичсэн сурагтай. Томилолтоор яваад дөнгөж ирээд байна, юу болоод байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээлэл цацаад байгаа хүмүүс мэдээлэл багатай, газар, нутгаа сайн мэдэхгүй байх шиг. Олборлолт явуулж байгаа уурхай Бурхан Халдунд биш, нэлээд зайтай газар Сайханы гол орчим юм билээ.
-Сайханы гол Бурхан Халдун уулаас хэдэн км-т оршдог вэ?
-Нэлээн хол.
-Та тэнд очиж үзсэн үү. Хэчнээн уурхай ажиллаж байна?
-Өнгөрсөн зургадугаар сард очиж, танилцсан. Тэр үеэр МҮОНРТ нэвтрүүлэг хийсэн. Онон голын сав газрын зөвлөл байгуулагдаж, анхны хурлаа Өмнөдэлгэр суманд хийсэн юм. Онон голын сав дагуу хоёр газар алтны уурхай ажиллаж байгаа. Нэг нь Утайн даваанд, нөгөө нь Сайханы гол орчим. Уурхай ажиллуулж болохгүйг би эртнээс хэлж, ярьж ирсэн. Гэтэл саяхан Утайн даваанд алтны үндсэн ордын хайгуул хийж байгаа нэрээр компани орчихсон байна. Түүнийг дагаад нинжа нар зохион байгуулалттай орчихож. Сая би Онон мөрний сав дагуу яваад ирлээ. Маш их бохирдолтой байна. Энэ болгон уул уурхайгаас ашиг олж байвал юу ч хийхээс буцахгүй болсон компаниудын зүгээс гардаг. Төр бодлого гаргаж, тууштай арга хэмжээ авах хэрэгтэй. Онон мөрний эх, Бурхан Халдун, Хан Хэнтийн нуруу Монголчуудын үеийн үед тахиж шүтэж, хамгаалж ирсэн бичигдээгүй хуультай, ариун журамтай газар.
-Халдах бус хамгаалах учиртай тэр газарт маань хэн уул уурхай ажиллуулах зөвшөөрөл өгдөг юм бол?
-Аливаа зүйлийг уг үндэстэй нь холбож авч үзэх учиртай. Тэр асуудлыг хариуцдаг уул уурхайн мэргэжлийн хүмүүстэй энэ асуудлыг холбож үзэх хэрэгтэй юм билээ.
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, хэрэгжихг үй өнөө хүрлээ. Хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд ямар байр, суурьтай байна?
-Бид хууль санаачилж, УИХ баталсан. Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна, ийм сонирхол ч алга гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр би Ерөнхий сайдад асуулга тавихаар бэлтгээд сууж байна. Үүнээс өмнө ч асуулга тавьж байсан. Төр улс орныхоо үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг хамгаалахад бодлогын алдаа гаргасан бол түүнийгээ даруй засч залруулах ёстой. Хуульгүй учраас хаа дуртай газраа алт ухаж байна.
-Алтны уурхайн уршгаар Орхон гол ширгэж үгүй болоход хүрснийг манай сонин асуудал болгон дэвшүүлж, нийгмийн анхааралд оруулсан. Орхон голыг бохирдуулсан найман компанид хариуцлага тооцох ёстой Засгийн газрын шийдвэр гаралгүй өнөө хүрлээ?
-Өнгөрсөн жил Орхон голын сав дагуу явж танилцсан. Голын сав газрыг сүйд хийгээд зогсохгүй хангайн нурууг тэр чигээр нь хавтгайлчихсан юм билээ. Түүнээс бий болсон хор хохирлыг Улаанбаатарт сууж байгаа дарга нар биш ард түмэн амсч байгаа шүү дээ. Орхон мөрний уснаас хүн байтугай мал ууж чадахг үй болсныг эрэг дагуу нь нутагладаг захын малчин ярьдаг. Харин Засгийн газар ажлын хэсэг томилж, тэр компаниудын зөвшөөрлийг түдгэлзүүлж, хариуцлага тооцох гэж байгаа бол сайн хэрэг.
“Хиад” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн н.Банзрагч: Бурхан Халдун уул гурван голын эх, Хан Хэнтийн нурууны хэсэг биш гэж үү
Хэнтий аймгийн Сайханы голын савд ажиллаж байсан уурхайн үйл ажиллагааг зогсооход оролцсон “Хиад” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн н.Банзрагчтай ярилцлаа.
-Байгаль хамгаалагч хөдөлгөөнийхөн мэдлэг нимгэнтэй, газар нутгаа мэдэхгүйгээс Сайханы голд алт ухаж байгааг Бурхан Халдунд мэтээр ташаа мэдээлэл цацсан гэж УИХ-ын зарим гишүүн, орон нутгийн удирдлагууд үзэж байгаа юм байна. Энэ талаар тодруулна уу?
-Манай бүлгэмийнхэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Сайханы голын уурхайн үйл ажиллагааг зогсооход оролцоод ирсэн. Хан Хэнтийн нуруу олон уулын нэгдэл, нэг үгээр хэлбэл цогцолбор уул юм. Түүний нэг нь Бурхан Халдун. Богд хан уул гэхэд л дотроо олон салбартай, нийтэд нь Богд уул гэж нэрлэдэг биз дээ, Бурхан Халдун түүнтэй адил юм. Энэ хавийн бүс нутаг гурван голын сав газарт багтдаг. Бидний өвөг дээдэс “Гурван голын сав газарт гадныхныг бүү ойртуул” гэж зарлигдсан, тэр газар нь алт ухаж байна шүү дээ.
-Ямар үндэслэлээр ингэж үзэж байгаагаа тайлбарлахгүй юу?
-Мэдээж 13 дугаар зууны үед кадастрын алба гэж байгаагүй. Өвөг дээдсээс “Гурван голын сав газарт гадныхныг бүү ойртуул” гэсэн нь газар нутгийн хэмжээ, хил хязгаарыг тогтоосон журам гэж үзэж болно. Гэтэл тэнд зургаан пост, 12 харуул хамгаалалтын цэгт ажиллаж байгаа хүмүүс “Бид хамгаалах үүрэгтэй газраа хамгаалж байгаа. Бусад нь хамаагүй” гэж ярьж байгаа нь учир дутагдалтай.
Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар: Бурхан Халдунаас хол Сайханы голд уурхай ажилладаг
-Бурхан Халдунд Хятадын компани алт ухаж байгаа гэсэн мэдээлэл байна. Төрийн тэргүүний зүгээс ЮНЕСКО-д бүртгүүлэх зарлиг хүртэл гаргалаа. Орон нутагт нөхцөл байдал ямар байна?
-Тэр мэдээллийг интернэтээс олж уншсан. Бурхан Халдун уул төрийн тусгай хамгаалалтын бүс нутаг, арай ч тэнд тийм зүйл болоогүй байх. Ташаа мэдээлэл гэж бодож байна. Гэхдээ мэдээллийг тодруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн. Бурхан Халдунаас нэлээд хол Сайханы гол орчим алтны уурхай бий. Хүмүүс тэрийг л хэлсэн байх.
Ч.Үл-Олдох