С.Зориг хүмүүний амьдралаас холдон одоод 12 он улирчээ. Цаг хугацаа ч харвасан сум шиг хурдан юм аа.
Намайг дөрөвдүгээр ангид байхад билүү дээ, багш маань ангийнхнийг радиогоор эгшиглэх нэгэн аянд гурван минут орчим хэртээ номхон зогсоож байсан юмдаг. Бага насны дурсамжаас хамгийн тод санаж байгаа нь тэр. Багшийн командаар ая сонсохдоо өмнөх өдрүүдэд нь хүмүүсийн яриад байсан С.Зориг гэдэг хүнд зориулан зогсч байгаа гэдгээ бүдэг бадаг барагцаалж байлаа.
Аав хэлэхдээ "Муу хүн санаандаа уягдаад холддоггүй гэсэн. Тэгэхээр тэр хүн нь удахгүй цагдаа нарт баригдана даа" гэсэн шүү юм бодоод л өнгөрч байсан. Харин одоо энэ бодол хэдийнэ өөрчлөгджээ. Түүнийг хөнөөсөн буруутныг хайж бүхэл бүтэн 12 жил буюу 4380 хоногтой золгож байна. Хэрэг хэзээ шувтрах нь тодорхойгүй. "Дөрвөн настай хүүхэд ч тайлчих гутлын үдээсэнд Д.Булган хүлэгдсэн учир, Э.Бат-Үүлийн үнэгэн малгай" гээд хэргийн оньсогонууд тайлагдаагүй хэвээр байна.
Энэ өдөр нүүрэндээ үл ялиг гуниг тодруулсан олон дарга нар цэцэг барьж, түүний хөшөөг зорино. Ингэхдээ тэд хөшөөний ойролцоо зогсч зурагтаар дүрсээ, сонин, сэтгүүлд үгээ бичүүлэн хэрэг хэзээ шувтрах талаар таамаг дэвшүүлэн ярьж өгнө. Та орой зурагтаа үзэж, маргааш сонингоо уншаарай. Гарцаагүй ярьсан байж таарна. Тэд энэ л өдөр түүнийг санан дурсана. Харин маргааш нь тэдний цээжний гүнээс цэцэг барьж, гуниг "үнэртүүлсэн" төрх арчигдсан байна. Тэгснээ төрсөн өдрөөр нь нэхэн дурслаа. Сонгуулийн үеэр илрүүлнэ гэж дахин сөхлөө.
Ийм л үе тодорхой цаг, цагаар үргэлжилсээр л.
Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан энэ өдөр түүний тэмдэглэлийн дэвтрийг дэлгэе. Бид болсон явдал, тухай үеийн нийгэм, улстөрийн халуун өрнөлийг улиг болгон нурших биш, харин түүний УИХ-ын гишүүн байсан үеийнх нь ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар өгүүлсэн дэвтрүүдийг сөхөж байна. Өлөн хир ч тогтоогүй дэвтэрт "Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байсан үеийн тэмдэглэлээс эхлээд 1992 оны сонгуульд баримтлах бодлого, Эгийн голын хагарал, Японоос үзүүлэх тусламж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийн ажлын өрөөний дугаар, болон түүний нөхдөөсөө мөнгө хурааж, кассын нярав хийсэн байдал" гээд олон зүйл тэмдэглэн үлдээжээ. Мөн 2000 онд хийх ажлаа хүртэл тоймлосон байлаа. Жич. Түүний тэмдэглэсэн санаа бүхнийг бүрэн гүйцэт ойлгохгүй учраас бичсэн бүхнийг нь бүдүүвчлэн хүргэв.
Хариуцлагатай сайд
-Польшийн ГХЯ-ны дэд Сайд Монгол улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бодолтой. Элчин сайдын яам нээх хүсэлтэй байна гэсэн. Ингэхдээ визний асуудал дурдсан байгаа. Мөн БХЯ-ны тухай хэлэлцсэн. Агаарын цэргийн сургуулийн асуудал хөндсөн зэрэг битүү утгатай өгүүлбэр бичжээ.
1997 оны хоёрдугаар сарын 23
-Одоогоор АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг 40 гаруй сая ам.долларын тусламж үзүүлсэн. Тэд 1993-1998 оны өвлийг давахад ихээхэн тус болсон.
Бусад орнуудтай харьцуулахад Америкийн хөрөнгө оруулалт бага байгаа. Тухайлбал, Канад, Австри, Японтой харьцуулахад. Дэд бүтэц хөгжүүлэх. Эрчим хүч, зам тээвэр, холбоонд хөрөнгө оруулахыг дэмжүүлэх хэрэгтэй. /1998.04.23/
Гол зарчим: Төрийн систем маневр байх ёстой
Тэрээр үл мэдэгдэх нэгэн хуралд суухдаа энэ тэмдэглэгээг бичиж, лекц уншсан байна.
Амжилтын хөшүүрэгт зургаан зорилт жагсаан, ард нь нэмэлт тайлбарыг өгүүлжээ.
1.Тодорхой зорилт / Хүмүүс ирээдүйн үр дунг сонирхдог/
2.Улстөрийн эр зориг /Правило игры солино/
3.Давшингүй ажиллагаа /Сүүлийн дөрвөн жилд амирлангуй байдалд орсон учраас амжилт зохих түвшиндээ хүрээгүй/
4.Цэгцтэй онолын загвар
5.Чанартай, тууштай бодлого
6.Шинэчлэлийн ач холбогдлын сурталчилгаа/ Ард түмэнд проблем байгаа гэдгийг хамгийн түрүүнд ойлгуулах шаардлагатай/ Амжилттай шинэчлэлд гол нөлөөтэй, үүрэгтэй сайд, парламентын гишүүд, төрийн албан тушаалтны хамтын ажиллагаа, бүх намын дэмжлэг хэрэгтэй. Эцэст нь, гол зарчим: Төрийн систем маневр байх ёстой хэмээн онцгойлон тэмдэглэжээ.
“Эгийн гол”, “Казино”, “Эрдэнэт”-ийн талаар ингэж бичжээ
Хамгийн сонирхолтой нь, түүний амь насаа алдсан цаг үед хамгийн их яригдаж, тэр ч бүү хэл, үхэлд нь холбон тайлбарлагдаж байсан “Эгийн гол”, “Эрдэнэт”, “Казино”-ийн талаар дэвтрийнхээ нэг, нэг хуудаст тэмдэглэн, эргэж хайхад хурдан олох мэт нугалаа үүсгэн орхижээ.
-"Эрдэнэт"-ийн зэсийг яагаад заавал Gleuкоvе зардаг вэ-(1998.03.11) Тэрээр энэ өгүүлбэрээ хашилтад оруулж анхааруулснаас өөр байдлаар дэлгэрүүлээгүй байна.
-"Эгийн гол"-ын хагарал. "Гурвансайхан", Газрын тос, уран. 1994 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар орсон. Ирэх дөрөвдүгээр сард мөн тус хурлаар ураны асуудлаар хуралдана гэсэн.
-Казиногийн хяналтын газар. Зөвхөн казино бус, тоглоомын газар, мөрийтэй уралдааныг хянадаг байх хэрэгтэй. Казиногийн зарчмууд:
1.Без криминала
2.Шударга байх
3.Эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх /1998.03.12/
Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тууштай тэмцье
Түүний тэмдэглэлд өөрт хамаатай үгс тун цөөн. Хаа нэг том хамартай хүн, морины толгой, үзэг зурсныг эс тооцвол өглөөнөөс орой хүртэлх бүх ажил нь дэс дараалалтай. Түүний өөрт хамаатай хэдэн үгс:
-Манай өрөө салхивч алга. Энийг яах вэ
-Би цэцэг авчирсан.
-Путёвка бараг бүтэх байх. Зуслан дээрээ байж бай. Орой 20.00 цагийн үед очно гэсэн тэмдэглэлийг дурьджээ. Түүний ойрын хүн үү, эсвэл туслах ажилтан нь Зээчир, Батболд, Үржинбадам нар байсан бололтой. Эдгээр хүний нэрс дэвтрийн хуудаст нэг бус удаа бичигдсэн байв. Мөн Дашдэмбэрэл даргаас асуух хэмээн хэд хэдэн асуулт бэлтгэн жагсаасан байх аж.
Түүнчлэн Мөнхзулд орон байрны асуудал байна. Тэр гурван хүүхэдтэй гэнэ. Халамжийн сангаас, эсвэл жижиг зээл олгох тухай асуух гэж бичсэн нь түүнд хандсан хэн нэгний гуйлт, ажилтныхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулсан гэж харагдахаар ажээ.
"Яруу найраг-Залуучууд" яруу найргийн өдөрлөгийн хөтөлбөрт Монголын зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, яруу найрагч Т.Очирхүү, МХЗЭ-ийн нэрэмжит шагналтан С.Надмид, яруу найрагч М.Баттөмөр, Д.Төрбат, О.Дашбалбар, Ж.Сарангуяа нар оролцов хэмээн нэгэн арга хэмжээний зохион байгуулагч байсан бололтой.
Мөн тэрээр гэмт хэргийн гаралтад санаа зовдог нэгэн байж. Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх. Ингэхийн тулд цагдаа нарын тоог нэмэх, тэднийг техникээр хангах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хүчтэй тэмцэх хэмээн дэвтрийн төгсгөл хэсэгт дурьдсан байлаа. Харин өөрөө зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болно гэж зүүдлээ ч үгүй байсан үеийнх тэмдэглэлүүд ийнхүү хөвөрч байна. С.Зориг "Муухай сайхан хоёр Нэгэн зэрэг оршиж Хүн бүгдийн амьдралд янз янзаар илэрнэ" хэмээн балын харандаагаар таталгаж суухдаа амьдрал нь ийм эмгэнэлтэй төгсөнө гэж төсөөлөөгүй байсан биз. Энэ хэргийн ээдрээ тайлагдана гэж Монголчууд 12 жил хүлээлээ. Дахиад хэдэн жил хүлээх бол?
Д.Болормаа