Солонгосын ЭСЯ-ны гадаа визэнд орох гэсэн Монгол иргэд өдөржин зогсож, шөнө нь хонож дугаарладаг байсан нь өөрчлөгдөж, иргэд болон хамгаалалтын албаныхан нэгэн “шинэ үйлчилгээг нээжээ”.
Энэ нь бүртгэл.
Тус улсын ЭСЯ-наас ажлын таван өдөрт өглөөний 10.00-12.00 цаг хүртэлх хоёр цагийн хугацаанд иргэдийг хүлээн авдаг. Ингэхдээ ямар нэгэн бүртгэл хийдэггүй бөгөөд иргэд тухайн өдөр дугаарлан орох ёстой юм. Харин иргэдийн дундаас хэн нэг нь санаачилгаараа /сурв.иргэд өөрсдөө ингэж ярьсан юм/ тухайн өдрийн 12.00 цагт ирсэн иргэдийг бүртгэн авдаг ажээ. Ингээд хамгаалалтын албанд 30 хүний нэрийг бичин канондож өгдөг байна. Харин маргааш нь үүдэнд зогссон цагдаа нь тухайн бичигдсэн нэрсийг дуудан оруулдаг ажээ. Нэрээ бичүүлчихээд 14 хоног өдөр бүр ирж байгаа ч хүн байх юм. Өөрөөр хэлбэл урьд урьдын нэрсийн жагсаалт үргэлжилсээр 100-200 хүний нэр бичигджээ. Өнөөдөр бүртгүүллээ гэхэд магад 14 хоног хүлээх шаардлагатай болох юм. Хэрэв яаралтай Солонгос явахаар боллоо гэхэд ямар ч арга байхгүй бөгөөд та сарын дараа явахаар зэхэж байгаа бол эртхэн очихгүй бол танд ямар ч боломж гарахгүй гэдгийг сануулъя.
Энэ талаар ЭСЯ-наас асуухад “Энэ асуудал бидэнд хамаагүй. Иргэд өөрсдөө зохицуулж байгаа” гэлээ. “Хэрвээ яаралтай хэрэг гараад долоо хоногийн дотор явах шаардлага гарвал яах вэ” гэхэд “ЭСЯ-наас ямар нэгэн байдлаар яаралтай явах тохиолдолд гэсэн дүрэм, журам байхгүй” хэмээлээ.
Нэгэнт ЭСЯ-наас нэрээ бүртгүүлэх ёстой гэсэн зохиомол дүрмийг зарлаж, мэдэгдсэн хуудсыг үүдэнд нь наагаагүй тул иргэд дугаарлаад орох ёстой юм байна хэмээн санаж иртэл ийнхүү “бичигдээгүй хууль”-ийг мөргөж буцах болох нь ээ гэдгийг бид энэхүү сурвалжлагаараа та бүхэнд анхааруулж байна.
Ингээд тэнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хийсэн видео сурвалжлагыг хүлээн авна уу.
О.Ариунбилэг