Олноо "Тооны машинтай зурхайч" хэмээн алдаршсан Монголын бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академи, "Монгол аура" төвийн тэргүүн Б.Сарандаваатай манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.
"Зөн билгийн тулаан-1"-ийн ялагчаар тодорч байсан тэрээр энэ зун Америкт болсон энергийн долдугаар бүгд хуралд оролцон, "Дэлхийн хамгийн онцгой энергитэй хүн"-ээр тодорчээ.
-Энэ зун та их л хөдөлгөөнтэй байх шиг боллоо. Хаагуур, ямар ажлаар яваад ирэв. Лав л "Дэлхийн хамгийн онцгой энергитэй хүн"-ээр тодорсон тухай мэдээлэл интернэтээр цацагдсан байсан?
-Баярлалаа. Америкт болсон энергийн долдугаар бүгд хуралд оролцон, "Дэлхийн хамгийн онцгой энергитэй хүн"-ээр тодорсон. Саяхан Японы эрдэмтэн Монголд ирж усны хүч чадлын тухай сайхан лекц уншлаа шүү дээ. Түүний дараа Японд очин гурав хоног хурал, Хадагийн сургалтад сууж, "Усаар хүнийг эмчлэх эрх"-ийг надад олгосон. Ирээд Гуаньжу муж руу яван олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоод, дөнгөж өчигдөрхөн ирээд байна.
-Олон улсын хэмжээнд болж буй энергийн хуралд ямархуу шалгуураар оролцдог юм бэ. Гадныхан манайхныг энэ тал дээр хэрхэн үнэлэх юм?
-Японы нэг эрдэмтэн намайг гурван жил судалсан байдаг юм. Хүн золигт гаргахад ам хамар нь мурийгаад яаж унаж байна, сүнстэй харьцаж байгаа нь үнэн юм уу, юу идэж уудаг юм гэж. Тухайн үед нь би "Бөөн бөөнөөрөө ирээд л, ямар ядаргаатай юм" л гэж бодож байсан. Юм мэддэггүй байж л дээ. Тэгээд надад энергийн тавдугаар бүгд хуралд оролцох урилга ирсэн.
Ер нь цаанаасаа л хуралд оролцох урилга ирдэг юм. Жил бүрийн хурал өөр өөрийн гэсэн онцлогтой. Уржнан болсон тавдугаар хуралд орон орны төлөөлөл болж ирсэн хүмүүс өөрийн улсаасаа усаа авчирсан байсан. Би Тэрэлжийнхээ усыг авч очсон. 47 орны усаа нэгэн саванд хийж ус мэдээлэл дамжуулдаг, сүнслэг юм гэдгийг харуулсан. Дэлхий нийтийн усны залбирал ч гэж хэлж болох юм. Тэр усаа бүгд нутагтаа буцааж аваачдаг би авчираад Туул голдоо хийсэн. Ер нь би далаад оноос хойш усаар судалгаа хийсэн байдаг юм.
Энэ жилийн долдугаар бүгд хурлын тухайд Америкт олдсон болор гавал онцлог нь байсан. Дэлхийн экологийн асуудалд болор гавал том үүрэг гүйцэтгэнэ гэдэг утгаар тэрхүү гавалд байгаль ээж, дэлхийгээ аргадан залбирлаа хийсэн хурал болсон.
Гурав хоног хуралдсаны дараа биднийг найм наймаар нь дөрвөн хэсэгт хуваагаад цунами, газар хөдлөлт, үер, хүн амины хэрэг болсон газруудад аваачсан. Бидний хэсгийг хүүхдийн паркийн дэргэд аваачихад хүүхэд ёолж, эмэгтэй хүн гинших чимээ надад сонсогдсон. Түүнийгээ орчуулагчдаа хэлээд "Би энэ газар руу орохгүй, үхлийн хөндий болсон муухай газар байна" гэхэд "Зөв байна. Үүнийг л бид хүлээж байсан юм" гэж хэлсэн.
Харууд нэгнээ алсан, эх хүүхэд хоёр үсэрч үхсэн гээд аймшигт хэргүүд гарсан газар байсан л даа. Тэгээд энэ газраас тэр муу энергийг яаж хөөж болох тухай надаас асуусан. Бид олуулаа шувууд гурвалжлан нисдэг шиг сууж байгаад муу муухай энергийг зайлуулна гэж хэлсний маань дагуу хийсэн.
-"Зөв байна. Үүнийг л бид хүлээж байсан юм" гэдэг нэг ёсондоо танд болон манай хүмүүст өгсөн үнэлгээ байх?
-Сая бол сорилтод л орсон юм байна лээ. Надад "Дэлхийн хамгийн онцгой энергитэй хүн" батламжийг гардуулахдаа "Та хоёр сая хүнтэй Монголын биш дэлхийн хүн боллоо. Энхтайвны төлөө зүтгэх ёстой шүү" гэж хэлсэн. Надад сүнстэй холбогдож буй бичлэгүүд гээд сайт дээр тавьсан олон зүйл бий. Тэр болгоныгоо ярихгүй юм даа. "Сарандаваа өөрийгөө сурталчлаад, солиороод уналаа" гэж муу хэлэх байх гээд.
-Та 21 дарь эхийн сүмийг байгуулж байна. Барилгын ажлыг нь харахад бас нүсэр юм. Зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр энэ бүгдийг барьж босгоно гэдэг амаргүй биш үү?
-Гурав дөрвөн жилийн өмнөөс би 21 дарь эхийн түлхүүр сүм барьж байгуулъя гэж шийдсэн. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж байдаг. Гэтэл хүн жам ёсоороо төрж чадахгүй кисорова хагалгаа хийлгэх, эх хүүхдийн эндэгдэл гарах гээд сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал миний санааг их зовоодог байсан л даа. Гэр бүл салалт их, хэрүүл тэмцэл их байх, мөнгө төгрөг нь тогтохгүй байх ч гэдэг юм уу бидний бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйлийн үрүүд ихэдсэнээр бидний амьдрал их доройтож эхэлж байна.
Эрт дээр үеэс бид 21 дарь эхээ шүтэж биширч ирсэн. Харах, үнэрлэх, сонсох, амтлах, хүрэлцэх гээд таван мэдрэхүйгээрээ энергиэ авдаг байсан бол зургаа дахь мэдрэхүй буюу далд ухамсраараа бид сайн сайхан байгаасай гэж зальбирч, оюун санаагаараа гэгээрч байдаг.
Ашдын билгээс амны билэг гэгчээр үргэлж сайн сайхан юм бодож, ярьж явбал бидний амьдрал сайн байх жишээтэй. Тийм учраас 21 дүр, 21 дэг жаяг, 21 сахиус, тарнитай мөргөлийн сүм бүтээж байгаа юм.
Энэ сүмд төрөх, ажил хэргээ бүтээх гээд хүн ямар зорилготой байна тэр түлхүүрээ түлхэж, долоон давхарт нь зулаа өргөн хонхоо дуугаргаад нийт 108 шатаар явж өөрийн үйлийн үрээ арилгах жишээтэй. Нэг ёсондоо оюуныхаа хүчээр үйлийн үрээ арилгаж байгаа юм. Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, зөвхөн мөргөлийн л сүм байх юм.
Хөрөнгө мөнгөний хувьд мэдээж амар байгаагүй. Байшин бас хоёр хүүхдийнхээ машиныг өөрийнхтэйгөө тавиад 120 сая төгрөгийн зээл авсан. Манайх үнэтэй үздэггүй. Таван мянган төгрөг л байдаг. Тийм учраас ирэх 10 сарын 10 нд UB паласд лекц уншина, хандивын тоглолт хийх бодол байна. Бас өөрийнхөө гаргасан номоор л хөрөнгө оруулалт хийж байна.
-”Монгол аура" төвийн тохижилт их өвөрмөц шийдэлтэй юм. Олон билэгдэл бий байх тийм үү?
-Үүдээр орж ирүүт эзэн Чингисийн хаан ширээнд суусан үеийн төрх, хар цагаан сүлд, 36 хаад нь байгаа. Бид Монгол хүн шүү, судсаар маань Чингисийн цус гүйж байгаа гэж омогшин билэгдсэн юм. Сая та энэ өрөөнд "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн бичигтэй дөрвөн хүчтэний хаалгаар орж ирлээ. Дээд давхарт маань ауравид, зальбирал, хүсэл биелүүлдэг, хүчилтөрөгчийн гээд дөрвөн өрөө бий. Бас эмчилгээ, заслын өрөө байгаа.
-Зургаа дахь мэдрэхүйгээ ашиглах боломж хүн бүрт байх уу?
-Зөн билэг, зөн совин гэдэг өөр юм. Зургаа дахь мэдрэхүй гэж далд ухамсар буюу сүнсийг хэлээд байгаа юм. Сүнс гэдэг оюун санаа. Оюун санаагаа л удирдах гээд байна шүү дээ. Сүнс гэж 2-6 грамм жинтэй энергийн бөөгнөрөл гэж үзээд гадаадынхан чинь бүр зургийг нь гаргачихаад байгаа ш дээ. Манайхан сүнс зайлчихлаа гэж яриад байдаг нь энэ энергийн бөөгнөрөл махан биеийн гадна гарчихыг л хэлээд байгаа хэрэг.
Ер нь манай нүүдэлчин Монголчууд сайхан ёс заншилтай, сайн сайхан юм боддог, байгаль дэлхийтэйгээ харьцдаг, энергийг мэдэрдэг хүмүүс байж. Яагаад хөдөөний айлууд дөрвөн нүдтэй халтар нохой, муур тэжээдэг байсан гэхээр газрын гүйдэл хоёр хоёр метрийн давтамжтай явагдаж байдаг, муур газрын гүнд байгаа муу энергийг мэдэрдэгт байсан байгаа юм.
Муурны хэвтсэн газар хэзээ ч хашаа хороо, гэр орноо барьдаггүй харин ч тэр газарт нь Өлзийхүү буюу мануухайгаа хатгадаг байсан. Овоон дээр гараад сэржим өргөнгөө уучихаад архины бузар болчихдог. Сэржмээ өргөчихөөд дор уулын бэлд очоод уух ёстой байх жишээтэй.
Хамрын хийд, ээж хаданд очоод ажил сайн бүтлээ гэдэг. Энэ нь нэг ёсондоо хэнээр ч хэлүүлэхгүй өөрсдөө далд ухамсартаа буюу зургаа дахь мэдэрхүйдээ хэлээд ажил үйлсээ биелүүлчихээд байгаа юм шүү дээ.
Дандаа сүү шиг цагаанаар бодож, хүнтэй муудсан ч бухимдсандаа л тэгээ биз хэмээн ууч өршөөнгүй сэтгэлээр аливаад хандаж байх хэрэгтэй. Энэ мэт ялихгүй гэж болох мэдээллээс хүний олон юм шалтгаалж байгаа. Би бямба гараг болгон 10 цагаас энэ бүх сэдвүүдээр лекц уншдаг.
-Хаана?
-"Монгол аура" төвдөө. Наад зах нь 13 нас хүртэлх хүүхдийг хүнд битгий үзүүлж бай. Тэдийд өвдөх юм байна гэхээр айхгүй ч гэсэн аягүй гэгчээр өөрөө муу энергийг дуудаад хүүхэд нь өвдчихдөг. Тэгэхээр тэр хүн аягүй мундаг ш дээ гэдэг.
-3000 бөө буух тухай яригдаж, маш олон бөө гарах болсон. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ. Тухайн бөөгийн жинхэнэ эсэхийг таних арга бий юу?
-Айл болгоныг компьютержуулна гэдэг шиг айл болгоныг бөөжүүлэх ажил явагдаад байна уу гэж хардаг. Тэд эд дэх үе гээд чадахгүй хүмүүсийг янз янзын онгодыг дуудахаар төрлөө олоогүй сүнсүүд очоод суучихдаг. Дургүйгээ хүрэхээр чирээд аваад явчихдаг. Бөө гэдэг манай анхны шашин боловч болгоомжтой хандахгүй бол болохгүй.
Нэг айлын хашаа байшинг заруулаад улаан, цагаан, харын бөө болгочихсон. Нөгөө хүн дахин мөнгө төлж чадахгүй, яахаа мэдэхээ больсон тохиолдол олон. Тэгж онгод нь орж ирэхгүй байгаа хүний хэл дээр халуун хутга тавьж муу муухай сүнсийг зайлуулж онгодыг нь дуудаж өгч байна. Учиргүй архи уугаад байдаг, онго сахиусаасаа салуут согтуу байж байдаг бол энэ бодох л асуудал ш дээ.
-Та будда, бөө, аура буюу энерги гээд олон төрлөөр ажиллаж байна. Эдгээрийн яг аль нь танд оносон нэр вэ?
-Би өөрөө шинжлэх ухааны хүн л дээ. 1993 оноос хойш би энэ олон судалгааны ажлыг хийлээ шүү дээ. Тарни гэдгээс эхлэн. Шашин болгон өөр өөрийн замтай ч "хайр, уучлал" гээд нэг л оргилтой байгаа байхгүй юу. Хүмүүс хэлдэг л дээ. Та лекц уншин юм заахаараа багш болчих юм, хүн эмчлэхээрээ эмч болчихдог гэж. 2004 онд би сэтгэл судлалын уламжлалт арга сэдвээр шинжлэх ухааны доктор хамгаалсан. 2006 онд олон улсын доктор болсон. Цаашдаа ч хийх зүйл их байна, сурах судлах юм дуусахгүй шүү дээ.
-Та "Зөн билгийн тулаан"-ны анхны ялагч. Сая тулаан-3-ын ерөнхий шүүгчээр ажиллалаа?
-Яг үнэнийг хэлэхэд өмнөх хоёр тэмцээн санаанд хүрээгүй. Үнэн зөвөөр шүүе, тодруулъя гэж энэ удаагийнхыг шүүсэн. Болдог л юм байна. Гэтэл хөрөнгө мөнгөө гаргаад шүүсэн чинь манай нөхөр 1616-ын дарга, манай нөхрийн дүү ялагч болчихож. Хүнийг тийм үндэслэлгүй гүтгэж болохгүй ш дээ. Бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж байгаа үйлийн үр шүү дээ. Манай хүн долоон дүүтэй, ганц эрэгтэй дүү нь Өмнөговийн Тавантолгойд машин барьдаг юм. Зөн совинтой ч юм байхгүй. Манай хүн энэ төвдөө ажилладаг. Хоёр хүү маань ч ялгаагүй. Манайх чинь дотроо гурав дөрвөн компанитай ш дээ. "Зөн билгийн тулаан-3" олон онцлогтой болсон. Өөрөө хөрөнгө мөнгийг нь гаргаад хөдөө авч явлаа. Дотор зурхайчид сайн бодоод байдаг, хөдөө хээр аваачуут бөө онгод нь ороод хачин сайн хэлэх жишээтэй. Үзэгчдийг ч гомдоогоогүй сонирхолтой байсан гэж бодож байна.
-Зарим нэг дугаарт оролцогчид камераас далд юм хэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Үнэхээрийн тэд хэлдэг үү?
-Камерын дараа хүмүүсийн нэр уснаас эхлэн юм хэлнэ ээ. Төөрөлдүүлэх гээд зураг тавихаар яг олдог. Манай Монголчууд мундаг гентэй хүмүүс шүү дээ. Сайны хажуугаар саар гэж "Нэр алдар л хэрэгтэй, мөнгө өгье" гэсэн хүмүүс ч байсан.
-Таны хувьд яг хэзээнээс энэ үйл хэрэгтэй холбогдсон юм бэ?
-Ерөөсөө л би чинь юм чанга байхад л бурханы өрөөтэй байсан хүн. Миний хамгийн анхны шүтээн тэр байна. /Зааж үзүүлэв/ Манай багш насаараа эхнэр аваагүй, номын хүн Дундговьд байсан. Надад ганц тарни л өгсөн. Намайг тэгж олж харснаас нь хойш наян хэдэн засал, тооны ном энэ тэр гээд дээд тэнгэрийн хүчээр олон зүйл хийсэн.
-Та нээрээ "Мөнгөний хүчийг мэдрэхүй" номоо яагаад дэлгүүрүүдээр худалдахгүй байгаа юм бэ?
-Энэ номыг уншихыг хүссэн хүн ирээд авахад нь "Намсрай бурхан шиг баян, Найдан жүд шиг өнөр өтгөн, манал бурхан шиг өвчин зовлонгүй, манзушир бурхан шиг оюунлаг гэгээлэг амьдраарай" гэхчлэн ерөөлийн үг хэлэн өгдөг.
Ном худалдан авсан хүн ам бүлээрээ энэ 21 дарь эхийн сүмийн шүншигт багтаж байгаа юм. Мөнгө гэдэг тодорхой хэмжээний энерги агуулсан амьд бие. Мөнгө эзэн нь таалагдахгүй бол очдоггүй, очсон ч тогтдоггүй байхгүй юу. Түүнийг тогтоохын тулд мөнгөнийхөө энергийг өөрсдөө дуудах хэрэгтэй байдаг. Шинийн нэгнээс шинийн 15-нд сарны гэрэлд, шинийн 15-с хойш нарны гэрэлд дуудах гэх мэтээр энэ номд мөнгөний тухай дэлгэрэнгүй өгүүлсэн.
Одоо "Мөнгөний тархи" гэж ном бичиж байна. Еврейчүүд дэлхийд хамгийн баян улс. Тэд библийн сургаал шиг нэгийн нэгд мөнгийг тэгж бай, хоёрт нь тэгж бай гэх мэтчилэн олон сургаальтай байдаг. Бид мөнгөний боол биш мөнгө бидний боол. Энэ сэдвээр 10 сарын 10-ны лекцээ уншина гэж бодож байгаа.