Зэвсэгт хүчний жанжин штабын өмнөх талбайд үзэсгэлэн худалдаа боллоо

GoGo.mn

2010-10-11 15:55 GMT+8

Атрын III аяны хүрээнд ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний жанжин штабын өмнөх талбайд өчигдөр сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа боллоо.
 
Зэвсэгт хүчний анги салбарынхан өөрсдийн туслах аж ахуйн бүтээгдэхүүнийг хугацаат, гэрээт цэрэг, офицер ахлагч нарынхаа өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэж, зарим шаардлагатай барааг бараа нийлүүлэгчдээс худалдан авдаг юм байна.

Энэ үеэр Улаанбаатар цэргийн хүрээний анги салбарын ахлах тогооч нар гурван баг болж өөрсдийн гараар хийсэн хоол шинэ төрлийн хоол салат, дарсаараа Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцож байгаа ангийн захирагч нараа дайлсан юм.

Тэд нэг ч давхардуулалгүйгээр төмс хүнсний ногоогоор 45 нэр төрлийн салат хийсэн байв.

Харин сүү сүүн бүтээгдэхүүнээр 30 нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэжээ. Улмаар ахлах тогооч нарынхаа хийсэн хоолыг дарга нараар нь амтлуулж, танин олуулах, дуудлага худалдаа гэх зэрэг хөгжилтэй арга хэмжээг зохион байгууллаа.

Б.Тэлмэн

GoGo Facebook Хуудас
 
 
Нийслэлийн нийтийн тээврийн газраас бэлэн мөнгөөр зорчих бол есдүгээр сарын 1-нээс эхлэн 1000 төгрөг төлөх санал гаргажээ. Та энэ саналыг дэмжиж байна уу?
Нийт 4042 санал өгсөн байна.

Дээшээ