-“Чайна гео инженеринг корпораци” Монгол ажилчдыг мал, нохойноос дорд үзэж байна–
Улс гүрнээ харьд эзлэгдэж бүрэн хараат болох вий гэхээс Дулдуйтын Данзанравжаа үргэлж санаа зовнидог байв. Тэр үед “газар шинжээч” нэртэй Орос, Хятад есөн хэлийн улс хойш, урагшаа цувахад учрыг нь таньсан Хутагт “Тэд атга дээр газар лус шинжилж, хожмын өдөр амар олох олз хэмээн яваа буй” гэдгийг шавь нартаа сэрэмжлүүлдэг байж.
Цагаан хааны оросууд хөндлөн гулд тэнэж, булш бунхан төнхөөд болж өгөхгүй болохоор Ноён гэгээн мухар хар бухыг төхөөрч, цус сэвсийг холин урсгаж, "Хандайн магдаг" гэгч гүрэм уншжээ. Энэ явдлаас лус сэргэж, догшрон шуурга салхи үзүүлж харийнхан тааваар тэнүүчилж нутаг усыг сэндчих аргагүй болсон байна.
Бас хачин этгээд цөвүүн юм харийнханд үзэгдэн зарим нь өвчин оёг тусч, төдөлгүй сандран явцгаажээ. Үүний хойно Говийн догшин Ноён хутагт "Тэдний шилийг нэг удаа харлаа. Хожмын та нар яана даа. Орос, Хятад гэгч орчлонд багтаж цөхсөн олон. Бас санаа зориг нь барагтайд үл мохно. Монгол бид нэн цөөн. Бас санаа сэргээр ажирмаагүй" хэмээсэн домог бий.
ХУТАГТЫН ҮГ БИЕЛЛЭЭ ОЛОВ
Равжаа хутагтын хоёр зууны өмнө санааширч байсан зүйл өдгөө ёсоор болж, Монголын дөрвөн зүг, найман зовхистод харийнхан хүрз, жоотуугаа барин, хаа таарсан газраа ухаж, төнхөж, хамаг баялгийг минь хүйтэн сэтгэлээр хайр найргүй цөлмөж сууна. Манай орны ашигт малтмалыг өвч бүрэн тэмдэглэсэн газрын зургийг захын панзчид халааслаж, хүссэнээрээ наймаалцаж, хөндлөн гулд хэрэн тэнүүчлэх болсныг уул уурхай, барилга, замын ангид ажиллаж буй Хятадууд нотлох болж. Монголд урд хөршийнхний оролцоогүй бүтээн байгуулалт өрнөхөө хэдийн байжээ.
ЗАМД ГАРЛАА
Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Чойроос Зам-Үүд чиглэлийн 133 км зам барих ажлыг гурав дахь жилдээ гүйцэтгэж байна. Энэ бол ач холбогдлоороо Монгол Улсын тэргүүний зам болох учиртай.
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Чайна гео инженеринг корпораци" энэ том бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа юм. Хэл ам, хэрүүл тэмцэлд үргэлж холбогдож байдаг компанийн үйл ажиллагаатай танилцахаар Дорноговь аймгийн Өргөн сумыг зорилоо. Галт тэргээр Шанд орж, цаашаа 40-өөд км газар явж Өргөн суманд хүрдэг аж. Замын машин хөлсөлж, төслийн хүрээнд хийгдэж буй замын ажилтай танилцаж явсаар зорьсон газраа хүрэв. Энэ бол зам тавьж буй ажилчдын байрладаг төв хотхон.
ХАР УС УУХГҮЙ Л БОЛОХООС ТАРВАГА АДИЛ АМЬДАРЧ БАЙНА
Бүхэл бүтэн улсын хэмжээний ажил гүйцэтгэж байгаа, олон сая долларын төсөл хэрэгжүүлэгч компанийн объект учраас нэлээдгүй бүтээн байгуулалт өрнөсөн газар угтах байх гэсэн ч тэгсэнгүй. Энд хот, тосгон босох нь бүү хэл хогон овоохой, хамаа замбараагүй ухсан хэдэн нүхэн гэр л байв. Монголчууд эр, эм, хөгшин залуу гэлтгүй ухсан нүхэнд хоног төөрүүлж, яг л нөгөө хар ус уухгүй, хагд өвс идэхгүй тангарагтай тарвага адил болсныг хараад нүдэндээ итгэсэнгүй. Гэвч тэд харанхуй нүхэн дэх амьдралдаа дасал болсон нь илт. 27 сая ам.доллар буюу ойролцоогоор 35 тэрбумын төсөл атгаж суугаа "Чайна гео инженеринг корпораци"-ийн Хятад удирдлагууд ажилчдадаа зориулж нийт 16 нүх ухаж, арав гаруй гэр овоохой босгож өгчээ.
Монгол ажилчдын амарч, тухлах орон гэр нь ердөө л энэ гэхээр тэдний төлөө ямар "их" хөрөнгө зарцуулсан нь харагдана. Элэг эмтрэм энэ дүр зураг өр өшиглөх шиг болов. Хөдөөд ажлын байр ховор, дээр нь мэргэжил, мэдлэгтэй нь цөөн болохоор нутаг, ус, хүн зоноор нь баалж буй Хятадуудын энэ байдлыг хоногийн хоолноосоо салахгүйн тулд хэл дуугүй өнгөрүүлэх хөдөөгийнхөн давруулсан нь илт. Хятад шанцай элдэв бусын үнэр холилдсон нүхэн гэрт ороход тогтож суух арга байсангүй тул хэдэн минут зураг аваад хурдаараа гарав.
ХОРТОЙ НӨХЦӨЛ ГЭЭД ХАЛУУН СҮҮ ӨГЧИХ СЭТГЭЛ АЛГА
"Чайна гео инженеринг корпораци"-ийн нийт ажилчдын 30 хувь нь монгол, үлдсэн нь Хятадууд. Тэнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, ажиллах орчин гэхээр зүйл үнэндээ алдагджээ. Шохойны үйлдвэрт ажиллаж буй Монгол залуус тоосжилтоос хамгаалах тусгай хошуувч, гартаа хийх ганц бээлийгүй ажилладаг байна. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал хөсөр хаягджээ. Халуун хайрга, хорт шохойтой зууралдаж буй Монгол ажилчдыг хайрлах сэтгэл "Чайна гео инженеринг корпораци"-ийн удирдлагад байхгүй бололтой. Халуун оч үсрэхэд хоосон гараас өөр юу ч үгүй, зузаан нормын хувцас гэхээр зүйл өгч байгаагүй гэх. Хортой нөхцөл гээд халуун сүү уулгачихдаггүйд нь гомдоллож байв. Энэ мэт байдал нь Мааньтын хорих ангиас ч дор байгааг тэнд хянагчаар ажиллаж, энд замчин болсон нэгэн ярьсан. Дээр нь хэчнээн хүнд хүчир ажлыг нь хийсэн ч Хятадуудаас хоёр дахин бага цалин авдаг. Бороо, цас орлоо гэхэд хятадууд гэртээ орж, бид ажилладаг. Гэвч авдаг дээрээ тулахаар тэднийг ажилласнаар тооцдог гэв.
АЖИЛЧДЫН ХОТХОНГҮЙ БОЛОХООР ХЭЭР ХОНОГЛОХ НЬ БИЙ
Ердөө хоёр сарын өмнө энд хээр хүн хөдөөлүүлдэг шиг "хотхон"-оо тойрч хэдэн арваараа зулах ажилчдыг харж болох байж. Ажилчдын хотхон гэхээр зүйлгүй, тоймтой хэдэн нүхэн гэр нь хүнээр дүүрчихээр хээрээр дэр хийхээс аргагүй болдог байна. Уг нь үүний оронд нүхэн гэр нь арай дээр гэж байгаа. Салхи, шуурга их тавьдаг дорнын говьд үйлдвэрийн шохой хумхын тоостой нийлэхээр тэнгэр газар нийлэх шиг хачин аймаар юм болно. Дээр нь Хятад ажилчдын цэвэрлээгүй орхисон хог, хаягдал нэмэгдэхээр хүн байхын эцэсгүй нөхцөл үүсдэг тухай тогооч хүүхнүүд дуу алдан ярьж байв. Хятад ажилчид үнэхээр хэцүү.
Асгасан хоол, бие засахдаа хэрэглэсэн цаасаа түү гэдэг, үгүй гэвэл хөөдөг гэлээ. Бүр хятад хэлтэй орчуулагч монгол хүүхэн нь нэг бус удаа хятадуудын бие зассан цаасыг нь түүхийг үүрэгджээ. Энэ мэтээр эх орон нэгт хүүхэндээ Хятадуудаас дорд үзэгдэж байгаадаа харамсч суув. Хятадууд ариун цэвэр сахихдаа үнэхээр муу хүмүүс. Нүхэн гэр, ер хаа сайгүй амьдардаг газраа тойруулаад бохироо булдаг байна. Өдгөө сэрүү ороод арай дээр байгаа. Бусдаар бол зуны цагт энд амьдрах нь бүү хэл салхин доогуур нь гарахад явахын эцэсгүй үнэртэй болдог гэнэ.
90 МЯНГЫН ЦАЛИНГАА ЭЭЖ РҮҮГЭЭ ЯВУУЛДАГ
Тогооч Г.Цэцэгбаяр 30 настай, хоёр хүүхэдтэй. 10 хоног ажиллаад 90 мянган төгрөг авч, ээж рүүгээ явуулдаг. Цалингаа ингэж хямгадахгүй бол ээжийнх нь тэтгэврийн 80 мянгаас өөр орлого энэ гэрт байхгүй тул ажлын байраа алдахгүйн тулд баас, шээсийг нь цэвэрлэхийг зөвшөөрч цалингаа нэмүүлж 90000 болгуулснаа тайлбарлаж байв. Хятад эзэд нь хүнсний бүтээгдэхүүнээ Эрээнээс авчирдаг. Шандаас ногоо, тариа худалдаж авч болно шүү дээ, гэтэл эд өөрийн улсдаа жижиг гэлтгүй хөрөнгө оруулж байгаа нь энэ дээ, гэсээр тогооч бүсгүй ажилдаа гарав.
ХЯТАД НЬ ХЯТАДАА, МОНГОЛ НЬ МОНГОЛОО...
Манайхны зарим нь архи ууж, ажлаасаа хөөгдөх нь бий. Нэгийгээ өмөөрч, Хятадуудтай зодолдож ажилгүй болсон нь олон гэнэ. Биднийг очихын өмнөхөн цалингаа авч, сархад зооглоод хөлчүүрхсэн гурван Монгол Хятадуудад дээрэлхүүлж байсан Өвөрмонгол залууг өмөөрснийхөө төлөө аж¬лаасаа халагджээ.
Энэ мэтчилэн хятад нь Хятадаа, Монгол нь өөрсдийгөө хийгээд Өвөрмонголоо өмөөрч зодоон, цохион хийж, чи, бидээ тулах нь энгийн үзэгдэл болжээ.
МОНГОЛЧУУД ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Аспальтын үйлдвэрийн ажилчид ярихдаа "Эдний ажлын зааварчилгаа тун сонин. Дандаа хужаа нарын талдаа байдаг. Гэмтэл, осол боллоо гэхэд хужаа нар өөрсдийгөө яаж цэвэр авч үлдэхдээ л илүү анхаарсан нь гэрээн дээрх заалтаас тодорхой харагддаг. Нэгийгээ өмөөрөхөөр Монголчууд Монголоо халчихдаг. Яагаад халагдсан, яасан ийсэн гэж эрх ашгийг нь хамгаалдаг газар байхгүй. Монголчууд энд ямар ч үнэ цэнэгүй ажиллаж байна.
Ингээд бодохоор Монгол ажилчдаа өмгөөлдөг, хамгаалдаг газар гэж байна уу. Нутагт нь үйлдвэрлэл явуулж, нутаг нэгтнүүдийнх нь эрх зөрчигдөж, мал амьтнаас дорд үзэгдэж байхад орон нутгийн удирдлага, засаг дарга П.Ганхуяг юу хийж явна. Нэг удаа ирж, хяналт тавиад, энэ бүхнийг хааж, хариуцлага тооцож байгаа хүн алга" гэж байв.
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА ДААНЧ ХАРИУЦЛАГАГҮЙ ЗАГНАЖЭЭ
Ийм маягаар энэ том бүтээн байгуулалт өрнөсөөр ирсэн гэхэд дэндүү харамсалтай санагдав. Орон нутгийн удирдлага, хяналтын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч газрууд даанч хариуцлагагүй хандаж ирсний тод илрэл энэ байх.
Нүд хальтрам энэ байдлыг манай шийдвэр гаргагчид харсан ч болоосой. Тэнд ажил хийх чин хүсэлтэй шижигнэсэн Монгол залуус боолын боол, босгоны шороо болж явна.
Үргэлжлэл бий.
Д.Ариунаа