Дөнгөж сая Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлээр шуугиан тариад буй ДОХ-той донорын талаарх мэдээлэлд няцаалт хийлээ.
Гэхдээ энэхүү хэвлэлийн хурлаар ХДВХ/ДОХ-ын халдварын 80 дахь тохиолдлоор цусны төвийн байнгын донор бүртгэгдсэн гэдгийг няцаагаагүй бөгөөд харин тэрхүү вирүс тээгчийн цусыг 14 хүнд юүлсэн гэх мэдээлэлд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүүгийн мэдээлж буйгаар энэхүү 80 дахь тохиолдол нь тус төвд 2-3 жил үйлчлүүлж байсан байнгын донор байжээ. Түүнийг ДОХ-ын вирүс тээгч гэдгийг энэ оны наймдугаар сард шинжилгээгээр тогтоосон. Харин түүний цусыг 14 хүнд сэлбэсэн гэдэг нь худал мэдээлэл хэмээн үгүйсгэсэн юм.
Мөн тэрбээр манайх доноруудаа байнгын хяналтанд байлгадаг, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, 70 орчим оронд нэвтэрсэн шинжилгээний арга барилыг нэвтрүүлсэн учраас ямар ч асуудал гарах учиргүй хэмээн нэмж хэллээ.
Тэд шинжилгээгээр уг донорыг ХДХВ/ДОХ-ын вирүстэйг нь баталгаажуулж тогтоосны дараа түүний өгсөн цусыг устгалд оруулж ариутгасан гэв. "Энэ бүхнээ юугаар батлах вэ" гэсэн сэтгүүлчдийн асуултанд "Донорын цусыг устгалд оруулсан гэх баримт бичиг байгаа. Хүсвэл сонирхож болно" гэж ХӨСҮТ-ийн дэд дарга н.Цэрэнханд хариулсан юм.
Тэрбээр энэ хугацаанд донороос ДОХ-ын вирүс илэрсэн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллээгүй нуун дарагдуулсан шалтгаанаа тайлбарлахдаа "Бид ДОХ-ын тохиолдол илрэхэд тухайн хүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгдөггүй. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал. Учир нь энэ бүхний цаана хүний амьдрал шийдэгдэж байдаг. Түүнчлэн донороос ДОХ илэрсэн гэдгийг бид мэдээлэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл бид тухайн хүнийг ДОХ-ын вирүстэйг нь илрүүлж халдвартай цус бусдад юүлэгдэхээс сэргийлж чадсан" гэв.
Хэрвээ ДОХ-ын вирүстэй донорыг "цонх үе"-дээ буюу далд хэлбэрт байх үед нь цус авч бусдад хийсэн бол яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд ХӨСҮТ-ийнхэн "манайх тухайн өвчтнийг ДОХ-ын вирүс цонх үедээ байх үеийг шинжлэн тогтоох нарийн шинжилгээний лобараторитой. Тиймээс хэвлэлээр цацагдаж буй мэдээлэл ор үндэсгүй ташаа мэдээлэл" гэлээ.
Г.Одгарав