Мэргэжилтнүүд үеийнхнээсээ илүү ухаантай хүүхдүүдэд анхаарахыг зөвлөж байна. Учир нь өөрт тохирсон боловсрол эзэмшээгүй гоц хүүхдүүд авъяасаа хөгжүүлэх боломжгүй байдаг гэнэ. Ялангуяа төрөлхийн гоц ухаантай, авъяаслаг хүүхдүүдэд өөрийн мэддэг зүйлээ эерэгээр хөгжүүлэхэд боловсрол хамгийн чухал үүрэгтэй ба зайлшгүй хүчин зүйл юм.
Ер нь гоц авъяастнууд орчин тойрноосоо өөр, онцлог байдаг учраас хүний толгойд ороогүй сонин хачин зүйлийг хийх нь ч ажиглагддаг. Иймээс эцэг эхчүүд тэднийг дуулгаваргүй гэж зэмлэх нь цөөнгүй.
Ер бусын хүүхдүүд төрөлхийн авъяас чадвараа гадаад орчны нөлөө, шахалт дарамтаас болоод устгах тохиолдол бас бий.
Туркийн "Sakarya" шинжлэх ухаан, соёл урлагийн төвийн гишүүн сэтгэл зүйч Илдирай Чамдевирэн, гоц авъяастнууд үеийнхнээсээ оюун ухаан, хараа, сонсгол болон биеийн хөгжлөөрөө илт давуу ялгарч байдгийг онцолжээ.
Тэрбээр гоц хүүхдүүд бусадтай харьцах харилцааны шинж чанараас л анзаарагддагийг тайлбарлаад "Бүхий л насны ангилалд гоц хүүхдүүд байдаг. Ерөнхийдөө гоцууд бусдаасаа эрт ярьж сурдаг. Бүхий л төрлийн хөгжлөөрөө үеийнхнээсээ илүү, нийгмийн амьдрал, орчин тойрноо мэдэрч бусдын оронд өөрийгөө тавьж харах, уян зөөлөн сэтгэлтэйгээрээ онцлогтой. Бусдын мэдрэмж, бодлыг ойлгохдоо гарамгай. Оюун ухаан, тархины чадвар өндөр. Тухайлбал, дөрвөн настай хүүхэд хоёрдугаар ангийн хүүхдийн тоог амархан бодох чадвартай. Түүнчлэн бусдын дэмжлэггүйгээр бие даан үсэг сурч бичдэг. Гоц авъяастнууд ихэвчлэн сониуч байдаг ба эдгээр шинж чанараараа өөрсдийгөө бусдад таниулж эхэлдэг" гэжээ.
Нөгөөтэйгүүр нийгмийн амьдралд хэт идэвхтэй хүүхдийг гоц авъяастан гэх андуу үзэл байдаг гэнэ. 15 жилийн өмнөх судалгаагаар 100 эрэгтэй хүүхэд бүрийн дөрөв нь хэт идэвхтэй байсан бол өнөөдөр тийм хүүхдийн тоо улам нэмэгдсээр.
Орчин үед эрэгтэй хүүхдийн 12, эмэгтэй хүүхдийн найман хувь нь идэвхтэй гэсэн үзүүлэлт бий. Харин 15 жилийн өмнө эмэгтэй хүүхдийн ердөө хоёр хувь нь идэвхтэй гэж тодорхойлогдож байсан аж.
Эрдэмтэд үүнийг нийгмийн амьдралын хэв маягт хөдөлгөөнтэй, идэвхтэй хүүхдийг гоц ухаантан эсвэл гоц авъяастан мэтээр хүлээн авснаас хүүхдийг хэт дайчилж байгаатай холбоотой гэж үзэж буй. Энэ байдал одоо ч үргэлжилсээр. Үнэн хэрэгтээ хөдөлгөөнтэй хүүхэд бүр гоц ухаантан биш юм. Эл хоёр ухагдахууныг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Учир нь асран хүмүүжүүлэгчид хүүхдээсээ илүү ихийг шаардаж зовоодог талтай ба энэ нь хүүхдийн сэтгэхүйг хямраадаг байна.
Хүүхдээ зөв тодорхойлохын тулд сэтгэхүйн төвшин хэмжих тусгай төвүүдэд хандах хэрэгтэй. Гоц авъяастнуудыг тодорхойлох тусгай тест ч байдаг. Сүүлийн үед хийгдсэн олон улсын судалгаагаар бүх насны ангилал бүрийн гурван хувь нь гоц авъяастан болох нь нотлогджээ. Иймээс эцэг эхийн нөлөө нь хүүхдийн ирээдүйн амьдралд маш чухал үүрэгтэй юм.
Хүүхдээ зөв зам руу нь залж өгвөл тэд аяндаа юу хийхээ мэддэг. Жирийн амьтан ч үрээ юунд сонирхолтой, юунд төвлөрч байгааг анзаардгийн адил та ч бяцхан хүүхдээ анхаарч байгаарай.
Сэтгэл зүйч Илдирай Чамдевирэний хэлснээр гоц ухаантнуудыг "WISC-R" IQ тестээс 130 оноо авснаар нь ялгаж мэдэж болох ба эл тестийг 18 нас хүртэлх хүмүүст хэрэглэх аж.
"WISC-R" IQ тест нь орчин үед дэлхийд буй хамгийн баталгаатай, найдвартай хариулттай сэтгэхүйн төвшин тодорхойлох систем юм. Ерөнхийдөө хүн амын ихэнх нь эл тестээр 90-110 оноо авдаг байна. Эдгээр нь хэвийн гэж тодорхойлогддог. Харин 110-120 оноо авбал бусдаас ялгаатай, 120-130 оноо нь гоц ухаантныг илэрхийлдэг гэнэ. Мөн 130-200 оноотой бол гойд буюу суут хүүхдүүд байдаг. Гэвч 130 оноо нь гоц ухаантныг илтгэхгүй гэнэ.
Эрдэмтдийн үзэж буйгаар жинхэнэ гоцууд 130-аас дээш оноо авсан байх ёстой аж. Оноо нэмэгдэх тусам тухайн хүний сэтгэхүйн чадвар өндөр байгааг илтгэнэ. Хэрвээ хүүхэд тань хүсэн хүлээсэн оноогоо авч чадахгүй бол түүний боловсролд анхаарах хэрэгтэй. Энгийн хүүхдэд тусгайлан бэлдсэн боловсролын тогтолцоогоор суралцуулах нь тухайн хүүхдийн гоц шинж чанарыг үгүй хийдэг талтай. Тиймээс гоц, суутнуудыг тэдэнд зориулсан тусгай хичээл сургалтаар л хөгжүүлэх боломжтой юм.
Б.Болортуул