Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын ЭСЯ-ны гадаа Монгол иргэд яс горьдсон нохой мэт эргэлдэнэ. Харин тус ЭСЯ-ныхан тэр иргэдийг өөрийнх нь улсад очиж хар ажил хийж, хуулийг нь зөрчих гэж буй мэт санаж, хэт дорд үзнэ.
Үнэхээр ч саяхныг хүртэл цөөхөн Монголчууд ганц Солонгос гэлтгүй харь орныг зорьж, хатуу хүтүү ажилд нухлагдаж байсан нь бултах аргагүй үнэн.
Гэвч өнөөдөр байдал арай өөр болсон шүү гэдгийг Солонгос улсын ЭСЯ-ны эрхэмүүдэд энэхүү нийтлэлээрээ дамжуулан сануулахыг хүсч байна. Юун түрүүнд та бүхэнд хэдэн тоо баримтыг хүргэе.
Солонгосоос манай улсад 2005 онд 30,787 хүн бизнес, жуулчлалын шугамаар манай улсыг зорьдог байжээ. Энэ тоо 2006 онд 39,930, 2007 онд 43,930, 2008 онд 43,396 гэх мэтээр байнга өссөн үзүүлэлт байх юм.
Харин манай улсаас Солонгос улс руу 2008 онд 39,456, 2009 онд 30,099 иргэн аялал жуучлалын шугамаар зорчсон байна.
Харин хоёр улсын Засгийн газар хооронд хөдөлмөрийн гэрээний дагуу жилд 2007 оноос хойш ердөө 7200 иргэн хөдөлмөр эрхлэхээр БНСУ-ыг зорьсон байна.
Өөрөөр хэлбэл, бид л илүү их анхаарал тавиад байдаг болохоос БНСУ-д гэрээний дагуу ажил хийхээр зоригсодоос илүүтэй тус улсад аялал жуулчлал, компани хоорондын хамтын ажиллагаа, бизнес аяллын зорилгоор зорчигсод харьцангуй олон байгааг та дээрх тоо баримтаас харж болно.
Гэтэл хоёр улсын иргэдийн хоорондын бизнес аялал эрчимтэй хөгжсөөр байтал Солонгосын ЭСЯ-ны хамраа сөхсөн, Монголчуудыг үл тоосон байдал үргэлжилсээр.
Бид энэхүү нийтлэлээ бэлтгэхийн өмнө GoGo.mn сайтынхаа хэрэглэгчдээс “Манай улсад үйл ажиллагаа явуулдаг ЭСЯ, консулын газруудаас аль нь хүнд сурталтай, үйлчлүүлэхэд хамгийн төвөгтэй вэ?” гэсэн санал асуулгыг явуулахад асуулгад оролцогчдын 46 хувь нь буюу олонх нь БНСУ-ын ЭСЯ гэж хариулжээ. Энэ асуулгад таван ЭСЯ-ны нэрийг дурьдаж, үлдсэн нь “бусад” гэсэн категорит багтсан болно.
Мөн бид “Солонгосын ЭСЯ-ны ажлыг Монголчууд сайн дураараа хийж байна” гэсэн сурвалжлагыг та бүхэнд хүргэж байсныг санаж буй биз ээ.
Байдал өнөөдөр ямар байна вэ?
Солонгос улсад зорчсон хүн бүхэн тус улсын визийг авахад хэр хүндрэлтэй, өвлийн хүйтэнд ч ЭСЯ-ны гадаа хэрхэн хүлээж зогсдог, хэл ам, хэрүүл шуугиан тасардаггүй газар гэдгийг андахгүй.
Харин энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ? Хэдий болтол Солонгосын ЭСЯ-ныхан бидэнтэй ийм байдлаар харьцах вэ гэдэг нь үнэхээр сонирхолтой.
Өнөөдөр тус яамны хийж чадахгүй ажлыг Монголчууд өөрсдөө сайн дураараа зохион байгуулж байна.
Хэрвээ та БНСУ руу зорчих бол эртнээс бэлтгэх хэрэгтэй. Учир нь та дор хаяж 14 хоног тус ЭСЯ-ны гадаа хүлээх хэрэгтэй болно. Ингэж хүлээхдээ та одоо тус ЭСЯ-ны гадаа үйлчилж буй бичигдээгүй, хаа ч байхгүй дүрмийн дагуу хэн нэгэн этгээдэд нэрээ бичүүлж, тэр хүндээ 14 хоног өдөр бүр очиж бүртгүүлэх ёстой.
Хэрэв та нэг л өдөр очиж амжихгүй бол таны нэр хасагдаж, дахиад хэд ч хоног хүлээж мэднэ. Хамгийн сонирхолтой нь таны ийнхүү үйлээ үзэж байгаа чинь тус улсын ЭСЯ-ны ажилчдад огтхон ч хамаагүй бөгөөд үүдэнд зогсох харуул хамгаалалтын албаны цагдаа нар л энэ бүхнийг зохицуулна.
Энэ мэт байдалд Солонгосын ЭСЯ-ныхан анхаарч, виз олгох журмандаа өөрчлөлт оруулаасай билээ. Ядаж л ЭСЯ-аар үйлчлүүлж байгаа иргэдийг өвлийн хүйтэнд гадаа бус дотор хүлээлгэх хүлээлгийн заалыг ядахдаа бий болговол арай тухтай байдлыг бий болгох болов уу гэж санах юм. Мөн энэ байдалд манай улсын талаас ч гэсэн анхаарлаа хандуулж иргэнээ гэсэн сэтгэлтэй байх цаг хэдийнээ болсон мэт санагдах юм. Хэдийгээр аливаа улсын ЭСЯ-ны ажилд нөлөөлөх эрх байхгүй ч гэлээ дээрх саналыг тавих эрхтэй хэмээн үзлээ.
Жич: дээрх тоо баримтуудыг НХХЯ-ны харъяа ГАХИТ, “Аялал жуулчлалын үндэсний төв” улсын өмчит үйлдвэрийн газар, ГИХАЭГ-наас тус тус авсан болно.
О.Ариунбилэг