Юнител корпораци 100 хувь Монголчуудын өмчлөлд шилжлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч О.Ариунбилэг

2010-11-25 16:12 GMT+8

Эх орон хэмээн цээжээ дэлдэгсэд дэндүү олон. Харин Та эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?

Зэвсэг бариад босох цаг хэдийнээ ард хоцорсон болохоор хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж яваа шинэ эриний хүний хувьд сонголт бүхэн минь эх орныхоо төлөө байгаасай хэмээн хүснэ.

Энэ л хүсэлд минь нийцүүлэх гэсэн мэт нэгэн тун чухал мэдээг Юнител компани хийлээ. Бахархмаар, бахадмаар энэ мэдээг тантай хуваалцюу.

Юнител компани 2005 онд үүрэн холбооны салбарт өрсөлдөөн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан гуравдагч операторын тендерт ялж, Монгол-Солонгосын хамтарсан консорциум байдлаар үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Тэгвэл хоёр талын хөрөнгө оруулагчдын дунд урт хугацаанд явагдаж ирсэн хэлэлцээ хэдхэн хоногийн өмнө эцсийн үр дүнд хүрч ЮНИТЕЛ корпораци 100 хувь МОНГОЛЫН КОМПАНИ болжээ. Ийнхүү ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг гадаадын хөрөнгө оруулалтаа худалдан авч, хувьцаа эзэмшигчдээ ил тодоор зарлаж буй нь харилцаа холбооны салбарт төдийгүй Монголын бизнесийн ертөнцөд анхдагч болж буй хэрэг юм.

Энэ талаар тус компанийн захирал Б.Билигүүн ярихдаа “Бид үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 1827 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд бид Монголынхоо нийт хэрэглэгчдийн төлөө ажилласаар ирсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдынхаа хувьцааг худалдан авсаар, өнөөдөр 100 хувь Монголын компани боллоо. Одоо гадагшаа урсах хөрөнгө гэж үгүй болж, хөрөнгө, ашиг бүгд Монгол улсдаа үлдэх болсон нь сайшаалтай. Манай компанид ажиллаж буй боловсон хүчин 100 хувь Монгол залуус. Бид Монголчуудынхаа хүчээр ийнхүү хөгжил өөд тэмүүлж байна” хэмээсэн юм.

Өнгөрсөн дөрвөн жилд ЮНИТЕЛ корпораци Монгол орныг бүхэлд нь хамарсан үүрэн холбооны сүлжээг байгуулан 450 мянга гаруй хэрэглэгчтэй болж, жил бүр “Шилдэг татвар төлөгч” байгууллага болсон байдаг. Одоо буй болсон хэрэглэгчид цаашид өсөн нэмэгдэх үйлчлүүлэгчидтэй холбоотой бүхий л зардал эргээд эх орны хөгжил цэцэглэлтэд зориулагдах болсон нь үнэхээр сайрхахгүй байхын аргагүй мэдээ билээ.

Интернет, сансрын холбоо, IPTV зэрэг мэдээлэл, холбооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэгч үндэсний тэргүүлэгч энэхүү компани мөн гар утасны 4G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг энэ дашрамд дуулгая.

М.Жаргал

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ