Монголд суралцаж байгаа гурван хазара оюутантай уулзахаар "Цахим өртөө холбоо" ТББ-ын ажилтан Д.Болормаагийн хамт гадаадын оюутан, багш нарын амьдардаг оюутны байрыг зорилоо. "Цахим өртөө сүлжээ" байгуулагдсаны арван жилийн ойн хүрээнд өөрсдийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Уг хөтөлбөрт Афганистан Улсын иргэн, хазара угсаатан Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар шалгарч Монголд суралцах эрх авсан байна. Нийт 60 мянган ам.доллар хүртэлх тэтгэлгийн сан нь гадаадад суугаа "Цахим өртөө сүлжээ"-ний гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хандив аж.
Хазара оюутнууд өнгөрсөн оны есдүгээр сард Монголд суралцахаар хөл тавьжээ. Монголын түүх, өв соёл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны мэдлэг, боловсрол эзэмшиж, хоёр орны ард түмний харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт тэд найдаж байгаа гэсэн.
-Хазара залуусаас шалгарч Монголд суралцах эрх авсан азтай торгон агшныг юуны өмнө дурсмаар санагдлаа. Эссэ бичлэгийн уралдааны дүн бүхнийг шийдсэн гэсэн. Ямар сэдэв хөндөн бичсэн бэ?
Аббас: -Сайн сайхан цаг ирнэ гэдэгт найдсан миний итгэл намайг хүнд цаг үед зоригжуулж байлаа. Ялангуяа Монгол өвөг дээдсийн тухай илүү ихийг олж мэдэхийг хүссэн тэмүүлэл маань тэтгэлэгт хөтөлбөрт шалгарахад нөлөөлсөн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй бичсэн. Хамгийн сүүлийн шатанд зургаан өрсөлдөгч тунаж бид гурав ялагч болсон. Монголд суралцах болсон шалтгаан нь монгол туургатан гэдгээ мэдэрсэн явдал. Монгол хэлийг сайн сурч, агуу их Чингис хааны үр удмыг хазарачуудтайгаа сайхан харилцаатай болгохыг хүссэн юм.
Захра: -Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн. Тулхтай хөгжлийн төлөө зүтгэх нь миний мөрөөдөл. Өнөөдрийг хүртэл хийж, бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун бус байдаг. Хэрэв Монголд таван жил сурч, өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол эзэмшвэл ихийг бүтээж, Афганистанд байгаа хазарачуудынхаа төлөө ажиллана гэдгээ тодотгон бичсэн. Тэгээд ч би Монголчуудын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байлаа.
Мэгдад: -Би улстөрийн орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ дараа Марефат ахлах сургуульд сурч эхэлсэн. Тэнд сурч байхдаа Монгол угсаа гаралтай, Чингис хааны үеэс бид дэлхийн энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна гэдгийг ойлгосон гээд л... Намайг эл тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөхөд багш маань, "Чи Монгол Улсад хазарачуудынхаа элч төлөөлөгч болж очно шүү" гэж байнга дэмжиж байсан. Би хазарачуудын төлөөлөл болж суралцаж буйдаа баяртай байна. Монголын түүхийн тухай судлаад суралцах сонирхол төрсөн. Түүх судалж байхдаа бид Монголчуудтай нэг цустай гэдгийг олж мэдсэн.
-Өөрсдийгөө танилцуулаач. Монголд ирэхээс өмнө ямар чиглэлээр суралцаж байв?
Мэгдад: -Би Афганистаны Кабул хотод төрсөн. Одоо МУИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байна. Эссэ бичиж өрсөлдөх үедээ Марефат ахлах сургуулийн XII ангийн сурагч байлаа. Цэвэр өрсөлдөөн дундаас шалгарч тэтгэлэгт хамрагдсан гэж "Цахим өртөө сүлжээ"-нийхэн хэлж байсныг сонсоод өөрсдөөрөө бахархсан.
Аббас: -Би Пакистаны Күэтта хотод мэндэлсэн. Өмнө нь "Action Aid" хэмээх ядуурлыг буруулах олон улсын байгууллага "Daily Outlook" сонины редакцид ажилладаг байв. Одоо МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд түүхч болохоор суралцаж байгаа.
Захра: -МУИС-д сүлжээний инженерийн мэргэжлээр суралцаж байна. Би Афганистаны Бамиан хотын иргэн. Өмнө нь англи хэлний цагийн багш хийж байсан. Залуу удирдагч форумд гишүүнчлэлтэй. Бид "Монголоо хайсан Монгол" нэвтрүүлгийн багийнхны ачаар Монголд суралцах боломж олдсонд их баярладаг.
-Аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Гэрээ санаж байна уу?
Аббас: -Би дөрвөн дүүтэй. Тэд нарыгаа болон нутгаа их санаж байна. Гэхдээ гэрийнхэнтэйгээ өдөр бүр интернэтээр холбогддог. Аав бизнес эрхэлдэг. Ээж гэрийн сайн эзэгтэй. Өдөр бүр тэд надаас "Амьдрал ямар байна" гэж асуугаад "хичээлээ сайн хийгээрэй" гэдэг. Манайх 12 жилийн сургалттай. Харин эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тусдаа сурч байгаад их сургуульд хамтдаа суралцдаг. Манай найзууд надаас "Монголчууд дахиад хазара оюутан суралцуулна гэж байна уу" хэмээн өдөр бүр асуудаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар хазара оюутан нэмж суралцуулаасай.
Мэгдад: -Байрны болоод суралцах хугацааны зардлыг Монгол Улс дааж байгаа болохоор бид гурав сайн суралцах ёстой. Би аав, ээжээсээ зургуулаа. Манайх хүргэн, бэртэйгээ 12-уулаа нэг дор амьдардаг. Монгол хэлээ сайжруулах гээд зун гэртээ очсонгүй. Тиймээс ээжийнхээ гарын хоолыг л их санаж байна даа.
Захра: -Би хоёр эгч, нэг ахтай. Өдөр бүр гэрийнхэнтэйгээ интернэтээр холбогддог.
-Монгол орны тухай сэтгэгдлээ хуваалцана уу. Олон найзтай болж байгаа юу?
Мэгдад: -Олон Монгол найзтай болсон. Би Монголд байхдаа тухтай байдаг. Эрх чөлөөг мэдэрдэг. Ялангуяа бид Монгол үндэстэн гэдгээрээ ямагт бахархдаг. Монголчууд бидэнтэй нөхөрсөг, илэн далангүй харилцдаг нь таалагддаг. Миний хувьд монгол хэл сурахад нэлээд төвөгтэй байгаа ч сайн суралцах гэж хичээдэг.
Захра: -Би ч мөн адил Монголд нөхөрсөг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг олж харсаар байна. Монгол Улс өдөр ирэх тусам хөгжиж, дэлхийн өндөр хөгжилтэй оронтой хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэдэг.
Аббас: -Бид Монгол туургатны хазара үндэстэн. Халуун орноос ирсэн. Монголд их хүйтэн юм. Манай нутагт өвөлдөө 15 хэмээс доош хүйтэрдэггүй. Тэгэхэд Монголд -40 хэм хүртэл хүйтэрч байна. Энэ нь жаахан хэцүү байгаа болохоос биш бидэнд шантарч, няцах зүйл алга. Хүмүүсийн харилцаа эелдэг, зөөлөн. Энэ бүхэн сайхан санагдаж, Монголчуудаараа бахархаж байна.
-Монгол дуу сурч байна уу?
Захра: -Суралгүй яахав. Мэгдад бид хоёр саяхан "Хүүхэд насанд хүргэж өгдөг, галт тэрэг хэрвээ байдаг Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм" гэдэг үгтэй "Бага нас" хэмээх хүүхдийн дуу дуулж сурсан. Мөн театруудад очиж байн-га тоглолт үздэг. Хөөмий, морин хуурын аялгуу гайхалттай санагддаг.
Аббас: -Би "Эмоушн" хамтлагийн дуучин байсан Солонгоогийн дууг сонсох дуртай. Фэн нь. Бид гурав анх ирж байснаа бодвол одоо Монголд гэртээ байгаа юм шиг сайхан байна. Биднийг "Цахим өртөө сүлжээ"-ний хамт олон болон МУИС-ийнхан байнга санаа тавьж эргэж тойрдог.
-Хазара үндэстний тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу. Үндсэрхэг үзэлтэйгээс гадна байнга мөргөл үйлддэг гэж сонссон?
Захра: -Нэг үеэ бодвол Монголчууд хазара үндэстний тухай мэдээлэл сайтай болсон. Бид гуравт хүмүүс их сайн байдаг.
Аббас: -Хазарагийн удирдагчид нийт найман сая хазара байна гэдэг. Харин Афганистаны Засгийн газраас 4-5 сая хазара бий гэсэн мэдээллийг өгдөг. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар одоо Пакистанд сая, Иранд хоёр сая хазара байгаа. Бусад үндэстэнтэйгээ удаан хугацаанд дайтсан, эрх чөлөөгөө хасуулж байсан учраас үндсэрхэг. Мөн өөрсдийгөө монгол угсаатай гэж ярьдаг. Афганистаны түүхэнд хамгийн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч, хотын захирагч, Засаг дарга нь хазара хүмүүс байдаг. Кабулын их сургуульд бусад үндэстнээсээ олон сурдаг. Гадаадад суралцдаг Афганистан оюутнуудын ихэнх нь хазара. Хэрвээ эрх чөлөөтэй, дайнгүй байсан бол хазарагийн хөгжил өндөр байх байлаа. Миний хувьд шашин гээд сүйд болдоггүй. Нэг ёсондоо шашингүй үзэлтэн. Мөргөл үйлддэггүй гэсэн үг.
Мэгдад: -Захра бид хоёр мөргөл үйлддэг.
-Монгол хүнтэй гэр бүл болбол яах вэ?
Аббас: -Манай хазарачууд хүүгийнхээ эхнэрийг Монголчуудтай адил бэр гэж дууддаг. Энэчлэн төстэй үг нэлээд байдаг. Аав, ээж хоёр Монгол бэртэй болохыг үгүйсгэдэггүй.
Мэгдад: -Манай аав, ээж ч мөн адил монгол найзтай болж болохгүй гэж хэлдэггүй.
Б.Даариймаа