Манай улсын нэг хүнд жилд 33 литр архи, согтууруулах ундааны төрлийн зүйл ногддог талаар бид түрүүчийн нийтлэлдээ дурьдсан. Харин дэлхийд нэг хүнд ноогдох жилийн хэрэгцээ нь 8 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн хэмээн үздэг байна.
Манай улсын нэг гэр бүл жилд ойролцоогоор 10-12 баяр тэмдэглэдэг. Тэгээд бодохоор сардаа нэг удаа архидалт их бага хэмжээгээр айл бүрт болдог гэсэн үг юм.
Харин ээж, аав нь архидалтыг гэртээ зохион байгуулж байгаа тохиолдолд архинд дасан зохицож, согтуурсан томчуудын гар хөлд ороолдож, ааш аяыг нь тохируулахыг хичээж ядах бяцхан үрс маань хохирогч болдог.
Ер нь архидалт энгийн үзэгдэл болсон манай улсын хувьд хамгийн том хохирогч нь бидний үр хүүхэд юм. Томчуудын буруу үлгэр дуурайллаас болж хүүхдүүдийн дунд архидалт энгийн үзэгдэл болж буй нь бидний хувьд том эмгэнэл юм. Үүнтэй холбоотой “Архидалт мансуурлын эсрэг ассиоциаци”, “Дэлхийн Зөн Монгол” байгууллагуудаас хамтран хийсэн “Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ” судалгаанаас энд дурьдъя.
Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийнхны дунд хийсэн энэхүү судалгаанд хот, хөдөөгийн 7000 гаруй хүүхэд хамрагджээ. Хүүхдүүдийн 70,6 хувь нь согтууруулах ундааг нэг буюу түүнээс дээш удаа хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Сард 1 эсвэл түүнээс доош гэж хариулсан нь 51,7 хувь, сард 2-4 удаа хэрэглэдэг гэж 10,2 хувь нь хариулжээ. Харин долоо хоногт 2-4 удаа согтууруулах ундаа хэрэглэдэг гэж 7,8 хувь нь хариулжээ.
Хүүхдүүдийн 45,7 хувь нь насанд хүрэгчидтэй, 38,9 хувь нь найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэдэг байх юм. Харин хаана хэрэглэдэг вэ гэсэн асуултанд 35,1 хувь нь гудамж, орц, голын эрэг дээр, 21,3 хувь нь найзынхаа гэрт уудаг бол баар, диско клубт гэж 20 хувь нь хариулсан байх юм. Таныг ажилдаа явсан хойгуур үр хүүхдүүд чинь гэртээ таны зохион байгуулж байсантай адил архидалтыг хийсэн юм биш биз. Хүүхдүүд чинь хаагуур юу хийж явааг та мэдэх үү?
Тэгвэл хүүхдүүдийн согтууруулах ундаа хэрэглэдэг шалтгаан нь чухам юу байдаг юм бэ гэсэн асуултанд 43,2 хувь нь бусдыг дуурайж гэсэн бол баяр ёслол тэмдэглэх гэж 42,1 хувь, гэр бүлийнхэнтэйгээ муудалцсанаас гэж 19,9 хувь нь хариулжээ. Тэгэхээр эндээс томчууд бидний үлгэр дуурайл хүүхдэд шууд тусаж байгааг анзаарч болох юм. Сүүлийн үед багш нар өөрсдөө хүртэл хонхны баяр зохион байгуулж, нууцаар архи авч яван сурагчидтайгаа хамт хэрэглэх байдал ч ихээхэн гарах болсон. Сайн үлгэр дуурайл үзүүлэх ёстой багш хүн ийм ёс суртахуунгүй байдал гаргаж байхад хүүхдүүдээсээ бид юу шаардах билээ.
Хүүхдүүдийг архинд дасгадаг бас нэг зүйл нь тэднийг дэлгүүр лүү архинд “зарах”. Хүүхдүүд дэлгүүрээс архийг аавынхаа захиалгаар 52,4 хувь нь, ээжийнхээ захиалгаар 20,9 хувь нь, ах эгчийн захиалгаар 35,5 хувь нь, багшийн захиалгаар 6,5 хувь нь явдаг байх юм. Энэ бол бид хүүхдүүдээ нэг удаа дэлгүүр лүү архинд явуулж буй мэт үйлдэл боловч ирээдүй рүү нь архитай хамт алхуулж буй хэрэг гэдгийг танд сануулах нь илүүц биз.
Хамгийн аймшигтай нь охид хөвгүүдээс дутахааргүй, зарим асуулгад тэднээс давсан хэмжээнд согтууруулах ундааг хэрэглэж байгааг судалгаа харуулжээ. Өнөөдөр өсвөр насны согтууруулах ундаа хэрэглэж байгаа охид ирээдүйд Монгол улсын ирээдүйг хэвлийдээ тээх эх хүн болно. Харин тэр үед “согтуу ээж” болсон байвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Манай улсад далай мэт үйлдвэрлэх архи спиртний үйлдвэрлэгчид томчуудыг нь хангалттай живүүлчихээд үр хүүхдүүдийг маань нөмрөн авч байна. Тэд “сайн үйлсийн аян”, “алсын хараа” гэх мэт сайхан үгийг архиныхаа логон дээр наачихаад хэдэн дэвтэр, ном сарвайсныхаа хариуд хүүхдүүдийн маань хүмүүжиж буй цэцэрлэг, сургуулиудаар тэнүүчлэхийг бид зөвшөөрөх учиргүй юм. Ирээдүйн хэрэглэгчдээ далд сурталчилгааны аргаар бэлтгэж буй тэдний зальжин ов мэхэнд ороогдолгүй үр хүүхдүүдээ архи гэгч заналт дайснаас хол байлгая эцэг эхчүүд ээ.
Сургууль дээр нь хүүхдүүдэд согтууруулах ундааны хор холбогдлыг ойлгуулсан мэдээллийг байнга хүргэж байх хэрэгтэй байна.
Харин зөв мэдээлэл авсныхаа дараа гэртээ ирж байгаа хүүхдээ та архитай орчинд угтах юм биш биз. Элдэв баяр цэнгээнээр түрий барьж хүүхдүүдээ архитай орчинд бүү хүмүүжүүлээрэй.
Таны, танай гэр бүлийн хамгийн үнэт капитал юу вэ гэж асуувал магад та “машин, орон сууц, булган шуба” гэх мэтээр хариулж болох юм. Гэвч энэ хариултаа эргээд нэг бодоод үзээрэй. Таны, танай гэр бүлийн хамгийн үнэт капитал бол үр хүүхэд чинь юм шүү. Тиймээс хамгийн үнэтэй, хамгийн нандин ирээдүйнхээ төлөө амьдраарай. Архидалтыг гэртээ биш зохих газарт нь зохион байгуулж, хүүхдээ хорт зуршлаас хол тайван амгалан өсч бойжих боломжийг нь хангаарай.
Хэрвээ та “Архинд донтох эмгэгтнийг илрүүлэх тест”-ийг бөглөхийг хүсвэл энд дарна уу.
Мөн энд дарж “Таны бодлоор нийгмийн хавтгайрсан архидалтыг хэрхэн бууруулах вэ?” санал асуулгад оролцоорой.
О.Ариунбилэг