Ургийн бичиг хөтлөх шинэ арга зохиожээ

Монголын үнэн

2011-01-20 16:53 GMT+8

Монголчууд удмын хэлхээгээ угийн бичиг хөтлөн бичиж, дамжуулан ирсэн эртний уламжлалтай. Угийн бичиг хөтлөх нь төрлөө мэдэх, өв соёл, зан заншлаа уламжлуулан хадгалах, овог удмынхаа нэр төрийг өргөн дээдэлж зөв мөртэй амьдрах нийгмийн хүмүүжлийн ач холбогдолтойн дээр язгуур зорилго нь хүний эрүүл нөхөн үржих, генийн цэвэр байдлыг хадгалах, цус ойртохоос сэргийлдэг билээ.

Хүний удамшилд эцэг, эхийн ген тэнцүү үүрэгтэй болох нь генетикийн шинжлэх ухаанд нэгэнт тодорхой болжээ. Орчин үед энэ нандин соёлыг алдалгүй залгамжлан, баяжуулан авч явах нь бидний үүрэг юм. Тэгвэл ургийн бичгийг кодчиллын системээр хөтлөх боломжтой болжээ. Кодчиллын аргыг зохиосон ШУТИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн багш Г.Зоригттой ярилцлаа.

-Та ургийн бичгийг кодчилон хөтлөх аргыг зохиосон байна. Ач холбогдлыг нь тайлбарлаач?

-Монголчууд бид ухаалаг өвөг дээдсийн хөтөлж ирсэн ургийн бичиг мөн нутаг орны байршлын ачаар цус холилдолгүй амьдарч байна. Гэвч энэ уламжлал сүүлийн жилүүдэд алдагдах болжээ. Шалтгаан нь хотжилт буюу суурин амьдрал юм. Өнөөдөр хажуухандаа байгаа ураг төрлөө мэдэхгүйд хүрч. Овгийн нэгдсэн сантай болсноор угийн бичгээ алдалгүй хөтлөх, овгийн дотор шинэ гишүүн нэмэгдэх зэрэг шинэ мэдээллийг албан ёсоор бүртгэн авах боломжтой. Мөн нэг овгийнхон интернетийн кодоор дамжуулан харилцах боломж бүрдэнэ. Ер нь ургийн холбоог сэргээх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр цус ойртолтын аюулаас сэргийлэх ач холбогдолтой.

-Кодчиллын аргыг хэрхэн олсон бэ?
-Сүүлийн хоёр жил компьютер, мэдээллийн технологи ашиглан угийн бичиг хөтлөх хялбар боломжийг эрэлхийлсэн. Анх удмынхаа “Лувсан зайсангийнхан” номын эхийг бэлтгэх явцад овгийн кодчиллын хялбар аргыг олж, улмаар түүнийг ашиглан угийн модыг компьютероор программчлан зурж болох юм байна гэдгийн мэдсэн. Гадны улсад ч ийм кодчилол байдаг юм билээ.

-Яаж ургийн бичгийн кодтой болох вэ?
-Хүн бүр ургийн бичигтэй болох юмсан гэж боддог ч яаж хөтлөх, яаж эхлэхээ мэдэхгүй байна. Тиймээс энэ арга орчин үед тохирсон хамгийн цэгцтэй систем юм. Ургийн код түлхүүр үг буюу хос цифрээс бүрдэнэ. Түлхүүр үг нь овгийн нэр эсвэл товчилсон үсэг байж болох тул тухайн овгийнхон өөрсдөө хэлэлцэн сонгох юм. Гэхдээ бусад овгоос ялгагдахаар байх ба үсгийн цуваа тасалдалгүй үргэлжилсэн байна. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаар давхацдаггүй шиг. Тоон код нь хос цифрийн цуваа байх бөгөөд эхний хос цифр овгийн эхний хүнийх, дараагийн хос цифр түүний хүүхдийнх гэх мэтээр залгана. Хос цифрийн эхнийх нь тухайн хүн айлын хэд дэх хүүхэд болохыг заана. Энд 10,11,12,13,14,15… гэх мэт тоог А,B,C,D,E,F,G,H…гэхчилэн англи цагаан толгойн том үсгээр тэмдэглэнэ. Хос цифрийн хоёрдугаарх нь хүйс болон овогт хамаарах гарлыг тодорхойлно. Тэгш цифр эрэгтэй хүнийг заана. Ингэхдээ 0 бол төрсөн, хоёр бол дагавар, дөрөв бол овгийн дотроос өргөсөн, зургаа бол өөр овгоос өргөсөн, найм бол гадны улсаас өргөсөн хүүхэд байх юм. Харин эмэгтэйг сондгой тоогоор тэмдэглэнэ. Үүнд нэг бол төрсөн охин, гурав бол дагавар, тав бол овгийн дотроос өргөсөн, долоо бол өөр овгоос өргөсөн, ес бол гадны улсаас өргөсөн охин болохыг тодорхойлно. Жишээ нь: Борж:2040B1203510 кодыг тайлбарлавал Борж түлхүүр үгтэй овгийн эхний хүн нь айлын хоёр дахь хүүхэд, түүний дөрөв дэх хүүхдийн 11 дэх охины хоёр дахь хүүгийн гурав дахь /ах дүүсээсээ өргөсөн/ өргөмөл охины нэг дэх хүүхэд болох юм. Үүнийг уншсан овгийн ах дүүс нь тухайн хүн хэний хэн болох, өөрсөдтэй нь ямар холбоотойг хялбархан ойлгоно.

-Ургийн код зохиоход юуг анхаарах ёстой вэ?
-Овгийнхоо хүн бүрийн мэдэх хэрэгтэй. Мэдээллийн сан бүрдүүлж код хийлгэхдээ төөрөлдсөн ах дүүс болон цусан төрлийн бүх хүнийг олж байж кодловол ач холбогдолтой юм. Хамаатан саднаа цуглуулаад овогтоо хамаарах хүн бүрээр анкет бөглүүлнэ. Үүнд овгийн, эцгийн, өөрийн нэр, регистрийн дугаар, цээж зураг, эхнэр, нөхрийн овог, нэр регистр, өөрийн товч намтар байж болно. Төрж өссөн газар нутаг, авьяас, мэргэжил, эрхэлдэг ажил, гавъяа шагнал зэрэг онцлох зүйлийг ч оруулж болно. Манай улс нэгдсэн мэдээллийн сантай болоогүй байгаа учир ах дүүсээрээ ургийн мод гаргаж мэдээлэл бүрдүүлэх нь чухал. Ургийн бичиг хөтөлж чадвал маш их ач холбогдолтой. Энэ арга хэрэгжвэл та бидний бүртгэл нэг санд төвлөрөх боломжтой юм.

-Есөн үеийн дотор хэчнээн хүний мэдээлэл багтах вэ?

-Харилцан адилгүй. Дунджаар авч үзнэ. Хүний үүсэл удам эцэг эх, тэдний эцэг эх /өвөө, эмээ нар/, тэдний эцэг эх /элэнц өвөг, эмэг/ гэх мэт генийн үүсэл, удмаа мэдэхийн тулд есөн үе буюу өөрийн удмын хоёрдугаар үеийн хүн болох аав, ээж, гуравдугаар үеийн дөрвөн хүн, дөрөвдүгээр үеийн найм, тавдугаар үеийн 64, наймдугаар үеийн 128, есдүгээр үеийн 256 хүний түүх намтрыг мэдэх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, нийт 510 гаруй хүний амьдрал түүхийг судалж мэдсэн байх хэрэгтэй. Есөн үе дуусахаар яс хагарах найр хийж овгоо хуваадаг. Энэ нь цус бүрэн холдсон гэсэн утгатай юм.

-Орчин үед ихэнхдээ дөрвөн үеэ л мэдэж байгаа байх. Өмнөх үеэ яаж мэдэх вэ?
-Өвөг дээдсийнхээ талаар тодруулан бичих нь чухал боловч энэ нь тодорхойгүй түүх болон олон хүнийг хамрах шаардлагатай болж цаг хугацаанаас эхлээд бэрхшээл үүсдэг. Тэгэхээр тодорхойлох боломжтой ойрын үеэсээ эхлэхэд хангалттай. Өвөөгөөсөө эсвэл ааваасаа эхэлж, боломжгүй бол өөрөөсөө эхлэн овгийн код үүсгэж болно. Жишээ нь, та өвөөгөөсөө эхлэн овгийн кодчилол хийсэн бол түүнээс дээших үеийн хүмүүсийн түүхийг чадах хэмжээгээрээ тодруулан бичиж, эхний хүний түүх намтарт үлдээх хэрэгтэй. Ингээд яваандаа өвөөгийн тань ах дүүс овгийн кодчилол хийж, та бүгд элэнц өвөөгөөрөө холбогдох нь тодорхой болбол овгийн нэгдсэн санд холбоос хийснээр танайхны ургийн хэлхээс өргөжин тодрох юм.

-Кодоо өөрөөсөө эхэлж байгаа хүмүүс яаж хөтөлнө гэсэн үг вэ?
-Кодоо өөрөөсөө үүсгэж байгаа хүмүүс ялгаагүй ургийн кодны үсэг зохиож, өөрийн мэдэж байгаа үеэ тэмдэглэнэ гэсэн үг.

-Кодлохоос өөр арга хэрэглэж болох уу?

-Өмнө нь олон хүн ургийн бичиг хөтлөх арга зохиосон боловч хэрэгжиж чадаагүй. Одоогоор хамгийн авсаархан арга энэ кодчилол байж болохоор байна. Ургийн бичгээ кодын систем дээр тулгуурлан ургийн модоо зурна. Модны гол шугам овгийн эхний хүнийг төлөөлөх бөгөөд түүнээс дараагийн үеийн хүмүүсийг төлөөлөх мөчрүүд салаалах замаар ургийн мод дүрслэгдэнэ. Жишээ нь, дараах зурагт овгийн эхний хүн гурван хүү нэг охинтой, ууган хүү нь хоёр хүү нэг охинтой болох нь харагдаж байна. Энэ мөчир овгийн эхний хүний ууган хүүгийн гуравдугаар хүүгийн отгон охины бага хүүгийн том хүүгийн отгон хүү нь ажээ. Хэрвээ та болон танай овгийнхон ургийн бичиг хөтлөхөөр шийдсэн бол эдгээр зүйлсийг анхаараарай.



-Ургийн кодчиллыг улс даяар хэрэгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ?
-Юун түрүүнд удмын бичиг хөтлөх ямар их ач холбогдолтойг хүн бүр мэддэг байх хэрэгтэй. Түүний дараа төр засгийн дэмжлэг хамгийн чухал. Ургийн бичгийн нэгдсэн сантай болж түүнийгээ иргэний бүртгэлийн мэдээлэлтэй хавсруулах хэрэгтэй. Үүний тулд ургийн сангийн хуультай болох нь чухал. Үндэсний овгийн нэгдсэн сантай болсноор шинээр гэр бүл болоход удмын холбоо хэлхээг хэдэн үеэр нь улсын хэмжээний мэдээллийн бааз дээр компьютерээр хайлт хийж бодит мэдээллийг гаргах боломж бүрдэнэ. Мөн гэрлэх гэж буй хос ургийн мэдээлэл авч ураг төрлийн холбоотой эсэхээ мэдэх боломжтой.

-Ургийн кодтой болохыг хүсч буй хүмүүс Танд хандаж болох уу?
-Мэдээж санаачилсан ажил маань нийтийн хүртээл болж программ хангамж нь дэмжигдвэл энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх төв байгуулагдах байх. Мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй болно. Улс даяар хэрэгжихгүй байлаа ч сонирхсон хүмүүс хамаатан садныхаа мэдээллийн цуглуулаад хийлгэж болно. Мэдээлэл өгөх болон хамтран ажиллах тал дээр нээлттэй. Надтай 99161252 утсаар буюу g_zorigt @yahoo.com хаягаар холбогдож болно.

Э.Мөнхнасан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 13 Их хариулттай Их таалсан
  • 99826639     202.21.106.166
    Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн удмын ном бичиж дуусч байгаа тул ураг удмаа бүрэн хамруулахын тулд яаралтай 2013- 12 сард багтаж холбогдоно уу
    2013-12-20 0 0 Хариулах
  • sek     180.149.80.226
    uunii orond neg pragram zohiovol deer deee gadaad program l zunduu baihii
    2013-01-08 0 0 Хариулах
  • bagshdaa     203.194.118.138
    uneheer sn bagsh shuu fizikiig uneheer sonirholtoi zaadag. Amjilt husii
    2011-01-22 2 0 Хариулах
  • Зочин     180.235.175.95
    ooo ene fond ni tanihgvi ba aa unshij bolkun
    2011-01-20 0 0 Хариулах
  • Skitzo     119.30.35.131
    Nemj helhed sain bagsh shuu. Good luck
    2011-01-20 2 0 Хариулах
  • Зочин     113.155.50.66
    (орны байршлын ачаар цус холилдолгүй) гэнээ цус ойртно уу гэхээс холилдох нь чинийх ч минийх ч холилдсон л байгаа шүү сэтгүүлч ээ зөв бич. Бусдаар богь ярилцлага байна.
    2011-01-20 1 0 Хариулах
  • Зочин     202.131.230.3
    Би PowerPoint дээр ургийн бичгийг зураг оруулаад хийж байгаа.
    2011-01-20 0 0 Хариулах
  • zochin     202.170.83.210
    ene chine harin zugeer yum bn harin ehleed ene huneer hiilgeed zaalguulaad daraa ni oorsdoo urgeljluuleed baij boloh boluu tegvel bolomjiin yuma te esvel irgenii burtgeltei holboson ni deer yum bn doo tehdee oorsdoo ch gesen hotolbol heregtei shdee tanii ajild amjilt husie!!!!
    2011-01-20 1 0 Хариулах
  • sds     202.131.233.59
    САЙН БАЙНА. МОНГОЛЧУУД МИНЬ УРГИЙН БИЧИГЭЭ СЭРГЭЭЦГЭЭ.
    2011-01-20 1 0 Хариулах
  • Зочин     122.254.121.99
    great work
    2011-01-20 1 0 Хариулах
  • Зочин     90.35.152.253
    Jinhehe MEDEE bn daa. Urgiinbichigee hutultsgooe Mongolchuudaa
    2011-01-20 1 0 Хариулах
  • Монгол хн     202.126.91.128
    ene zurgan deer bga hun mongol tsarai algaaa>hujaa tsaraitai *** bna
    2013-04-20 0 3 Хариулах
  • Зочин     71.178.106.202
    Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврийн комптьютерийн худалдаа w w w COMPUTERSHOP m n -руу орж аваарай.Улаанбаатарт хамгийн хямд үнийг санал болгож байна.Утас:9999-9019 1 жилийн баталгаа бэлэгтэй w w w COMPUTERSHOP m nComputershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврийн комптьютерийн худалдаа w w w COMPUTERSHOP m n -руу орж аваарай.Улаанбаатарт хамгийн хямд үнийг санал болгож байна.Утас:9999-9019 1 жилийн баталгаа бэлэгтэй w w w COMPUTERSHOP m nComputershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврийн комптьютерийн худалдаа w w w COMPUTERSHOP m n -руу орж аваарай.Улаанбаатарт хамгийн хямд үнийг санал болгож байна.Утас:9999-9019 1 жилийн баталгаа бэлэгтэй w w w COMPUTERSHOP m n
    2011-01-21 0 3 Хариулах

САНАЛ БОЛГОХ

 
 
Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын “тэмцэл”

GO САНАЛ АСУУЛГА

“Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх тухай” хуулийн төсөлд та ямар санал оруулах хүсэлтэй байна вэ?
Нийт 3136 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •