Монголчууд хоёрдугаар сарын хоёрныг Д.Сүхбаатарын төрсөн өдөр гэж хүндэтгэн, түүхэнд байгуулсан гавъяаг нь бахархан таниулж, магтан дуулдаг байсан билээ. Түүний 118 жилийн ой тохиож байна.
Бид түүхийнхээ үнэн мөнийг ялган салгаж мэдэж авч байгаа энэ цагт жанжны ойрын төрлийн садан болох Г.Энхтайванаас хэдэн зүйл тодруулснаа уншигчиддаа хүргэж байна.
-Удахгүй жанжин Д.Сүхбаатарын төрсний ой болох гэж байна Түүний ахан дүүс, садан төрлийн хүмүүс олон гэж ярьдаг. Та ямар төрлийн нь хүн болж байна?
-Би чинь Сүхбаатар аймагт үрчлэгдсэн хүн шүү дээ. Намайг үрчилж авсан эцэг маань их жанжин Д.Сүхбаатарын эцэг Дамдины ойрын садан төрлийн хүн юм. Тодруулбал жанжин Сүхбаатар, миний эцэг хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Манай аав 1952 онд улсын наадамд морь уяж ирээд айрагдсан азаргаа Галсан ахын нэр дээр цоллуулсан байдаг. Хүүхэд үрчилж авах хүсэлтээ С.Янжмаа эгч, С.Галсан ах нарт хэлж дөрвөн сар хүлээсний эцэст намайг өргөж авсан юм билээ. С.Янжмаа эгч маань нэг сар гэртээ байлгаж угж хөхүүлж сургаад Сүхбаатар аймаг явуулсан гэдэг юм.
-Сүүлийн үед Сүхбаатар жанжны талаар янз бүрийн мэдээллүүд бичигдэх боллоо. Тэд ямар угсаа гаралтай хүмүүс юм бол?
-Жанжны эцэг Дамдин Хайс, ээж Ханд Хэрэйд, гэргий Янжмаа нь Хүрлүүд овогтой хүмүүс. Ингэхлээр эцэг талын төрөл төрөгсөд нь Хайс овгоор явдаг. Жанжны уг удам ураг төрөл 250 жилийн тэртээгээс эхлэн мэдэгддэг юм. Хуланц Алтангэрэл 1760 онд, элэнц Бор хэмээх Төгс 1790, Өндөр эцэг Элбэг нь /1815-1851/, өвөг эцэг Төгөө нь /1837-1889, эцэг цагаан дээлт Дамдин нь /1860-1920/ онд, Сүхбаатар өөрөө /18931923/ онуудад амьдарч ирсэн юм. Ер нь их жанжин Д.Сүхбаатар бол сайн судлагдсан түүхэн зүтгэлтэн хүн гэж хэлж болно. Энэ талаар маргах юм байхгүй.
-Жанжны ганц хүү Галсан гэж хүн байсан. Тэдний хүүхдүүд ямар хүмүүс байдаг вэ?
-Галсан ах насаараа цэргийн газар ажилласан хүн. Ах маань дөрвөн хүүхэдтэй хүн шүү дээ. Хүүхдүүд, ач, зээ нар нь сайн яваа. Охин нь Наран гэж бий. Түүний нөхөр Гадаад яамны сайд асан Мангалын Дүгэрсүрэн гэж хүн байсан даа. Бас Амгалан гэж нэг охин нь бий. Том хүү хүү Сүхбат нь орост сонгодог бүжгийн сургууль төгссөн балетчин хүн. Бага хүү Алтансүх нь одоо татварын ерөнхий газар ажиллаж байгаа.
-Жанжны ах дүүс, удам угсааны хүмүүс хэр олон байна?
-Саяхан гавъяат багш “Д.Сүхбаатар” судлаач С.Лувсанноров “Монгол цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын ураг төрлийнхөн” гэдэг ном бичсэн. Тэрээр номондоо жанжны садангийн 300 гаруй хүн байна гэж бичсэн байна билээ. 1993 онд түүний 100 жилийн ойгоор ерөнхийлөгч асан П.Очирбат хүлээн авч уулзаж байсан. Бид тэгэхэд анх удаа уулзалдаж олуулаа гэдгээ мэдсэн.
-Д.Сүхбаатарын хөшөөг хүрэл болгож байрлуулах ажил ямар шатандаа явагдаж байна вэ?
-Хөшөөг энэ сарын 20-нд урд хөршөөс авч ирнэ. Богино хугацаанд угсралтын ажил хийгдэж гуравдугаар сарын 1-нд хөшөөг нээх юм. Дараа нь ахан дүүсээрээ ургийн баяр хийнэ. Одоогоор арсланг нь байрлуулаад дуусч байна. Ажил урагштай байгаад ард иргэд болоод, нийслэлчүүд баяртай байгаа. Хуучин хөшөөг нь яг байсан чигээр нь түүний төрсөн гэрийн буурин дээр нь аваачиж босгосон. Морины нь хойд хоёр хөл нь жаахан эвдэрсэн байна билээ.
-Сүүлийн үед жанжны хөшөөг өөр газар байрлуулах тухай зарим хүмүүс бичиж, ярих боллоо. Та нар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол миний мэдэх асуудал биш. Хөшөөг ах дүү төрөл төрөгсөд нь хүрэл болгож байгаа юм биш. Монголын төр, Засгийн газрын шийдвэрээр бүтээгдэж байгаа ажил. Харин ойрын үеэс олон хүмүүс хөшөөний тухай асуудаг болсон. Зарим таних танихгүй хүмүүс хөшөөгөө түргэлээч, хурдлаач гэж утсаар ярьдаг болсон. Энэ нь нэг л юм хэлээд байгаа хэрэг. Энэ хүний хөшөө хаана ч байлаа гэсэн түүхэнд байгуулсан гавъяаг нь Монголын ард түмэн мартах учиргүй. Ардын хувьсгалыг байгуулалцсан анхны долоо хүн бол өнөө цагийн хэнтэй ч зүйрлүүлэхийн аргагүй түүхэн бодит хүмүүс. Хэний хөшөө байлгахыг ард нийтээрээ шийдэх ёстой болохоос биш, ам нь халсан нэг хэсэг хүний шийдэх асуудал биш гэж бодож байна. Удахгүй Сүх жанжны хөшөө сүрлэгээс сүрлэг өнгөлөг босно.
-Манай улсад жанжны хөшөө хэр олон байдаг вэ?
-Миний мэдэхээр Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймагт бий. Нийслэлд гурван хөшөө байгаа. Мөн ОХУ-ын Эрхүү хот Хиагтад хөшөө нь бий. Харин нэрэмжит газар гэвэл гадаад дотоодын 20 гаруй байгууллага байдаг.
-Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа гэж тухайн цагтаа нам төрийн зүтгэлтэн гэж нэрлэгдэж явсан энэ хүний тухай хэр мэдэх вэ?
-Миний аав ээж намайг таван настай байхад төрүүлсэн ээж Чойжинзов, С.Янжмаа эгч нарт золгуулах гэж ирж байхыг муухан мэддэг юм. Тэр үед Янжмаа эгч, Галсан ах хоёр хотын төвөөр урт хар машинаар биднийг авч явж нэг газар аваачиж ногоотой хоол хийж өгөхөөр нь би өвс идэхгүй гэж уурлаж байснаа бүдэг бадаг санадаг юм.
С.Янжмаа эгч маань 1962 онд өөд болж их л хүндэтгэлтэй оршуулж байсан даа. Тэрээр 1950-иад онд Энэтхэгт яваад ирснийхээ дараа Сүхбаатар аймагт ажлаар очихдоо манайд орж ирж ээжид нэг том ваар бэлэглэсэн байдаг юм. Тэр нь одоо хүртэл манайд бий. Нэг харамсалтай нь Д.Сүхбаатарыг сайн судалсан хэрнээ С.Янжмаа болон түүний төрөл төрөгсдийн талаар судалгааны материал ховор байдаг. 2012 онд С.Янжмаагийн 120 жилийн ой болно. Энэ талаар Монголын эмэгтэйчүүдийн байгууллагатай ярьж байгаа юм бий.
С.Янжмаа чинь жанжинтай нэг нутгийн хүн. Сүхбаатар аймгийн, Сүхбаатар сумын “хүрлүүд” овгийн хүн юм билээ. Ганц хоёр садангийн гэх хүн байх боловч ямар төрлөө мэддэггүй юм.
Н. Лхагва