Д.Сүхбаатар жанжны хүрэл хөшөөг гуравдугаар сарын 1-ээс өмнө талбайд зална


2011-02-01 17:23 GMT+8

Ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр маргааш тохионо. Их жанжны хөшөөг 65 жил сүндэрлэсэн суурин дээрээс нь буулгаад гурван сар болж байна.

Тиймээс жанжны ойгоор хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх боломжгүй болоод байгаа юм. Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн хашаанд аваачин буулгасан Сүх жанжны морьт хөшөөг Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт бүртгэж авсан ч одоогоор ТҮК-ийн хог хаягдалтай айлсан хэвтэж байна. Уг хөшөөг сэргээн засварлаж Амгалан дахь Сүх жанжны төрсөн гэрийн буурин дээр босгохоор болоод байгаа юм. Одоогоор хөшөөг тойрч байсан хуучин 12 арсланг жанжны гэрийн буурин дээр аваачаад байгаа аж.

Харин нийслэлийн төв талбайд байгалийн чулуугаар өнгөлсөн шинэ арслангуудыг авчраад байна. Сүх жанжны хөшөөг Монголдоо шинээр хийж, өмнөд хөршийн нийслэл Бээжинд аваачиж хүрэлдүүлсэн гэнэ. Одоо хүрэлдсэн хөшөөгөө төв талбайд авчирч угсрах л үлдээд байгаа аж. Сүх жанжны хүрэл хөшөөг ирэх гуравдугаар сарын 1 буюу эх орончдын өдрөөс өмнө сүндэрлүүлэн босгохоор төлөвлөжээ.

Г.Хэрлэн

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3166 санал өгсөн байна.

Дээшээ