-Б.Баттүшиг “Morgan Stanley”-г төлөөлөх үү -
Ерөнхий сайдын хүү “ Morgan Stanley”-г хэлэлцээрт төлөөлнө гэх мэдээлэл 'Wall street journal' -д гарсан байсан билээ.
Тус мэдээллийг тодруулахаар Б.Баттүшигтэй холбогдсон юм.
Б.Баттүшиг хэлэхдээ “Би энэ мэдээллийг огт дуулаагүй, сонсоод гайхаад л байна. Би өнгөрсөн оноос “Morgan Stanley”-н банкинд дадлагажих түвшинд ажиллаж эхэлсэн. Тиймээс иймэрхүү хэлэлцээрт орно гэдэг боломжгүй зүйл. Тэгээд ч Америкийн банкуудад ашиг сонирхлын зөрчилтэй бол орох хориотой хууль байдаг.
Монголтой холбоотой асуудалд Монголын иргэнийг оруулна гэж байхгүй. Миний хувьд одоо АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа. Эндээ мастерийн зэргээр үргэлжлүүлэн суралцахаар шалгалтандаа бэлтгээд ярилцлагад ороод явж байна даа” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Баттүшиг нь энэ жил 25 нас хүрсэн байна. Тиймээс “Wall street journal”-д дурьдсан мэдээлэл ташаа болох талаар ийнхүү нотолж байгаа юм.
Ч.Туяа