Засгийн газраас баталсан “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулах журмын дагуу Гадаад хэргийн сайд Н.Энхболд энэ сарын 20-ны өдөр 15-аас 16 цагийн хооронд /Улаанбаатарын цагаар/ онлайн ярилцлага хийх гэж байна. Ярилцлага хийх хаяг: http://chat.mfa.gov.mn
Цагийн зөрүүнээс шалтгаалан тухайн үед ярилцлаганд орох боломжгүй бол асуултаа урьдчилан press@mfa.pmis.gov.mn хаягаар ирүүлж болох юм байна. Энэ тухай мэдээллийг www.mfa.gov.mn сайтаас авах боломжтой.
Зохион
бичлэгийн уралдаан зарлаж байна
Гадаад
хэргийн яамнаас их дээд сургуулийн оюутнуудын дунд нэгэн зохион бичлэгийн
уралдааныг зарлаж байгаа юм. Тус уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын
гадаад бодлого, олон улсын харилцаа, геополитик, дэлхийн эдийн засгийн
тулгамдсан асуудлыг хөндсөн сэдэвтэй байх юм.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь 2-3 хуудас, комьютерээр бичигдсэн, эшлэлт зүүлт бүхий, зохиогчийн нэр хаяг тодорхой байх ёстой. Уралдааны бүтээлүүдийг 10 дугаар сарын 20-ны өдөр 12,00 цагт нэгтгэн авч, 16,00 цагт нэгдсэн дүнг гаргана.
Шалгарсан хоёр бүтээлийг Гадаад хэргийн сайдын өргөмжлөл, олон улсын харилцааны сэдвээр бичигдсэн номын цомгоор шагнаж урамшуулна. Дашрамд сонирхуулахад гадаадад сурч байгаа монгол оюутнууд тус зохион бичлэгийн уралдаанд оролцож болох юм байна.
Ч.Солонго