“Тал засаагүй яриа” булангийн энэ удаагийн зочноор Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, Хатагин Г.Аким уригдлаа.
-Соёлын гавъяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч хүн Монголын түүх, соёлын үнэт ховор дурсгалыг гадаадад нууцаар гарган үнэ хүргэж зарчихаад тансаглаж явна гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэрэгт эрүү үүсгэн таныг шалгаж байгаа гэх юм. Үнэн бол тийм зүйлийг мафийнхан л авдаг байх, тэдэнтэй холбогдож хэрэг хийсэн хүн энд чөлөөтэй алхаж явмааргүй гээд олон асуулт гарч байна. Бодитой хариуг өөрийн тань амнаас сонсъё?
-Олон түмэн намайг хэр үнэлдэг нь эндээс харагдана. Намайг тийм зүйл хийх үү, үгүй юу гэдэгт итгэж ядаж байгаа бол тун харамсалтай. Яагаад намайг тийм зүйл хийчихнэ гэж хардаад, дайрч давшилж байгаад гайхаж эмзэглэж байна. Идэвхгүй дүрээр дайрч давшилж байгаагийн ард бүлэг хүн байна гэж би ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр намайг хэзээ ч тийм юм хийхгүй гэдэгт итгэдэг олон хүн бий.
-Юу болсныг жаахан тодруулахгүй юу?
-“Монголын мэдээ” сонин намайг 334 боть “Ганжуур”, “Данжуур”-ыг ОХУ-ын хил давуулаад худалдчихсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа мэтээр бичсэн. 334 боть номыг Үндэсний төв номын сангаас гаргаж хоёр улсын хилээр нэвтрүүлэхийг жирийн нэг номын сангийн захирал хийдэг эд биш байх. Намайг зүгээр л оргүй гүтгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайд би амьтан хүнээс нуугаагүй шүү дээ.
Намайг Ланжоугийн их сургуульд нэг сар хичээл заагаад ирэхэд АТГ “Ганжуур”, “Данжуур”-ын дижитал хэлбэрт оруулсан DVD-г Энэтхэгийн талд албан тушаалаа урвуулан өгч улсад асар их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж байсан.
-DVD-г яагаад өгчихсөн юм бэ, Энэтхэгийн талд?
-Өгөхгүй яах юм. 1991-1992 онд Энэтхэгийн Засгийн газар манай Засгийн газар хооронд Монголын эртний номуудыг дижитал хэлбэрт оруулах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм билээ. Асуудал тухайн үед сунжирч байгаад намайг Үндэсний төв номын сангийн захирлаар ажиллах үед хэрэгжсэн. Би ч хэрэгжүүлэхийн төлөө хөөцөлдсөн. Монголын устаж үгүй болох гэж байгаа, хатаж будаг нь арилан тоос шороонд дарагдан устахад хүрсэн номуудыг дижитал хэлбэрт оруулан компьютерээр уншигчдадаа хүргэж нандин эхээ цааш хадгалж үлдэнэ гэдэг номд, Монголын соёлд тустай юм.
Тухайн үед хэлэлцээрийн мөрөөр Засгийн газраас комисс томилогдсон. Энэхтхэгийн олон мэргэжилтнүүд манайд ирж ажилласан. Манайхан ч ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Энэтхэгийн тал DVD-нийхээ нэг хувийг авъя гэсэн санал тавьсан нь Засгийн газрын комиссын хуралдаан дээр яригдаж шийдвэр гарсны дагуу өгсөн. Тэгээд ч өгөхгүй, болохгүй гэх юу байгаа юм бэ, тэнд.
Өнөөдөр дэлхий даяаршиж байна. Дэлхийн номын сангууд вэбээрээ холбогдож үнэт ховор номуудаа дижитал хэлбэрээр өөр өөрсдийн санд хадгалъя, тэгэхгүй бол үер ус, гал түймрийн аюулд номын сангууд хэлмэгдэхэд их амархан байна. Тиймээс хүн төрөлхтөний оюуны өв соёлын нэгээхэн хэсэг болсон өөр, өөрсдийн санг хадгалж үлдэхийн тулд ингэж шийдэх нь зүйтэй гэсэн асуудал 2008 онд Японд болсон Ази-Номхон далайн орнуудын номын сангийн захирлуудын чуулга уулзалтаар хөндөгдсөн. Хятадын Сичуаньд болсон газар хөдлөлтийн үеэр тэнд байсан бүх ном устаж үгүй болсон. Тиймээс бид номоо аварч, ядаж дижитал хэлбэрээр авч үлдэх энэ үүднээс DVD-г Энэтхэгийн талд өгсөн. Нөгөөтэйгүүр тэр номуудыг дэлхий уншиж судлаг л дээ. Хуучин нийгэмд байсантайгаа адил нэг ном байсан ч дараад суугаад байх уу. Яаж ч бодсон тэгж болохгүй биз.
Номыг фондод хадгалаад байх бус уншиж, уншуулахын тулд бүтээдэг шүү дээ. Тухайлбал, та нэг ном бүтээлээ гэхэд аль болох уншуулахыг хүснэ. Түүнтэй л адил. Уншуулахын тулд байхаас бус номыг дараад байж болдоггүй л байхгүй юу. Тэр тусмаа манай мэргэдийн бүтээсэн самгард, төвд, нанхиад гээд олон хэлнээс орчуулсан эртний ховор ном олон. Түүнийгээ цоморлиг болгож хадгалсан. Үгүй энэ чинь манай мэргэд тийм мундаг, 334 боть ном орчуулаад цоморлиг болгоод гаргачихсан байна шүү дээ. Түүнийг дэлхий мэдэг л дээ, яагаад болохгүй гэж. Ингэлээ гэж надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм.
-Гэм буруутай, эсэхийг тэд л тогтоох байх. Мөрдөх, шалгах ажил ямар шатандаа яваа бол?
-Уг нь гэм буруутай, эсэхийг аль эрт тогтоогоод хариуг нь гаргачихсан юм билээ. Албан тушаалаа урвуулан ашигласан болон улсад асар их хохирол учруулсан нь тогтоогдсонгүй тул хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн бичгийг надад саяхан өгсөн. Гэхдээ аль хоёрдугаар сарын 16-нд гарсан мэдэгдэх хуудсыг надад 21 хоногийн дараа өгч байгаа юм. 21 хоногийн дотор намайг сонин хэвлэлээр дарамталж, тэр бүү хэл гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж хэчнээн бичив. Тэгэхэд тэд нар дуугүй байж байгаад намайг ил захидал бичиж, Энэтхэгийн Элчин сайдын яаманд хандангуут мэдэгдэх хуудсаа өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр цаана нь юу байгаа нь ойлгомжтой.
-“Акимийг олны өмнө цаазалж, гэр хотлоор нь хүйс тэмтрэхийг санаархагчдад өгөх хариу” гэж та бичсэн байсан. Таны хэлээд байгаачлан гэр хотлоор чинь хүйс тэмтрэхийг санаархагчид юуны төлөө таныг гүтгэсэн гэж?
-Тэр бичээд байгаа хүмүүс Монголын соёлын өвийн төлөө санаа зовох хэмжээний боловсролтой биш. Үнэхээр аймаар юм болчихоод Акимийг алахсан гэж хэлээгүй. Аким гэж хэн байтугай, миний нэрийг ч мэдэхгүй, “Ганжуур”, “Данжуур” гэж юу болохыг ч ойлгохгүй хүмүүс “Сохор нохой дүйвээнээр” гэгчээр Аким гэж болдоггүй хүн байна, түүнийг алахсан гэж бичиж байгаа нь харамсалтай. Үүний цаана нэлээн дээрээс гаралтай олон жилийн атаа жөтөө, Монголын эртний болоод орчин үеийн соёлын өвийг хамгаалахын төлөө явж байгаа хүмүүстэй барьцаж атаархаж явдаг үл бүтэх нөхөд байгаа учраас тэдний гар хөл, хумснууд ажиллаж байгаа нь тэр.
-Өөрийг тань гүтгэсэн тэр хүмүүсийг шүүхэд өгсөн үү?
-Надад шүүх рүү гүйж явах зав алга. Шүүхэд хандлаа гэхэд адгийн зарга арав хоног гэгчээр хэчнээн хугацаа алдана. За тэгээд бичүүлсэн хүмүүс шүүхэд мөнгө өгч таарна. Тэр бичээд байгаа хүүхдийг би “Морь унасан толгойгүй хүн” гэж бичсэн. Юу ч мэдэхгүй, ямар ч боловсролгүй амны нь салиа арилаагүй жулдрайтай ноцолдож суух зав алга. Би өөрийгөө түүнээс арай том гэж бодоод байгаа шүү дээ /инээв/. Би МҮОНРТ, зарим сайтаар үгээ хэлсэн. Тэр маань болно доо.
-Сүүлийн үед ном орчуулав уу, ямар уран бүтээл туурвиж байна?
-Үндэсний төв номын сангийн захирлын ажлыг өгч тэтгэвэртээ сууснаас хойш уран бүтээлийн ургац гайгүй. Уран бүтээлдээ цаг гаргахад чөлөөтэй сайхан болсон. Тэнд таван жил ажиллахад би ганцхан ном бичсэн юм. Тэтгэвэртээ гарснаас хойш гурван ном орчуулж хэвлүүлсэн. Одоо нэгийг гараас гаргах гэж байна. Би Яны “Сүн далайн хөвөө тийш” номыг орчуулсан. Энэ бол Яны “Чингис хаан, Бат хаан” гэсэн гурван цувралын хамгийн сүүлчийнх нь. Дараа нь Э.Хэмингуэйн “Өвгөн тэнгис” гэж Нобелийн шагналтай тууж бий, түүнийг англи хэлнээс орчуулж уншигчдын гар дээр тавьсан. Мөн Баабар, н.Гомбосүрэн нартай хамтарч “Хэний ч мэдэхгүй Мао” гэдэг номыг орчуулалцлаа. Их том ном л доо, гурвуулаа орчуулахад нэг нь нэг ном орчуулсантай тэнцэх хэмжээний юм. Сүүлийн үед би Нобелийн шагналт А.Камюгийн “Тахал” гэдэг романыг орчуулаад нэлээн аядуулж байна. Гүн ухааны ном учраас жаахан төвөгтэй, нэлээн учрыг нь олохгүй бол шууд биччихэж болохг үй юм. Одоо 50-иад хуудас үлдсэн, сарын дотор орчуулчих байх.
Үүнийхээ хажуугаар Монголын эх орончдын дөрөв, таван хөрөг нийтлэл бичлээ. Мөн Монголын түүх, соёлын улбааг мөшгиж явсан газраараа замын тэмдэглэл бичсэн. Үүнээсээ санаа авч Монголын том уулсын тухай ном бичих бодолтой өнгөрсөн зун судалгааны ажлаар нэлээн явлаа. Увсад очлоо, Ховд орлоо, Хэнтийгээр явлаа. Урагшаа Дорноговийн Шувуун Шандад очлоо. Энэ бүхэн миний бичих зүйлийн судалгааны материал болох юм. Энэ мэт нэлээн юм бүтээж явна, Монголынхоо соёл, газар усны төлөө. Гэтэл намайг юу ч хийдэггүй, зөнөг, луйварчин, дамчин гэх зэрэг хүний амнаас гарч болох муу үг болгоны бай болж хувираад байна. Гэхдээ тэгж хэллүүллээ гээд муу болчихгүй л дээ.
-Маркесийн “Зуун жилийн ганцаардал” номыг орчуулсан, ямар мундаг юм бэ гэж олон хүн уулга алдахыг сонсч байсан. Түүнийг орчуулсан хүний хувьд өнөөгийн нийгмийг хэрхэн хардаг вэ?
-Тэр бол хүн төрөлхтөний түүх юм шүү дээ. Хүн гээч амьтан мөс гэдгийг мэдэхгүй, өндөг гэж юу болохыг мэдэхгүй явсаар хүн төрөлхтөний мөхөл, тухайн үеийн Колумбын үүсэл, хөгжлийг харуулсан. Манайд ч байж л байна шүү дээ, тэр үзэгдэл. Монголчууд “Оюуны хомсдол болчихлоо” гэж сонин, хэвлэлээр байнга ярьж байна. Гэтэл тэнд оюуны хомсдол болж байгаа байхгүй юу. Зүгээр ярьж чадахаа байгаад бүгдийг цаасан дээр бичиж байж санадаг тийм нийгмийн ухаан үүсч байгаа тухай бичсэн байдаг.
Өнөөдөр Монголын нийгэмд тэр явдал давтагдаж байна. Агуу их зохиолчид бол агуу их байдгийг би ном орчуулах явцдаа олж мэдсэн. А.Франсийн “Ундаассан бурхад” номыг орчуулахад тэнд Францийн хувьсгал болоход болсон үйл явдал манайд 1990-ээд онд давтагдсан. А.Камюгийн “Тахал” гэдэг номд манайд уржнан жил гарсан гахай ханиадын үеэр тохиосон явдлуудыг яг байна лээ. Агуу их уран зохиолчид, агуу их сэтгэгчид зөвхөн өөрийн орны тухай бус дэлхийн түүхэнд болсон хийгээд болох зүйлийг билгийн нүдээр хардаг юм байна.
-Та ер нь Маркесийг хэдийнээс мэддэг болсон юм бэ. Манайд нэгэн үе хаалттай байсан шүү дээ, барууны уран зохиол?
-Тухайн үеийн Орост барууны мундаг номуудыг орчуулаад гаргачихдаг байсан. “Зуун жилийн ганцаардал” 1980-аад оны сүүлчээр Орост хэвлэгдсэн. Тэр үеэр би олж авсан, дэлхийн уран зохиол ийм болчихож гэж мэдэрсэн. Тухайн үед манайд социалист реализм ноёрхож, уран зохиолыг хайрцаглаж байсан цаг. Тийм зохиолууд ч ундарч байсан. Үлгэрт гэхэд л заавал нэг сайн эр гардаг, тэгээд тэр нь нэг сайхан бүсгүйд дурладаг. Гэтэл тэр бүсгүйг нь хятад булаагаад авчихдаг. Сайн эр уурандаа хувьсгалд ороод партизан болчихдог. Тэр үеийн ихэнх зохиол тийм байгаа /инээв/. Бүтээн байгуулалтын үеийн зохиолуудыг харвал нэг сайн намын дарга, бас нэг нэгдлийн дарга, мөн нэг панзчин гардаг, нэгдлийн дарга нь аж ахуйн тал руу орж мөнгө төгрөг хөөцөлдөхөөр нь намын дарга нь засч залруулдаг, өөрөөр хэлбэл тэр хүн нь сайн хүн байвал нам авардаг. Ийм л уран зохиол байсан шүү дээ.
Хүний сэтгэлгээг хайрцаглачихаж байгаа учраас чөлөөтэй сэтгэж чадахаа байчихаж байгаа юм. “Зуун жилийн ганцаардал”- ыг уншчихаад би дэлхийн уран зохиол ийм болжээ гэж зохиолчиддоо ч, уншигчиддаа ч, нийгэмд ч ойлгуулъя гэж бодоод орчуулсан. Тэр үед орчуулах зохиолынхоо нэрийг зөвлөлтөөс авдаг байсан. Орчуулж болно гэсэн зохиолын дотор оруулсан байсан учраас орчуулахад хэл ам гараагүй. Ардчилал ч залгаж байсан болохоор энэ ном 5-6 мянган хувь хэвлэгдээд дороо алга болсон.
“Цаазын тавцан” ч гэсэн тэр үед л орчуулсан юм шүү дээ. Өөрчлөлт, шинэчлэлийн үед гарсан зохиол. Орчуулчихаад эхлээд “Цог” сэтгүүлд цувралаар нийтлүүлсэн юм. Тэгэхэд “Цог” сэтгүүлийн захиалга 31 мянга хүрсэн. Дараа нь ном болгож хэвлүүлэхэд 30 мянган хувь хэвлүүлсэн. Нийтдээ 61 мянган хувь хэвлүүлсэн, одоо ганц ч үлдээгүй. Тэр үед уран зохиол, үзэл санааны хайрцагнаас гарах гэсэн нэлээн том давалгааны илрэл тэр.
-Тэр үед нийгэм ч, уран зохиол ч тэр ёстой давалгаалж байж, Өнөөдөр ямар байгаа гэж та үзэж байна?
-Тэр үед хайрцагаа зад татсан боловч өнөөдөр ямар ч эмх замбараагүй болсон. Юу ч хийсэн, тухайлбал хүн алж, худал хэлж, хулгай хийсэн ч хамаагүй, баяжихын тулд юу ч хамаагүй хийх ийм л байдалд хүрчихсэн байна. Хууль, дүрэм журам гэж бий. Өнөөдөр хүний сэтгэх үйг барих бус үйлдлийг нь хязгаарлаж өгөхгүй бол хэцүү болчихлоо.
-Хаалттай болгоныг ил болгосон “Ил товчоо” сониныг эрхлэн гаргаж байсныг санаж байна. Яагаад чимээгүй болчихсон юм бэ. Зарим нь Аким чимээгүй байна, төр, засаг болоод байгаа юм байлгүй гэцгээсэн. Авлигачид хүүг нь алчихсан учраас сэтгэл санааны дарамтад орсон гэсэн мэдээлэл ч дуулддаг?
-Би чинь нэг муу бичгийн сэхээтэн санаатай юм шүү дээ. Тэр сониныг эрхлэн гаргаад 36 удаа хүчний байгууллагад дуудагдаж байцаагдсан. Тэр үед МАХН надаас 83 сая төгрөг нэхсэн, Тагнуулын төв газар гурван жилийн ял оноосон гээд болсон үйл явдлыг яривал их юм бий. Тэр болгонд хүн гүтгээг үй, надад баримт байсан учраас би унаагүй юм. Хамгийн гол нь би хайчин галд өртлөө гэдэг шиг хоёр том намын завсар хавчуулагдсан. МАХН-ыг ч, АН-ыг ч шүүмжилж, булхайг нь илчилж байсан.
Сонины амьдрах арга реклам сурталчилгаа байдаг. Нэг бизнесмэн дээр очиход “Би юу гэж чамд өгөх вэ, намдаа өгнө шүү дээ” гэдэг нөгөө дээр нь очихоор “Ардчилалдаа өгнө” гэнэ. Түүнээс гадна манайхан шар сонин руу хошуурч шударга дуу хоолой, улс төр, эдийн засгийн мэдээллийг сонирхохоо больчихсон. Иймэрхүү давалгаанд цохиулаад нөгөөтэйгүүр би зүгээр нэг бичгийн сэхээтэн учраас сониноо авч явах мөнгө олох менежментийн хувьд ухаан дутсан тал бий.
-Уучлаарай, хүүгийнхээ тухай та хариулсангүй?
-Сониноо хаасныг янз бүрээр бичсэн дээ, тэр үед. Улс төржүүлсэн, зарим нь ч муу хэлсэн. Гэхдээ би жаахан сэжиглэдэг юм аа. Цаад талд нь урт гар байсан болов уу гэж. Гэхдээ түүнийг батлах баримт байхгүй. Би цаад эзнийг нь илрүүлээрэй гэж холбогдох байгууллагуудад хандсан, олж өгөөгүй. Тэр байтугай хүүг минь хутгалсан нөхрөөс энэ талаар асуугаа ч үгүй байдаг юм, хавтаст хэргээс үзэхэд. Хүүгийнхээ араас хохирогчоор хавтаст хэрэгтэй танилцаж явахад надад тохой хэрийн том хутга үзүүлж байсан. Түүгээр гэдэс рүү нь дүрчихсэн юм билээ. Хүү минь их ч тарчилсан даа. Би хоёр ахыг нь, хөгшнийгөө шүүх хуралд оруулаагүй. Зовлон өөрөө л үүрч гаръя гэж бодсон. Тэр аймаар хутгыг тэдэнд харуулбал сүйд болно шүү дээ.
Харин тэрнээс айгаад сонингоо гаргахаа больсон гэвэл эндүүрэл. Түүнээс хойш би хоёр жил сонингоо гаргасан. Ганц нэг ном орчуулаад мөнгийг нь сониндоо оруулж байсан ч яваандаа эдийн засгийн бололцоогүй болсон юм. Нэг л мэдэхэд би халцархай нэхий, маажгий гуталтай харайлгаж явсан. Би эх орноо соён гэгээрүүлж байна, шударга ёсыг Монголд дэлгэрүүлж байна гээд хөөрч давхиж байгаад нэг эргээд хартал тийм байсан. Ингээд л болъё гэж бодсон. Түүний дараа Соросын сан намайг шинжээчээр авч ажиллуулсан, “Хорьдугаар зууны Монголчууд” гэдэг номыг надад 3000 ам.доллар өгч орчуулуулсан. Тэр мөнгөөр амьдрал ахуйгаа өөд татаж, тэгээд л би муу нэхийгээ маажиг гуталтайгаа сольсон шүү дээ. Одоо тэгээд дажгүй ээ, орчуулгаа хийгээд явж л байна.
-Одоо танайх хаана амьдарч байна. Амьдрал хэр байна?
-Манайх хоёр өрөө байранд 40 жилийн өмнө орсон. Одоо ч тэндээ байгаа. Хүмүүс мэднэ ээ, андахгүй.
Ч.Үл-Олдох