-Бичиг баримтын зөрчилтэй хүнийг хилээр гаргасан-
Төрийн дүрэмт хувцас өмсөж, “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн тангараг өргөсөн Хил хамгаалах ерөнхий газрын харъяа анги нэгтгэлүүдийн зарим сахилгагүй дарга, хурандаа нар ажлаасаа халагдсан тухай мэдээлэл ирсэн юм. Энэ талаар Хил хамгаалахын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Д.Баасанжаргалтай ярилцлаа.
-Хил хамгаалах ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Хилийн 0218 дугаар ангид шалгалт хийж, хэд хэдэн хүнийг ажлаас халсан. Тэд ямар үндэслэлээр ажлаас халагдсан бэ?
-Шалгалт гэхээр л нэг байгууллагыг хамруулж, гарсан үр дүнгээр ойлгож болохгүй. Хил хамгаалах ерөнхий газраас жил бүр анги, бие бүрэлдэхүүнийхээ дунд шалгалт явуулдаг. Бид сайн дураар тухайн ангийн мууг үзэх, магтах гэж энэ арга хэмжээг зохион байгуулдаггүй. Системтэй, хугацаатайгаар явуулдаг. Цаашдаа ч явуулна. Тэр ч бүү хэл бүх анги, салбар, хүнээ аттестатчлал явуулдаг.
Ийм шаардлагыг нийгэм, төр, хамгийн гол нь ард түмэн тавьж байна. Учир нь Монгол Улсын хил ариун дархан байх ёстой. Мөн энэ салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарсан. Өмнөх жилүүдэд хилийн ангиудад шалгалт бүрэн хэмжээгээр хийгддэг ч түүний үр дүн хүссэн хэмжээнд гарч байсангүй. Харин энэ удаа манайд харьяалагддаг бүх анги хамрагдана. Харин хугацаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Буянт-Ухаагийн Хилийн 0218 дугаар ангийн хувьд энэ шалгалтад хамрагдсан.
Шалгалтаар хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн юм билээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд хариуцлага алдаж, албан тушаалдаа тэнцэхгүй дахин тодорхойлолт авсан хүмүүс дахин зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Шалгалтаар тус ангийн дэд ахлагч У.Оргилболд, дэд ахлагч Ц.Рэнжин нар ажлаас халагдсан. Удаа дараа сахилгын зөрчил гаргасан, шалгалтаас зайлсхийсэн, улсын хилээр бичиг баримтын зөрчилтэй хүнийг нэвтрүүлж, мэргэжлийн алдаа гаргасан нь тэдний халагдах шалтгаан. Тиймээс хууль дүрмийн дагуу ажлаас нь бүрэн чөлөөлсөн байгаа.
-Улсын хилээр бичиг баримтын зөрчилтэй хүнийг гаргасан нь танай байгууллагад авлига байгааг илтгээд байгаа юм биш үү?
-Шүүх тогтоогүй байхад авлига байна, байхгүй гэж хэлэх эрх алга. Гэхдээ албан үүрэгтээ хайнга хандах, хувь хүний сахилга бат алдах, ажил үүргийн зохион байгуулалт, албан үүргээ тааруухан гүйцэтгэх зэрэг үзэгдэл байна. Иймэрхүү зүйлийг л үндсээр нь таслан зогсоох гэж тусгай шалгалт энэ тэр оруулаад байгаа юм. Одоогоор 0218 дугаар ангиас хоёр хүн халагдаж, олон хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Манайхан чөлөөлөгдсөн гэдгийг буруу ойлгоод байх шиг байна. Чөлөөлөгдсөн гэдэг нь ажлаас халагдсан гэсэн үг биш. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг бид Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн бодлого зохицуулалтын хэлтэст шилжүүлдэг. Эндээс дараагийн ажлын томилгоо хийгддэг юм.
-Зургаан жилийн өмнө сахилгын зөрчил гаргачихаад Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн бодлого зохицуулалтын хэлтэст данстай байсан 0253 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа Б.Мөнхбат дахин зөрчил гаргасан. Ер нь тухайн зөрчил гаргасан хүнийг хүний нөөцөд авч үлдэх нь хариуцлага оногдуулж байна гэсэн үг мөн юм уу?
-Ажлын байранд архи уусан хүнийг бид үг дуугүй ажлаас халдаг. Харин ажилдаа бага зэргийн алдаа гаргасан хүнд дахин боломж олгох үүднээс ийм арга хэмжээ авдаг.
-Хил хамгаалах байгууллагыг сүүлийн үед архин далайд живж байна гэх яриа гарах болсон. Үнэхээр танай байгууллагад ийм зүйл бий болоод байгаа юм уу?
-Архидалт манай нийгмийг хамарсан гамшиг болоод буйг дээр доргүй ярьж байна. Манай салбарынхан дандаа архи ууж, агсам согтуу тавьж явдаг гэвэл өрөөсгөл ойлголт. Би хилчдээ архичин гэж харахгүй байна. Миний хувьд сүүлийн хоёр жил хилчин эрүүлжүүлэх байраар үйлчлүүллээ гэх мэдээлэл сонссонгүй. Гэхдээ мэр сэр архи дарстай холбоо бүхий зөрчил гардаг. Хил хамгаалах ерөнхий газар архидалттай тэмцэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Сүүгээ ууцгаая” гэсэн уриалга гаргасан. Бид энэ хүний хэлсэн үгийг зөрчих эрх байхгүй. Тиймдээ ч архины эсрэг арга хэмжээг удаа дараа авч, зөрчил гаргасан хүмүүсийг шууд халж байгаа.
-Налайх дүүрэгт байрлах хилийн 303 дугаар ангийг Засгийн газрын тогтоол, шийдвэр, зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан гэсэн. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
-Албан ёсны хариулт өгөх боломж алга. Энэ талаар би үнэхээр мэдэхгүй юм байна.
-Байгуулагдсан даруйдаа энэ ангийн дарга, түүний доод удирдлагууд халамцуу байх үедээ бие бүрэлдэхүүнийг түргэн авахуулсан гэсэн. Ямар үндэслэлээр ингэж авирласан юм бол?
-Даргыгаа томилолтоор явсан хойгуур халамцуу гурван нөхөр гарч ирж хүмүүсээ жагсаасан байсан. Ажлын байранд хэн ч ийм авир гаргах эрхгүй. Тэр гурвыг ажлаас нь чөлөөлсөн. Цаашдаа ийм зөрчил гаргасан хүмүүст ямар ч өршөөл байхгүй юм шиг байна билээ шүү гэдгийг л хэлье. Манай удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого энэ.
-Хил хамгаалахын 0253 дугаар ангийн штабын дарга тухайн үед ахмад цолтой байсан. Харин өнөөдөр дэд хурандаа цолтой болж улмаар доод албаныхаа Н.Нацагдорж гэдэг хүнтэй өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд ажлын байранд архидаж, танхайрсан. Энэ хэрэгт холбогдогч дэд хурандаа Б.Мөнхбатад ямар хариуцлага хүлээлгэсэн бэ. Дахиад л хүний нөөцөд авч үлдэх үү. Энэ мэтчилэн удаа дараа сануулах арга хэмжээ авахуулсан нөхрийг ажиллуулсаар байх уу?
-Сүүлийн үед хувь хүний хоорондын зөрчлийг байгууллагатай холбож, улмаар удирдах албан тушаалтанд тохдог үзэгдэл их гарах болж. Хэрэв ийм юм байгаа бол энэ хоёр хүний маргааныг шүүх шийдэх ёстой. Гээндээ ч, гоондоо ч гэгчээр насанд хүрсэн хоёр хүний маргааныг яалтай билээ. Эр хүн шиг ярилцаад зохицох, эсвэл хууль шүүхийн байгууллагаар явах гэсэн хоёрхон зам л бий байх. Ажиглаад байхад манайхан шүүхийн байгууллагаас өмнө сонин хэвлэлд хандаад байх юм. Өөрөө “но”-той учраас л ямар ч байсан эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөгөөгийнхөө нэр хүндийг унагаад авъя, мөн байгууллага маань ч түүнд нэр төрөө хамгаалаад арга хэмжээ авна биз гэж боддог бололтой юм шиг билээ.
Одоо цаг өөр болсон. Бид хуулийн дор амьдрахаас өөр ямар ч зам байхгүй. Манай байгууллага л гэхэд сонин хэвлэлд хувь хүний талаар гарсан мэдээлэлтэй холбогдуулан хэзээ ч заргалдахгүй. Харин нэр төрөө сэргээлгэх хувь хүний эрх нь нээлттэй. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл шууд шүүхэд хандах хэрэгтэй. Учир начрыг нь олоод л өгнө.
-Арваад хоногийн өмнө Хил хамгаалахын харьяа 0253 дугаар ангийн жолооч архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хилийн цэргийн дээд сургуулийн захирал хурандаа Д.Дашдаваагийн машиныг мөргөсөн хэрэг гарсан. Энэ хүнд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?
-Хилийн 0253 дугаар ангийн жолооч гараашаас машинаа гаргах гэж байгаад хурандаа Дашдаваагийн машиныг шүргэсэн юм билээ. Түүнээс ноцтой зүйл болоогүй.
М.Ариунтуул http://niigmiintoli.mn/