"Монгол бичиг XXI зуунд'' хэлэлцүүлгээс уриалга гаргалаа

Монголын үнэн

2011-05-13 14:36 GMT+8

-"Орчин цагийн Монгол-Нэгэн зууны товчоон" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын сурвалжлага III-

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол соёлын төвийн зохион байгуулдаг ээлжит тав дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна. Энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш хуралд оролцогчид "Монгол бичиг XXI зуунд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийг өдөөж миний бие мөхсөн байсан еврей хэлийг жүүдүүд хэрхэн сэргээж, амьд ярианы хэл болгосон түүхийг монгол бичигтэй харьцуулан ярилаа. Үүний дараа маш сонирхолтой мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнөснөөс товчлон сонордуулбал:

Стратегийн хүрээлэнгийн судлаач Машбат:
-Монгол бичгийг төрийн бичиг болгож, бүх нийтээр хэрэглэдэг болно гэдэг маш зөв. Хамгийн гол нь монгол бичгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Эргэлтэд орохгүй болохоор хүмүүс сурч өгөхгүй байна. 1990-ээд онд бас эргэлтэд оруулъя гэж ярьж байсан, гэхдээ их гэнэн байдлаар. Жишээ нь "Халуун хөнжил" сониныг монголоор гаргая гэж хүртэл ярьж байлаа. Санаа нь гэхдээ сайхан юм. Ер нь монгол бичиг сурснаараа хувь хүн, монгол бичгийг дэмжсэнээрээ тухайн компани эдийн засгийн ашигтай байх тийм л тогтолцоо хэрэгтэй юм...

Өндөр настан Санждорж:
-Монгол бичгийг би бас дэмждэг талын хүн. Гол нь хэрэглээ байхгүй болохоор сурч өгөхгүй байна. Засгаас хэрэглээг нь бий болгоод өгвөл хүмүүс аяндаа сурах байх...

Вашингтон хотын монгол сургуулийн багш Жаргал:

-Өвөрмонголчууд хэдүүлээ билээ. Бид уусах юм биш биз. Бас монгол бичгээ авбал дэлхий нийттэй хамт алхаж чадах уу?

Хандсүрэн (Вашингтон хот):

-Төрийн бичиг болгох хэрэгтэй. Үгүй бол үр хүүхдүүдээ бид харьшуулаад алдаад дуусах нь. Монголоор ярьдаггүй хүүхэдтэй монгол айл улам олон болох нь...

"Интер Монгол" нэтворкийг үндэслэгч Дугаржав:

-Компьютерт орохгүй гэж олон хүн эсэргүүцдэг байсан. Тээр жил Сиэтл хотод Юни-Код-ын том хурал болоход монгол хүмүүс оролцсон, монгол бичиг орчихсон шүү дээ...

Монгол сургуулийн багш Хандмаа:
-Ерөөсөө "Зар мэдээ" сониныг зөвхөн монгол бичгээр хэвлэх шийдвэр гаргавал яадаг бол. Хүмүүс хамгийн их уншдаг, жижиг жижиг зар бүхий сонин, шаардлагын эрхээр уншина даа. Эсвэл "Цаг тооны бичиг"' зөвхөн монголоор гардаг бол бас л олон хүн сурах хэрэгтэй болох байх даа...

"Идэр" дээд сургуулийн багш Бурмаа:

-Түрүүн Өвөрмонголд уусах вий гэж хэлж байна. Үнэн хэрэгтээ тэндээс ирсэн хүний хэлж байгаагаар бол Өвөрмонголд монгол бичгийн хэрэглээ улам бүр хумигдсаар байгаа гэнэ билээ. Тиймээс бид яваандаа монгол бичгээ авч үлдэх байх. Хамгийн гол нь монгол бичгийн үнэт зүйл гэж юмыг бий болгох хэрэгтэй юм. Бас хүн бүр төрийн албанд хошуурдаг болсон өнөө үед төрийн албаны нэг шалгалтыг монгол бичгээр авч болно. Монгол бичгийг элитийн хэмжээнд хэрэглэдэг болбол олон хүн дагана. Томчууд монгол бичгээр гангардаг тийм соёл бий болбол зүгээр юм.

Мобиком компанийн инженер Н.Баасандорж энэ үед монгол бичгийг компьютерт аль хэдийнэ оруулчихсан болохыг үзүүлж ворд программаар өгүүлбэр бичин, сонирхуулав.

Хандсүрэн (Вашингтон хот):
-Монгол бичгийг олон түмэнд сурталчлах, нэр хүндийг нь өсгөхөд манай дизайнерууд, уран бичлэгтнүүд үнэхээр агуу үүрэг гүйцэтгэж байгаа шүү...

Энхтөр (Виржиниа муж):
-Монгол хүн бүр монгол бичигтэйгээ хамт явах ёстой. Төрөхөд нь л төрсний гэрчилгээг нь монголоор бичээд өгдөг байх ёстой л доо. Гэтэл одоо бид монгол бичгээ мэдэхгүй гэхээр, ялангуяа гадаадад бол ичмээр байна даа...

М.Дэлгэрцогт (Монголчуудын холбоо):
-Монгол бичгийг хэрэглээд, сэргээгээд явахад эдийн засгийн саад бэрхшээл байна гэж ойлгож байна. Тийм учраас үүнийг төрөөс сайн дэмжих хэрэгтэй. Үнэндээ тэр түрүүчийн еврей хэлийг сэргээчихсэн жишээг харахад, манайхан монгол бичгээ ч сурчихаж чадахгүй, арай л дэндүү байх юм даа.

МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П. Дэлгэржаргал:
-Төрөөс шийдвэр гаргах ёстой гэж хэлж байна. Үнэндээ бол төрөөс шийдвэр гарчихсан байгаа шүү дээ. Гол нь яаж хэрэгжүүлэх вэ гэдэг л байна. 1990-ээд онд нэг сайхан эхэлсэн. Гэхдээ тэр хөдөлгөөнийг олон зүйл дутуу байхад, багш нар нь ч өөрсдөө мэдэхгүй байсан хэрнээ эхэлсэн шиг санагдаад байгаа юм. Харин одоо бол дахиад нэг тийм давалгаа өрнүүлбэл яг сайхан таатай үе нь ирчихсэн байгаа. Компьютер техникийн асуудал байхгүй, багш нар ч овоо болчихлоо. Хүүхдүүд бол үндсэндээ сурчихсан, уншаад байгаа шүү дээ. Чин үнэнийг хэлэхэд 1990-ээд оны тэр үед туршилтын гээд байсан болохоос биш хүүхдүүд уг нь сурсан юм шүү дээ. Гэтэл хөөрхий тэдэнд хэрэглээ юу ч байхгүй, томчууд нь өөрсдөө огт мэдэхгүй. Монгол бичигт шилжье гэхээр шийдвэр гаргагчид өөрсдөө бичиг үсэггүйчүүдийн эгнээнд орчих гээд байсан хэрэг. Өөрсдөө мэдэхгүйгээ, өөрсдийнхөө мууг монгол бичиг муу болоод ингэлээ гэж худлаа ярьцгаагаад байна. Монгол бичигт муу юм ер байхгүй. Сурахгүй байгаа хүмүүст л учир бий. Бас нэг зүйл хэлэхэд манайхан томоохон ойг барилдаад, уралдаад, найрлаад тэмдэглэдгээ болих хэрэгтэй.

Энэ хурал маш ажил хэрэгч болж байгаа талархал илэрхийлье. Бүгдээрээ энэ хурлаас зөвлөмж гаргавал ямар вэ. Одоо хүмүүс баян болсон, 1990 оныхоос өөр, мөнгө гаргах боломж их болсон үе шүү дээ.

Өндөр настан Санждорж:
-Зөв байна. Төр засгийг маш сайн шаардах хэрэгтэй юм шүү.

Машбат:
-Манай үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал гарсан. Тэр бичиг баримтад 2025 он гэхэд монгол бичигт шилжинэ гэж тусгасан байгаа шүү.

Элчин сайд Х.Бэхбат:
-Сайхан яриа өрнөж байна. Төрийг шахах хэрэгтэй гэдэг бол зөв асуудал. Гэхдээ хамгийн гол нь манай төр монгол бичгээс огт татгалзаагүй шүү. Шийдвэр, заалт нь бүгд бий. Харин энэ бүхэнд оролцож байгаа тал болгон өөр өөр юм яриад байдагт учир бий. Бүх тал нэгдэх хэрэгтэй. Тиймээс энэ хурлаасаа уриалга гаргах нь зүйтэй юм...

Энэ мэтээр судлаачид болон оролцогчид монгол бичгийн талаар санал бодлоо солилцон, мэргэжлийн бус зарим дүрэм, үг бичлэгийн холбоотой асуулт тавин чөлөөтэй ярилцав. Ингээд хурлаас доорхи уриалгыг гаргалаа.

Уриалга

Хүн гүрний 2220, Их Монгол Улсын 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90, Дипломат албаны 100 жилийн ойд зориулж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон дахь Монгол соёлын төв хамтран зохион байгуулсан "Орчин цагийн Монгол-Нэгэн зууны товчоон" олон улсын эрдэм шинжилгээний V бага хурлын "Монгол бичиг XXI зуунд" үндсэн хэлэлцүүлгээр монгол бичгийг төрийн албан бичиг болгох замаар хадгалан хөгжүүлэх нь бидний хойч үедээ үлдээх үндсэн өв хэмээн тогтож, Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 196 тоот тогтоолоор баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд төр, олон нийт иргэд үндэсний эх оронч сэтгэлээр хандан идэвх зүтгэл гаргахыг уриалж байна.

М.Саруул-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 19 Их хариулттай Их таалсан
  • aagii     202.72.245.146
    candag canaa demjij baigaa shv
    2011-05-14 0 0 Хариулах
  • Зочин     180.235.169.136
    төрөөс М/б-г сургах талаар стан-тай бодлого явуулаачээ Нэг ЕБС д орох ч юм шиг нэг болиод л байх чинь багш нь ч зааж чадахгүй нэг 40 минут хүүхдүүднь ч сурахгүй явсаар сургалтын дүнд нь муугаар нөлөөлөөд байх юм Заавал сурахгүй хүн гэж байхгүй Гэхдээ энэ ЕБС д тийм ч юм оруулна гээд л тэр бүгдийг оруулбал хүүхдүүд ядархаас өөр дүнгий нь дарахаас өөр ашиг алгаа Энэ БЯам тэр СД -гээ сургуулиудад одоо нь өгөөгүй л байх юм
    2011-05-14 0 1 Хариулах
  • info@kuup3.ee     87.180.69.235
    the world is gays and boys tu alfagra mitt land mu isamaa ццn ja rццm kuin kaunis oleksa
    2013-01-27 1 0 Хариулах
  • Зочин     87.180.69.235
    jmn9jk98j
    2013-01-27 0 0 Хариулах
  • Зочин     87.180.69.235
    asian scandinavian.sca europ a udssr yugoslawian latin-a merika usa canada great-bri tain.co.uk ufos sighting gays and biys worldwide 004907144278139
    2013-01-27 1 0
  • Зочин     180.235.169.83
    Монгол бичгийг заах арга сурах арга барил алгаа яаж сурахаа мэдэхгүй бнаа 7-р ангийн хичээлийн дүнг дардаг ганц хичээл нь энэ бна Багш нь м/г -ээс крил рүү крилээс монгол руу шууд бич гэх юм бөөн алдаа Анхнаас нь заагаагүй юм чинь шууд л ингэж хөрвуулэх чинь хэллэгий нь сураха ямар арга бг вэ Сяахан нэг ахмад багш крилээс м/б рүү м/б-ээс крил рүү шууд оруулах нь мөд сруахгүй ёстой хэцүү гэж бсан Энэ яг үнэн юм ЕБС -д м/б заах стан-г гаргаж тэр СД -гээ хотын сургуульд/хануулын 18-д / өгөөчээ сурах нь амар гэж бсан ш дээ
    2011-05-17 0 0 Хариулах
  • Зочин     182.160.52.120
    Төр засаг чинь энэ асуудалд 20 жилийн турш хойрго хандлаа шүү дээ. Дургүйд хүчгүй гэгчээр. Ганц монгол бичигт ч биш. Энэ олон жил өнгөрөхөд манайх одоо хүртэл бензиний үйлдвэр байгуулсангүй.
    2011-05-14 0 0 Хариулах
  • Зочин     212.180.5.43
    Монгол бичгээрэ монгол хүн болгон бичиж уншаад сурчихвал сайхан шдээ,гол нь төр засаг маань л энийг аятайхан эхлүүлчихвэл...........
    2011-05-13 0 0 Хариулах
  • цццц     202.131.252.90
    Ар монголын үхэрүүд хэзээ ч монгол бичгийг албан бичиг болгохгүй ээ. Ёстой мурийцсан ч болно. орсуудаар тархиа угаалгаад маанаг болсон улс шүү дэ. Орос нүүрлүү нь шээвэл амруу шээ гэх улс хахахаха
    2011-05-13 0 0 Хариулах
  • Зочин     212.180.5.43
    Чи л амаа ангайгаад тосоод сууж байдаг юм байгаа биз чи ер нь монгол хүнүүү
    2011-05-13 0 0 Хариулах
  • Зочин     202.179.27.130
    Uneheer saihan tsag irjee, ene useg bichigt 1 uyeen bodvol humuus eyereg handdag bolson baina. Mongol usegiig avrah hamgiin bolomjit huvilbar bol huuhduudiig 1-r angias ni l surgah.
    2011-05-13 0 0 Хариулах
  • Зарлал     202.126.91.248
    Японд зөвхөн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулна. 2011 оны 10 сарын элсэлтийн шалгаруулалт явагдаж байна. ШЗМСан. Утас: 70135800, 88115108
    2011-05-13 0 0 Хариулах
  • Зочин     202.131.232.67
    Монгол бичгээ сайжруулаад хэрэглэх нь зүйтэй. Өөр өөр авиаг тэмдэглэдэг ижил дүрстэй бичигддэг үсэгнүүдийг нь ялгаатай болгочихвол маш амархан хэрэглээнд нэвтэрнэ гэж бодож байна.
    2011-05-13 0 0 Хариулах
  • Зочин     202.131.232.34
    Ер нь бол уламжлалыг нь хадгалах буюу хуучин үсгүүдийг нь хадгалж, дүрмийн хувьд бага зэрэг шинэчлэл хөгжүүлэлт хийх шаардлагатай гэж бодож байна.
    2011-05-13 0 0 Хариулах
  • МОНГОЛ Х     202.170.81.155
    нийтээрээ нэгмөсөн Монгол бичигт шилжинэ гэдэг нэлээн түвэгтэй байх. байнгын харилцаандаа хэрэглэдэггүй юм аа гэхэд хүн бүр уншиж, бичиж чаддаг байх хэрэгтэй байна. нээрэн л гадаад орнуудад очоод Монгол бичгээ мэддэггүй гэвэл онигоо шүү дээ. төрийн албаны шалгалтыг Монгол бичгээр авна гэдэг үнэхээр зөв санаа байна.
    2011-05-13 0 0 Хариулах
  • Baatar     180.235.169.151
    Mongol bichgee hun buhen surtsgaaya, angli hel surahaas 1000 dahin amarhan shuu!
    2011-05-13 0 0 Хариулах
  • mazaalai     203.91.118.30
    medeej bosoo MONGOL BICHIG mongol hvnii bosoo tsagaan HIIMORIi hoyr salah ysgiv
    2011-05-17 0 0 Хариулах
  • mongol     95.22.118.24
    Hun gurnii 2220,Ih mongol ulsiin 805,Tusgaar togtnoliin 100,Ardiin huvisgaliin90,Diplomat albanii 100,BALDANGIIN EHNERIIN 70,Yanjmaagiin hul edgesnii 10,Suhbaatariin malgain 80,Pureviin halzan unee tugallasanii 5.....
    2011-05-14 0 0 Хариулах
  • cze     89.176.237.28
    mongol bichig anhlan bolon gunzgiiruulen suraltsagchdad zoriulj gariin avlaga hiij bolomjiin uneer hudaldaand gargah heregtei. hun bolgon kurs ene terd suuh bolomjgui. yalanguya gadaadad baigaa humuus.
    2011-05-13 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Тухайн өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээвэрт зорчих туршилтын хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлэхийг та дэмжиж байна уу.
Нийт 10347 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ