Монгол бахархлын төлөө нэгдэж, монгол авьяастнаа тодруулна гэсэн сүржин уриатай "Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлэг үзэгчдийг нэлээн хүлээлгэсний эцэст цацагдаж эхэлсэн ч олон хүний урмыг хугалсан.
Учир нь "Авьяаслаг Америкчууд" гэх том шоу нэвтрүүлгийг үзчихсэн үзэгчид тус шоуг эхлэнгүүт чанаргүй, зохион байгуулалт тааруухан байгааг анзаарсан. Сүүлийн үед манай монголчууд гаднын улс орнуудаас зөвхөн нэвтрүүлгээр ч зогсохгүй бараг бүх зүйлийг нь дуурайж хуулбарлах болсон. Гэхдээ хуулж байгаа юм бол хуулсан шиг хуулахгүй хий оромдож өөрсдийгөө онигоонд оруулж байгаа нь харамсалтай.
"Авьяаслаг Америкчууд"-аас хуулбарлан зохиож буй “Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн зохиомжоос эхлээд бүх зүйл нь хэлбэр төдийхөн болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан топ модель Э.Одгэрэл найруулагч Б.Баатар, дуучин Д. Болд гурав хэрэндээ л томоохон шалгаруулалт хийхээр зорьж суугаа ч үг ярианаасаа эхлээд жулдаж байна билээ. Нэр алдар, стиль имижээс нь илүү бусдаас ялгарах зүйл харагдсангүй.
Баатар шүүгч гудамжинд яваа аятай оролцогчдоо хэл амаар доромжилж, Одгэрэл загвар өмсөгч энд нэг их үүрэггүй суугаа харагддаг. Үнэндээ бусдаас хуулан байж телевизийн хөтөлбөрийн цаг бөглөх сул нэвтрүүлэг цацахын хэрэг байна уу. Харин олон мянган хүнийг соронзон мэт татаж чадсан "Авьяаслаг Америкчууд" шоу нэвтрүүлэг бол шал өөр шүү. Шүүгчид оролцогчид гээд бүх л зүйл нь нарийн нягт холбогдож хэн ч маргашгүй, үзүүштэй байдгаараа онцлогтой.
Тэр дундаа оролцогчид нь хэзээ ч давтагдашгүй сонин сонирхолтой үзүүлбэрүүдээр нэвтрүүлгээ чимдэг. Нэг жишээ дурдахад "Авьяаслаг Америкчууд"-д оролцож ялагч болж байсан Лилиа Степаново гэх эмэгтэй хөлөөрөө нум харвадаг бөгөөд түүний сумны 86 хувь нь яг байн дээрээ онож байсан гээд маш олон сонирхолтой үзүүлбэрүүдийг эндээс үзэж болно. Гэтэл "Авьяаслаг монголчууд" шоу эхнээсээ л олон хүний үзэх дуртай нэвтрүүлэг болж чадсангүй.
Томоохон шоуны менежмент, амжилтанд хүрсэн түүх хүртэл байхад гадныхныг дууриасан бол олигтойхон хуулбарлачихаж болдоггүй л юм байх даа. Тиймээс гадны шоу нэвтрүүлгийг хуулбарлахдаа чанартай хуулж сурмаар байгааг "Авьяаслаг Монголчууд" тодоос тод харуулав.
Р.Эрдэнэ