Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй говийн баавгай устаж үгүй болох аюулд өртсөн нэн ховор амьтан. Мазаалай баавгайн судалгааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Амгалантай ярилцлаа.
-Мазаалайг хэзээнээс нэн ховор амьтны тоонд оруулсан бэ?
-Мазаалай баавгай Говийн их дархан газрын А хэсэг, Алтайн цаад газар Шар хулсны нуруу, Сэгс цагаан богд зэрэг уулсад амьдардаг. Нас гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг эвш, бамбаруушийг нь аламцаг гэдэг. 1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. 1960-аад оны үед академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд 25-50 толгой мазаалай байсан.
-Сүүлийн үед хийсэн судалгаанаасаа танилцуулахгүй юу?
-2005 оноос хойш мазаалай судалж байна. Байгаль хамгаалагчидтай хамтран мазаалай идээшилдэг газраар хөдөлгөөн мэдрэгч автомат камеруудыг суурилуулсан. Авсан зургаараа тоо толгойг нь тодорхойлох ажил хийж байгаа. Мөн үсний дээж цуглуулж, генетикийн аргаар нас, хүйсийг нь тогтоосон. Автомат камер 1000 гаруй зураг авсан юм. Судалгааны дүнд хамгийн багадаа 22 мазаалай байна гэж тогтоосон. Уг нь өргөн уудам говьд үүнээс олон байх боломжтой.
-Тэгэхээр тоо толгой нь ховордож байгаа гэдэг худлаа гэсэн үг үү?
-20 гаруй тоо толгой байна гэхээр сөнөөд алга болох юм шиг ойлгодог. Харин мазаалай хүний хөл хүрэхгүй газар ичиж, амьдардаг. Ичээг нь олоход 20-30 км явган явдаг. Сүүлийн үед сансрын дохиололтой хүзүүвч зүүлгэж амьтдыг судалдаг болсон. 2005 оноос эхлэн арван мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч суулгасан. Энэ хүзүүвч хоёр жил болоод өөрөө унадаг.
-Эвш жилд хэд төллөдөг вэ?
-Үржил нь цаг агаараас хамааралтай байдаг. Зуншлага сайтай жил үржил сайн явагддаг. Ер нь мазаалайн үржил удаан. Эвш жил өнжиж төллөдөг, гол төлөв ихэр аламцаг гаргана. Бамбаруушаа 1-2 настай болтол нь дагадаг. Зарим бамбарууш эхийгээ харамлаад үржилд оруулдаггүй.
-Байгаль хамгаалагчид мазаалайг хооллодог гэж сонссон.
-Говийн их дархан газрын хамгаалалтын захиргаа энэ ажлыг 20 жил хийж байна. Хавар ичээнээсээ гарсан мазаалай өвс ногоо ургаагүй үед өлөн зэлмүүн тэнэдэг. Тиймээс малд өгдөг хорголжин тавьж өгдөг болсон. Эхлээд задгай тавьдаг байсан бол сүүлдээ тусгай саванд идүүлдэг болсон. 15 газарт тэжээлийн тэвш тавиад байна. Хавар, гуравдугаар сарын дундуур бас намар ичээнд ортол нь тэжээл тавьж өгдөг. Энэ нь мазаалайг хамгаалах, тоо толгойг нь хэвийн байлгахад чухал үүрэгтэй. Гэхдээ шингэцийн хувьд тааруу. Мөн судалгааны зориулалтаар нохойн үрлэн хоол тавьж өгсөн.
Эхний жилүүдэд идээгүй. Үнэг, чоно, зараа идчихсэн. Мазаалай махан идэштэй, амьтан барихдаа тааруухан. Гэтэл олон жил ган гарсны улмаас идэш тэжээл нь хомсодсон. Сүүлийн арван жил Эхийн голд бороо ороогүй. Үүнээс болж зээр, гөрөөс ховордсон. Энэ амьтад цөөрөөд ирэхээр мазаалайн хүнс хомсоддог. Үүнээс болж мазаалайн үндсэн тэжээл бажуун болж. Бажууны үндэс булцархаг шүүстэй. Говийнхон бажууны үндсийг цэвэрлэж шараад боорцог хййдэг юм. Нүдэж, хатаахаар гурил шиг болдог.
-Махан тэжээлтэй амьтан ургамлаар хооллоход өөрчлөлт гарсан уу?
-Мазаалай ганц бажуун гэлтгүй шинэ гарсан ногоо, хүмүүл, таана, жимсээр хооллодог. Бас цох, ялаа иднэ. Том амьтад ховордсон учраас идэш тэжээл багассан. Түүнээс биш махнаас гараад өвсөн тэжээлтэн болоогүй.
-Мазаалайг жуулчид харах боломжтой юу?
-Говийн дархан цаазат газарт ороход байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Дураараа очиж болохгүй. Газар сайн мэдэхгүй хүмүүс явбал говьд төөрөх аюултай. Нутгийн эрс тэс онцлог нь мазаалайг хамгаалж байгаа гэж ойлгож болно. Сүүлийн үед алтны нинжа нар энэ нутаг уруу дайрах болсон.
-Нинжа нар ямар хор хөнөөл учруулж байна вэ?
-Тэд мазаалай нутагладаг газрын захад хүрээд байгаа. Мазаалай битгий хэл хавтгай, хулан хүртэл хүн очсон газар нутагладаггүй юм шүү дээ. Эрдэмтэд ч мазаалайд хүзүүвч зүүлгэх, судлах үедээ хянуур болгоомжтой ханддаг. Тэжээлийн сав орчим тамхи татаж болохгүй, элдэв үнэр гаргаж болдоггүй дүрэмтэй. Гэтэл алтны нинжа нар хог хаягдлаа хамаагүй хаячихдаг. Байгальхамгаалагчид шаардлага тавиад металл хайгчийг нь хураагаад авахаар торгуулийн мөнгө төлөөд буцаагаад авчихна. Тиймээс мазаалайн хамгийн аюултай дайсан нь нинжа болоод байна.
-Энэ талаар байгаль орчны яаманд мэдэгдсэн үү?
-Бид судалгаагаа мэргэжлийн хүмүүст тайлагнадаг. Түүнд үндэслэн манай яам бодлого боловсруулж байгаа байх. Хэдэн байгаль хамгаалагч өдөр, шөнөгүй тэмцээд нэмэргүй. Тэд хэдэн төгрөгөөр торгохоос өөр зүйл хийж чадахгүй байна. Нинжа нарын металл хайгчийг газар дээр нь устгана гэсэн заалт гаргах хэрэгтэй.
-Мазаалайг панда шиг тусгайлан хамгаалах талаар судалж үзсэн үү?
-Панда өвсөн тэжээлтэй, жижиг биетэй, зан ааш зөөлөн. Харин мазаалай догшин ширүүн, хүнээс айхаа мэддэггүй. Биднийг судалгаа хийх явцад дайрсан тохиолдол ч гарсан. Мазаалайг үржүүлээд буцаагаад байгальд нь тавихад бажуунаа ухаж идэж чадах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Гол нь махчин амьтан хүнд дасна гэдэг аюултай. Тиймээс эхлээд сайн судалгаа хийх хэрэгтэй. Ер нь үржүүлээд дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд худалдаж болно. Тэгээд түүнээс олсон мөнгөөр идэш тэжээлийнх нь найрлагыг сайжруулж болох юм. Ялангуяа, хорголжингийн найрлагад уургийг яаж оруулах талаар судлах шаардлагатай байгаа.
-Биологийн хүрээлэн цаашид мазаалайг хамгаалах ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Олон улс ховордсон ан aмьтан хамгаапахдаа хүрээлэн байгаа орчныг нь хамгаалдаг. Ландшафт хамгаалахад цөлжилт явагдаж байна уу гэдгийг юуны өмнө судлах хэрэгтэй. Говьд хур тунадас бага. Тиймээс экосистемийг хамгаалахын тулд булаг шандтай болгох, усан хангамжийн асуудлыг яаж шийдвэрлэх талаарх бодлого хэрэгтэй байна. Манай хүрээлэн энэ талаар судалж байгаа.
Б.Сэлэнгэ