Төрийн далбаа өөрийн стандарттай боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2011-06-24 16:23 GMT+8

Монгол улсын далбааг хэн нэг дуртай нь өөрийн бодсоноороо зохиогоод хийчихдэг тал бий. Ялангуяа урд хөршөөс бөөнөөр нь оруулж ирсэн далбааны соёмбоны дээр гал биш цэцэг,  соёмбоны төвд байдаг хоёр загас буюу арга, билгийн эргүүлэг нь буруу зуран хэвлэсэн байдгийг бид олонтаа ярьсан билээ.


Мөн саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлал хийх үеэр манай далбааг дээрхийн адил бурууг нь ашигласан байсныг манай сайт мэдээлж байсан.

Энэ мэт өөрийн гэсэн тогтсон олон улсын стандартгүй байсан учир манай далбааг хэн дуртай нь өөрийнхөөрөө хийдэг байжээ. Иймээс Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс өчигдөр Төрийн далбааны стандарт баталжээ.  Тэд дөрвөн сар судалж байж төрийн далбааны стандартыг гаргаж баталсан байна. Ингэхдээ тэд Монгол улсын төрийн далбаа гурван хэсэг хуваагдсан өнгө буюу гал улаан, тэнгэрийн хөх, гал улаан гэсэн өнгөтэй байх ба баруун талын гал улаан хэсэгтээ төрийн соёмбоны зурагтай байна гээд өнгө тус бүрийн кодыг Олон улсын өнгөний нийгэмлэгээс санал авсны үндсэн дээр гаргажээ. Түүнчлэн соёмбоны дээрээс доороос авах зай болон зураг тус бүрийнх нь стандартыг гаргасан байна.

Ингэснээр цаашид манай төрийн далбааг хэвлэх, үйлдвэрлэх болон бусад байдлаар ашиглахдаа дээрх олон улсын стандартыг мөрдөх болж байна.

Стандартуудаас дурьдвал,

гал улаан өнгө:

CMYK
C 010%
M 100%
Y 090%
K 000%

тэнгэрийн хөх өнгө:


CMYK
C 060%
M 100%
Y 000%
K 000%

Соёмбоны гал шар өнгө:

CMYK
C 000%
M 015%
Y 100%
K 000%

Өнгөний хувьд дээрх кодыг ашиглах юм байна.

Ч.Болор

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ