Алсын Америкийн Солт Лэйк хотыг Давст нуур хэмээн монголчилсон нь энэ. Харин дархлаат бүс нь Солт Лэйк хот дахь Кеннекот Бэнгхэм Каньоны ил уурхай буюу “Кеннекот Юта Коппер” компани. Оюутолгой төсөл дээр томоохон хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлдэг уул уурхайн үндэстэн дамнасан корпорациудын нэг “Кеннекотын Бэнгхэм Кэньон”-ы уурхай 100 гаруй жилийн турш АНУ-н Солт Лэйк хотноо үйл ажиллагаагаа явуулж буй.
Дэлхийн хамгийн анхны зэсийн уурхай энд 1906 онд цооног илрүүлсэн түүхтэй. Тэд өнөөдөр зэс, алт, мөнгө, молибден гарган авч байна. “Рио Тинто” корпорацийн хувьд алмааз, эрчим хүч, хөнгөн цагаан, хайгуул зэрэг зургаан чиглэлээр дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гаргаж авсан бүтээгдэхүүний гуравны хоёрыг Австрали, хойд Америкт нийлүүлдэг аж.
Кеннекотын уурхай Солт Лэйк хотын төсвийн 20 хувийг бүрдүүлдэг. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтад томоохон хөрөнгө оруулалт хийж байгааг хотын Коунти консулын тэргүүлэгч нь ярьж байлаа. Байгаль орчин, орон сууцны барилга барих ажил, боловсрол соёлын гээд бүхий л салбарт тусламжийн гараа сунгаж байгаа гэнэ.
Орон нутгийн баялгийг хүртэж байгаа гэдэг утгаараа Солт Лэйк хотын хөгжилд урт хугацааны, ашигтай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тэд бага агууламжтай хүдрээс их хэмжээний ашиг олж болно гэдгийг уул уурхайн салбарынханд ойлгуулж чадсан түүхтэй. Анх буюу 1906 онд хоёр хувийн зэсийн агуулгатай хүдрээс олборлолт хийж эхлэхэд бусад уул уурхайн компани ашиг олж чадахгүй, харин ч эрсдэлтэй хөрөнгө оруулалт хэмээн тохуурхаж байжээ. Харин тэд амыг нь таглаж чадсан төдийгүй, өнөөдөр хамгийн баян цооногтой гэдгээрээ дэлхийд түгсэн орд газар болоод байгаа юм. “Кеннекот Юта коппер” өнөөдөр дэлхийн хамгийн том 10 профирийн ордын нэгд тооцогдож байна.
Солт Лэйк хотоос холгүй орших “Рио Тинто” корпорацийн нэг хэсэг болсон “Кеннекот Юта коппер” нь, дэргэдээ баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэртэй. Мөн цахилгаан станц, хаягдлын том далантай. Дэргэдээ цахилгаан станцтай болохоор өвлийн улирлыг эс тооцвол эрчим хүчээ бараг өөрсдөө хангачихдаг гээд ойлгочиход болно. Нийт 42 мянган га талбайг эзэмшдэг, жилдээ 320 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани аж. Тус компанид 2100 гаруй хүн ажиллаж, ил уурхайгаас өдөр бүр 450 мянга орчим тонн чулуулаг олборлож зөөвөрлөдөг. Тонноос 0,2 хувийн агуулга бүхий 12 фунт зэс гаргаж авдаг гэж “Кеннекот Юта Коппер” компанийн Ерөнхийлөгч Эндрю Хардинг танилцуулав.
Олборлосон баялгийн хэмжээг дурьдвал, уурхайн хүдрээс өнгөрсөн хугацаанд 17 сая гаруй тн зэс, 23 сая унци алт, 190 сая унци мөнгө, 850 сая фунт молибдени гаргаж авчээ. АНУ-ын зэсний хэрэгцээний 17 хувийг хангадаг Кеннекот олон төрлийн металл үйлдвэрлэдгээрээ өрсөлдөгчөөсөө ялгардаг. Тоног төхөөрөмжийн хувьд, хамгийн сүүлийн үеийн техникээр хангагдсан. 330 тн-ын даац бүхий ачааны машин, цахилгаан хутгуурын есөн шанага, 155 мянган тн хүдэр бутлах хүчин чадал бүхий бутлуур гээд орчин үеийн тоног төхөөрөмж энэ үйлдвэрийн сүр хүчийг илтгэнэ. Ил уурхай 20 жилийн нөөцтэй үлдсэн. Зэсийн үнэ өсөж байгаагаас 2004-2006 онд үйлдвэрийн ашиг тун сайн байгаа тухай уурхайчид ярьж байлаа.
Уурхай ашигт малтмалаас гадна орлогын бас нэг “том” эх үүсвэртэй. Үйл ажиллагааг нь сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жилд 170 мянга орчим хүн зорьж ирдэг гэнэ. Жуулчдад зориулж уурхайн дэргэд мэдээллийн төвийг байгуулжээ. Ил уурхайг үзэхээр ирсэн хүн бүхэн мэдээллийн төв рүү орохдоо татвар төлдөг. Харин тэдний төлсөн мөнгийг буяны үйлсэд зориулж, бусад халамж, үйлчилгээний төвүүдэд илгээдэг гэнэ.
Цахилгаанчин, мужаан мэргэжилтэй бол Кеннекотын уурхайд ажиллахыг урьж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай залуусаар дутагдаад байгаа гэсэн. Мэдээж цалингийн хувьд санаа зоволтгүй. Хаанахын ч цалинтай харьцуулалтгүй их мөнгө амлаж байна. Хамгийн гол нь англи хэлний өндөр мэдлэгтэй байх нь чухал. Англи хэлтэй, дээр нь мэргэжилдээ эзэн нь болсон бол Кеннекотын уурхайн хаалга нээлттэй.
Тус компанид удам дамжсан уурхайчид олон бий. Өвөг эцэг, эмгээс эхлээд ээж, аавынх нь ажлын гараа энэ уурхайтай холбоотой тухай тэд ярьж байлаа. Нөгөө талаас цалин нь харьцангуй өндөр. Жилдээ дунджаар 70 мянган ам.долларын цалин авдаг. 1.8 сая хүн амтай Солт Лэйк хотын тал орчим хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна гэсэн мэдээллийг АНУ-ын Юта мужийн ИС-ийн эдийн засаг, бизнесийн судалгааны сургуулиас бидэнд өглөө. Юта мужийн хэмжээнд сүүлийн үед ажлын байр ихээхэн нэмэгдэж байгаа гэнэ.
Инфляцийн түшингээр тооцвол ажилчдын цалин сүүлийн үед 2,7 хувиар өссөн гэсэн дүн гарчээ. Рио Тинто компанийн зүгээс манай Оюутолгой төсөлд өндөр хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Баяжуулах үйлдвэр нь 0,6 хувийн агуулгатай хүдрийг буталж, устай холиод нунтагласны дүнд 28 хувийн агуулгатай зэс болон баяжиж, хоосон чулуулгийг зайлуулдаг. 28 хувийн зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэрт тээвэрлэж, төмөр хүхрийг ялган авдаг тогтолцоогоор зэсээ гаргаж авч байна. Ютагийн хайлуулах үйлдвэр нь, хүхрийн давхар ислийн хаягдлыг 99,9 хувь хүртэл цэвэрлэдэг дэлхийн хамгийн цэвэр үйлдвэрт тооцогддог болжээ. Юта мужийн хамгийн анхны ус цэвэршүүлэх давтан боловсруулах байгууламжийг Кеннекотын уурхай байгуулжээ. Жилд 3500 акр фут ундны ус үйлдвэрлэж, 4300 айл өрхийг хангадаг аж.
Түүнээс гадна нөхөн сэргээлтэндээ энэ компани онцгой анхаардаг. 1991 оноос хойш олборлолт хийсэн газраа унаган төрхөнд нь оруулахад нийт 400 сая ам.доллар зарцуулжээ. Олборлолт явуулсан гэдэгт итгэхэд бэрх, онгон байгалийг хэвэнд нь хадгалсан мэт төрхийг энд үлдээжээ. Зэрлэг амьтад бэлчиж, нөхөн сэргээлт гэдгийг цогцоор нь харуулсан ажлыг тэд хийдэг. Тэнд хиймэл нуур байгуулж, усны шувуудын цөөрмийг бий болжээ. Тиймдээ ч Солт Лэйк хотын буюу Давст нуур хотын дархлаат бүс нь “Кеннекот Юта Коппер” компани аж. Дараагийн дугаарт Солт Лэйк хотынхны “сонин” амьдралын хэв маяг, орон сууцны үнэ ханш, монголчуудын тухай сонирхуулъя.
Ц.Цэвээнхэрлэн