- Улсын харцага Ц.Содномдорж улсын заан Ч.Санжаадамба нарын барилдаан буюу Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа -
Монгол түмний Үндэсний их баяр цэнгэл наадам жилд ганц удаа болдгоороо онцлогтой бөгөөд хүчит бөх, уяачид, цэц мэргэн харваачид маань бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж улсын Ерөнхийлөгчөөсөө цол, чимэг хүртэж үзэгч түмнээ баясган цэнгүүлдэг билээ.
Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа шувтрахгүй удаж, үзэгч олныг багагүй чилээв.
Учир нь заан цолны даваанд тунаж үлдсэн Улсын начин Ц.Содномдорж, Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын барилдаан үндсэн цагт дуусаагүй учир шахааны барьцнаас барилдааныг шийдвэрлүүлэхээр болж шоо хаяхад Ч.Санжаадамба барьц сонгохоор болсон юм.
Улмаар хоёр бөхийн барилдааны өрнөл хөлийн цэцдийн ширээнд тулж засуулууд барилдааныг зогсоосон. Ийнхүү нэг талаас барьц алдуурсан учир Ц.Содномдоржийн талаар барьц сонгох ёстой, нөгөө талаас Ч.Санжаадамбын барьц алдуураагүй учир барилдааныг тухайн барьцтай нь голлуулж үргэлжлүүлэх ёстой гэсэн маргаан дэгдсэн.
Хөлийн цэцүүд барилдааныг шийдвэрлэж чадахгүй удтал хүлээлгэсний эцэст хоёр бөх хоорондоо тохиролцож дахин шоо хаяж барилдахаар болов.
Ингэж дахин шоо хаяхад Ч.Санжаадамын талд дахин бууж барьц сонгож барилдан давж Монгол Улсын заан цолны болзол хангасан юм.
Харин Улсын начин Ц.Содномдорж барилдааны үр дүнг үл зөвшөөрөн нулимс унаган хэсэг зогссоны эцэст буюу хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэлсний дараа Ч.Санжаадамбад тахимаа өгнө билээ.
Ийнхүү энэ жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхийн тоонд зүй ёсоор орж, үзэгч түмнээс дэмжлэг авч байсан Улсын начин Ц.Содномдорж зургаа даван Монгол Улсын Харцага цолтон болсон юм.
Түүнчлэн мөн даваанд Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын начин Ж.Бат-Эрдэнэд /гарьд цолыг авсан/ өвдөг шороодсоноо үл зөвшөөрөн зүлэг ногоон дэвжээн дээр удтал зогссоны эцэст наймын давааны дундуур тахимаа өгсөн. Гомдолтой буйгаа илэрхийлж өргөдөл гарган, бөхийн тайлбарлагчаар үзэгч олонд сонордуулсан юм.
Наадам сайхан болсон ч зарим бөхчүүд үнэхээр гомдолтой байгаа нь фото хальсанд ийнхүү бууж үлджээ.
Хамгийн гол нь засуул, хөлийн цэцдүүд үнэн зөв шийдвэр гаргадаг байх нь чухал. Мөн бөхчүүд нь ч тэрхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, үзэгч олон түмэндээ хүндэтгэлтэй ханддаг байх нь зүйн хэрэг билээ.
Ч.Хүслэн