Төрийн түшээдийн гангараа ямар байв?

GoGo.mn

2011-07-15 12:01 GMT+8

Жилд ганц тохиодог Монголын Үндэсний их баяр наадмаар Монголчууд шинэ хувцас юугаараа гоёж, өнгөтэй өөдтэй наадахыг эрмэлздэг. Олны танил, бүхний нүднээ  байдаг төрийн түшээд ч хувцас гоёлоороо уралдан гангарч, Монгол үндэсний хувцасны загвар хийцийг гайхуулдаг.

Энэ нь иргэдэд ч тун сонин байж, тэдний хувцас хунарыг сонжин, ярилцах нь бий. Тиймээс ч энэ жил төрийн түшээд хэрхэн гангарсныг бид дараах фото сурвалжлагаар хүргэж байна.

Монгол Төрийн гурван өндөрлөг энэ жил өмнөх баярын адил даруу төлөв цулгай өнгийн дээл сонгон гоёжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний гэргий, тэргүүн хатагтай Х.Болормаагийн хамт. Тэд бусад гэр бүлүүд шиг дээлний өнгөөрөө ижилсээгүй ч тун ч даруухан байдал нь бусдын хүндлэлийг хүлээж байв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  гэргий М.Долгорсүрэнгийн хамтаар.

Ерөнхий сайд түүний гэргий болон УИХ-ын дэд дарга Н.Энхболд, ГХ-ны сайд Г.Занданшатар нар Хүй долоо худагт.

Ерөнхий сайд С.Батболд, гэргий Х.Отгонтуяагийн хамт өнгө ижилсэн, даруухан бөгөөд тансаг, цагаан шаргал өнгийн дээлээр гоёжээ.

УИХ-ын гишүүн З.Алтай угийн хээгүй ажил, албаны хувцастайгаа л ирсэн байв.

УИХ-ын гишүүн З.Алтайгийн гэргий. З.Алтай гишүүний эхнэр нөхөртэйгээ адил даруухан, хээгүй сонголттой бололтой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын сонголт хар, ногоон өнгийн дээл байв.

УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, гэргий дуучин Т.Баясгалангийн хамт тод ногоон өнгийн дээлээр ижилсэн гоёсон нь олны харцыг татаж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гэргийн хамт мөн цагаан шаргал өнгийн дээлээр гоёсон байв.

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр  цайвар дээл бор тансаг хантаазаар гоёжээ.

ГХ-ны сайд Г.Занданшатар гэргийн хамт цайвар ногоон өнгийн дээлээр гоёсон нь мөн л олны харцыг булаав

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар мөн л цайвар шаргал өнгийн дээлээр гоёжээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Үндэсний хувцас биш цагаан хослолыг илүүд үзжээ. Түүний гэргий ч мөн орчин үеийн загварын даашинзаар гоёжээ.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, гэргий топ модель О.Байгаль Монгол үндэсний хувцсыг өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу урлуулан өмсчээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол цэнхэр, ногоон торгон дээлээр гоёжээ. Тэрбээр сүүлийн үед Монгол үндэсний хувцсаараа гоёх нь их болсон нь анзаарагдах болсон.

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл гэргийн хамт

УИХ-ын гишүүн Су.Батболд

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын саарал даруухан дээл

УИХ-ын гишүүн С.Баяр өнөөх л орос соёлоороо ажил, албаны хувцастайгаа наадмын нээлтэд иржээ. Түүнийг Цагаан сараар л дээлтэй байхыг Монголчууд харсан байх аа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, гэргий Б.Дэлгэртуяагийн хамт. Э.Бат-Үүл гишүүн түшээдийн ихэд таалдаг болсон цагаан шаргал өнгийн дээлээр мөн гоёжээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы сонголт.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба гэр бүлийн хамт

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн гоёл ногоон торгон дээл, тансаг хантааз байв.

Сангийн сайд С.Баярцогт найз Ч.Сайханбилэгтэйгээ ижилсэн ийм дээлээр гоёжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт гэр бүлийн хамт

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг гэргийн хамт. Тэд мөн л энгийн даруу өнгийн дээлийг сонгожээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан гуайн эгэл даруу гоёл.

НИТХ-ын дарга Т.Билэгт

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Шадар сайд М.Энхболдын даруухан сонголт

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн наадмын гоёл ийм байлаа

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын наадмын гоёл улбар шар дээл.

УИХ-ын гишүүн Д.Одхүү гэргийн хамт

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2455 санал өгсөн байна.

Дээшээ