Ээлжийн амралт, олговрын талаарх танд хэрэгтэй асуулт хариултууд

GoGo.mn

2011-07-28 15:45 GMT+8

Улсын баяр наадам үргэлжилсээр байгаа энэ үед хүн бүр ээлжийн амралтаа авч, зарим нэгэн нь амрахаар төлөвлөж байж болох юм. Тэгвэл хууль, эрх зүйн талаасаа таны үйл хэрэг, амьдрал ахуйд хэрэгтэй зарим асуулт хариултыг хүргэхээр бэлтгэлээ.

-Ээлжийн амралтыг хэн эдлэх вэ?
-Хэрэв та төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрхтэй.

-Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
-Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Үүнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2000 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ажилд орсон бол 2001 оны гуравдугаар сарын 7 хүртэлх хугацаа нь түүний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.

-Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?

-Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.

-Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?

-Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.

-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
-Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох.

-Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
-Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.

-Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?
-Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгүй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зүйтэй

-Хэрэв зургаан сар ажиллаад ээлжийн амралт авбал ажилласан хугацаанд нь тооцож олгох уу?
-Үгүй. Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажлын 15 өдрийн үндсэн амралт болон нэмэгдэл амралтыг бас тооцно гэсэн үг.

-Ээлжийн амралтыг нийт ажилчдад яаж зохицуулж эдлүүлэх вэ?
-Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийг гаргана. Ингэхдээ ажилчдын саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргаж, хуваарийг баталдаг. Хэрэв та хүсвэл ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж болно.

-Тэгэхээр баталсан хуваарийн дагуу амралтаа авах уу?

-Тиймээ. Ер нь ажил олгогч баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт олгох мэдэгдлийг байгууллагын санхүү болон тухайн ажилтанд өгнө.

-Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?
-Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

-Хэрэв ажилласан хугацаа нь жил хүрэхгүй бол яах вэ?
-Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: ажилтан А байгууллагад 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.

-Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
-Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.

-Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?

-Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.

-Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?
-Тиймээ. Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.

Үүнд:
- Нийтээр амрах баярын өдрүүд;
- Долоо хоногийн амралтын өдрүүд;
- Жирэмсний болон амаржсаны амралт;
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
- Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.
- Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
- Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:

-6-10 жилд ажлын 3 өдөр;
-11-15 жилд ажлын 5 өдөр;
-16-20 жилд ажлын 7 өдөр;
-21-25 жилд ажлын 9 өдөр;
-26-31 жилд ажлын 11 өдөр;
-32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

-Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтын талаар дэлгэрүүлбэл?
-Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно.

Үүнд:
-6-10 жилд ажлын 5 өдөр
-11-15 жилд ажлын 7 өдөр;
-16-20 жилд ажлын 9 өдөр;
-21-25 жилд ажлын 12 өдөр;
-26-31 жилд ажлын 15 өдөр;
-32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.

-Хэвийн болон хэвийн бус нөхцөлийн аль алинд ажиллаж байсан бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ?
-Хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтны нэмэгдэл амралтыг олгохдоо “хэвийн” болон “хэвийн бус” нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг нэмж гаргана гэж Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан байдаг.

-Насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
-18 насанд хүрээгүй ажилтны үндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.

-Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
-Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг.

Үүнд:
-Цэргийн жинхэнэ алба хаасан;
-Тэтгэмжтэй чөлөөтэй байсан;
-Техник мэргэжлийн сургуульд суралцсан;
-Зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм. Жишээлбэл, ажилтан 2006-2007 онд гурван сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ гурван сарын хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг юм.

Энэ сэдвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 45 Их хариулттай Их таалсан
  • P!     122.152.167.26
    bi 1 jil 4 sar ajillad garsan. harin garahad eeljiin amraltiin mongo ntr gesen tootsoo ogt hiigeegui. odoo ajilaasaa garaad 10 sar bolj bna. nohon awj boldog uu?eswel tuhain uedee l awah shaardlagtai yu
    уржигдар 0 0 Хариулах
  • ulmaa     103.26.194.5
    Bi ajilaad 3 jil bolj bn undsen bish gerteet ajilchin gej yavdag gereet ajilchind amralt ogdoggui gedeg tiim bdag uu n,d.sh toldog
    2014-04-12 0 0 Хариулах
  • boloroo     103.29.144.120
    sain bn uu. bi jremsnii amarlataa awaad 6 bolood irgeed ajildaa orson.eeljiin amaraltaa her hugtsaand ajilaa awah bolomjtoi be ta bvhen tuslaach
    2014-04-10 1 0 Хариулах
  • saraa     27.123.214.115
    Jiremsnii listiin hugatsaa duusaad urgejluulen eeljiin amraltaa boduulj awch bolohuu jisheen 2014 oni 4 sard listnii hugatsaa duusana
    2014-04-02 0 0 Хариулах
  • сүрэн     202.179.13.21
    Ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг заавал тасралтгүй 6 жил ажиллаж байж авах уу. Тасралттай 6 жил гаран ажилласан бол 3 хоног нэмэгдэх үү
    2014-04-02 0 0 Хариулах
  • urtaa     112.72.13.171
    Bayarlala amraltin talaar sain oilgolt avlaa
    2014-03-25 0 0 Хариулах
  • altanzul     112.72.11.119
    Oron toonii tsomoxtgold orson toxioldold tetgemj olgodog uu. Olgowol ymar jurmaar olgodog ym bol
    2014-03-02 0 0 Хариулах
  • Зочин     112.72.13.25
    hi eeljiin amtaltaa oron nutagtaa amrahaar zamuin zardliin yaj olgodg yum bol
    2014-02-20 0 0 Хариулах
  • Зочин     103.11.192.122
    Сайн байна уу, Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хүнд ээлжийн амралт олгох уу
    2014-02-17 0 0 Хариулах
  • Зочин     203.91.117.4
    Баярлалаа. мааш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл байна
    2014-01-24 0 0 Хариулах
  • Зочин     202.179.20.232
    Ажилласан жилийн ээлжийн амралтыг яаж тооцдог вэ тухайлбал 1 жил ажилласан хүн хэдэн хоног амардаг юм яаж боддын болоо туслаарай хүмүүсээ
    2013-12-03 0 0 Хариулах
  • Зочин     202.179.6.40
    1 jil ajilsan hun ajiliin 15 honog amrah yostoi
    2014-04-07 0 0 Хариулах
  • Зочин     203.91.119.102
    1 жил ажилсан бол ажлын 15 хоног амарна
    2013-12-11 2 2 Хариулах
  • dabaasuren     202.131.235.182
    bi ajild orood 11 sar bolj bna hulsuur ajillah qereetei hund amralt olqoqdohqui qeed bna yah estoi be nadad tuslaach............
    2013-10-17 0 0 Хариулах
  • naraa     202.179.11.107
    hi.би 2013-03-04-нд ажилд орсон.6-н сар ажиллаад амралтаа авч болох уу
    2013-08-09 0 2 Хариулах
  • Зочин     203.91.119.102
    болно. эрүүл мэнд_ нийгмийн хамгаалалын сайдын тушаал байгаа 200 оны 166 тоот тушаалаар болно гэсэн байга
    2013-12-11 0 0 Хариулах
  • hulan     203.91.119.101
    ulaanbaatar ih delgvvrt jil garan ajilj bnaaa eeeljiiin amraltaa awah geed hvselt gargaj ogcon ajiltanuudaaa amraaahgvi mongiiin bodohgvi geed bhiiin ingej bolhuu tolwolson hugtsaandaa amraltaa awmaar bdag huwiiih geheeree ingej huulia zorchij boldog yin bhdaaa esdooo hetsvvtei ma yahuu haana handahuu
    2013-06-30 0 0 Хариулах
  • баагий     202.179.10.94
    үэ-д ханд эсвэл мэргэжлийн хяналтийн газар
    2013-07-08 0 1 Хариулах
  • q dabaasuren     202.131.235.182
    Eeljln amraltin talaar ym asuumaar bna haana. Handah be............
    2013-10-17 0 0 Хариулах
  • zochin     202.179.10.26
    2012onii 9sard ajild orson ajilchind 5sar gehed amrah bolomjtoi yu
    2013-06-04 0 0 Хариулах
  • баагий     202.179.10.94
    болноо
    2013-07-08 0 0 Хариулах
  • даваасрэн     202.179.10.50
    энэ ажлаас *** тохиолдолд амралтын мөнгө авах тухай ямар хуулинд байгаа вэ
    2013-05-20 0 0 Хариулах
  • рр     124.158.73.3
    neg yum gaihad bnaa ene 12sarin olgowol zahih tsalin holsiin dundjaar awch bgaa yumchin tuhain ajiltnii 12sarin ajliin odriig tuhain sarin fond ajillah estoi odroor awah yumu ajillasan odroor ni awah yumuu minii bodloor vndsen tsalin holsoor awah bol fond odriig harin olgowol zohih tslin holsor awbal ajillasan odroor awah yumshig sanagdad bhiin huuli unshad ajliin honogin talar todorhoi yum alga medeh hvn bnuu helj tuslaach
    2013-05-17 0 0 Хариулах
  • баагий     202.179.10.94
    олговол зохих цалингаас бодно дундаж хоног гаргахдаа 12 сарын нийт цалинг нийт ажилласан хоногт хуваагаад гаргана
    2013-07-08 0 0 Хариулах
  • Тодруулах зйл     203.91.119.18
    улсад 10 жил 11 сар ажилласан ажилтан амралтын нэмэгдэл хоногоо хэд хоногоор авах вэ. 3 хоногоог уу 5 хоногоор уу. үүнийг яаралтай тодруулж хариу өгнө үү.
    2013-05-14 1 3 Хариулах
  • Зочин     202.179.10.94
    5 хоног 6-10 жил 3 хоног байна
    2013-07-08 0 0 Хариулах
  • pp     124.158.73.3
    10jil 11sar ajillasan bol 5 hongiin nemegdel amralttai
    2013-05-17 1 0 Хариулах
  • zochin     203.91.119.100
    ulirliin shinjtei uil ajillagaa ybuuldag conpanii hubid yaj eeljiin amralt bodoh be . 7 sar ajilaas ajilaad 5 sar sul zogsolt geed amarchihdag . odoo ajilaas garah geed eeljiin amraltnii munguu abii gesen chin uguhgyi gehiin .nd-shimtgeliig buren 12 saraar buren tulsun bgaa ene tohioldold yah be .
    2013-04-26 0 0 Хариулах
  • nar     202.179.10.150
    1 jil buten ajillachihaad ter jildee eeljiin amraltaa edleegui bol daraa jil ni eeljiin amraltaa nohoj avch bh uu
    2013-04-04 1 1 Хариулах
  • Зочин     202.21.113.141
    bolno esvel mungu av
    2013-04-11 1 0 Хариулах
  • Зочин     202.179.10.150
    1
    2013-04-04 0 0 Хариулах
  • tuya     202.170.68.20
    khodolmoriin khuulind zaasnaar shoniin tsagiig 22-oos ogloonii 6 tsag khurtel gej baidag. shoniin tsagiig yaj boddog ve....
    2012-08-31 2 3 Хариулах
  • Зочин     202.21.113.141
    tsagiin 1.5 dahin
    2013-04-11 1 0 Хариулах
  • цээнээ     202.179.10.150
    шөнийн цагийг яаж тооцох вэ?
    2013-07-23 0 1 Хариулах
  • Зочин     49.156.1.5
    taalagdlaa estoi boloj=mjiin
    2012-06-15 0 1 Хариулах
  • Зочин     180.235.170.16
    Энержи Ресурс-д ажилладаг. Сүүлийн 3 жил амралтын мөнгө гэж бодож олгоогүй. Амраач үгүй. Үүнийг хянадаг үздэг газар гэж байна уу. Тэдэнд хэлэхээр хавчаад доромжлоод байдаг. Ня-бо нь хууль мэддэггүй юмаа
    2011-07-31 2 0 Хариулах
  • Зочин     202.131.226.194
    mergejliin hyanaltad hand
    2013-05-16 0 0 Хариулах
  • meregjliin     202.21.113.141
    meregjliin hynaltiin gazart helchih ted shalgaad ugnu
    2013-04-11 2 0 Хариулах
  • Зочин     202.55.186.20
    хуулиа уншихгүй юу инженерэээ,,,,,, бичиг мэднэ б дээ, уншаад ойлгоно б дээ???
    2011-07-29 1 0 Хариулах
  • gerel     202.72.246.84
    bi odoo 1 gazar injenereer orood 11 sar bolj bn armaltaa yaj boduulah be
    2011-07-28 0 2 Хариулах
  • Bataa     202.179.19.56
    Hudulmuriin huuliar bol 11 sar ajillaad amralt avah erhtei gesen baigaa. Bas tsaling ni ajillaad avsan 11 sariin tsalingiin dung 11-d huvaaj amrah honogiin toogoor urjuulj tootsono gej baidag6 Getel tanai tailbar deer 12 sar ajillaad amrat avna. Dundaj tsaling ni 12-t huvaaj gargana gejee. Ali ni zuv ym be?
    2011-07-28 5 4 Хариулах
  • Зочин     122.201.28.3
    suuliin 12 sar-n tsalin dundjaar eeljiin amralt-n mung-g bodno
    2011-07-28 1 1 Хариулах
  • hi     202.21.110.2
    11 sar gej haana ch bhgui kkk.
    2011-07-28 1 0 Хариулах
  • Зочин     202.170.71.86
    Ажилтан ажилд орж 6 сар ажилласнаар ээлжийн амралтын эрх үүснэ гэж байгаа. Шинэ хуулиар
    2011-07-28 5 7 Хариулах
  • zochin     202.55.191.37
    eeljiin amralttai holvootoi yum asuumaar bn. haana handah be. admina\n\n
    2011-07-28 1 1 Хариулах

САНАЛ БОЛГОХ

 
 
Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын “тэмцэл”

GO САНАЛ АСУУЛГА

“Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх тухай” хуулийн төсөлд та ямар санал оруулах хүсэлтэй байна вэ?
Нийт 4578 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •