Ашигт малтмалын газар энэ оны эхний зургаан сард хийсэн ажлаа танилцууллаа. Мөн энэ үеэр тус газрын даргыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
МАНАЙХААС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТАСРААГҮЙ. БИ ЗУНЖИН ШАЛГУУЛЛАА
Д.Батхуяг даргыг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дараа хууль бусаар 192 зөвшөөрөл олгосон хэрэгт буруутган шалгаж эхэлсэн.
Түүнд Прокурорын байгууллагаас 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэснийг харьяаллын дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газар хүлээн авч шалгаж эхэлсэн юм. Д.Батхуяг Ашигт малтмалын газрын дарга болсноос хойш долоон сарын хугацаанд 43 тусгай зөвш өөрлийг сэргээжээ.
Тухайлбал, “Коммод” ХХК-ийн 7583Х тусгай зөвшөөрлийг 2009 оны тавдугаар сарын 25, “Хэрээжи” ХХК-ийн 134641Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 6, “Азаргын гол чонот” ХХК-ийн 13926Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 11, “Алтан тахь” ХХК-ийн 10153Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31, “Афро азиа минералз” ХХК-ийн 13844Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-нд сэргээсэн талаар Авлигатай тэмцэх газар мэдээлсэн.
Харин Ашигт малтмалын газрын дарга “Манай газраас шалгалт хяналт тасраагүй. Өнгөрсөн саруудад Мэргэжлийн хяналтын газраас хоёр удаа, Төрийн албаны зөвлөл, харьяа яамнаас хоёр удаа, Авлигатай тэмцэх газраас олборлолттой холбогдуулж байнга шалгалт хийж байгаа. Намайг урт нэртэй хуульд хамрагдсан газруудад 192 зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.
Хэн нэгний өгсөн ташаа мэдээллийн дагуу намайг шалгаж байгаа гэж ойлгож байна. Энэ талаар зунжин шалгууллаа. Шалгалтын хариу хуулийн дагуу үнэн зөв гарах биз. 192 зөвшөөрөл олгосон асуудал байхгүй. Хуулиа дагасан ч манай газар Засгийн газраас тогтоосон хуулийг хэрэгжүүлдэг л байгууллага” хэмээн мэдэгдлээ.
НӨХӨН СЭРГЭЭЛТЭД 7824 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ
Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэрсэн газрын тооллогыг 500 гаруй нэгж талбайд хийжээ. Энэ тооллогын дүнгээр нийт 3984 га талбай эвдрэлд орсныг тогтоосон байна. Харин энэ онд улсын хэмжээнд 1291 га талбай уул уурхайн ажлаас болж эвдрэлд орж, нөхөн сэргээлтийн ажилд 7174 сая төгрөг зарцуулна гэж Ашигт малтмалын газраас тооцоолоод байна. Өнгөрсөн онд нөхөн сэргээлт хийсэн газарт 7824 сая төгрөг зарцуулж, байгаль орчныг хамгаалахад 7478 сая төгрөг зориулжээ. Мөн орон нутгийн иргэд бичил уурхайгаар ашиглаж байгаа 34 талбайн 22-ыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтээр хаасан байна.
35 КОМПАНИЙН ТЭЗҮ-Г ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
Ашигт малтмалын газар сард 2-4 удаа компанийн Техник эдийн засгийн үндэслэлд /ТЭЗҮ/ дүгнэлт хийдэг байна. Энэ үеэр 10 гаруй компани тус газрын мэргэжлийн зөвлөлөөр ордог аж. Энэ жил Ашигт малтмалын газар 64 компанийн ТЭЗҮ-ийг хэлэлцсэн байна. Үүнээс Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл 51-ийг нь хүлээн авч, 12 компанийг баталж, дөрвийг нь буцаасан байна. Үлдсэн 35 компанийн ТЭЗҮ-г хүлээн авсан байна. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад ТЭЗҮ-ээ батлуулах гэсэн компаниудын тоо өсч байгааг тус газраас мэдээллээ.
АШИГТ МАЛТМАЛЫН ЧИГЛЭЛЭЭР 3900 ГАРУЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
Манай улсын хэмжээнд 3900 гаруй тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа талаар Ашигт малтмалын газрынхан хэллээ. Үүний 1209 нь ашигт малтмал ашиглалтын, 2700 гаруй нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Энэ тусгай зөвш өөрлүүд Монгол орны нийт нутгийн 15.3 хувийг эзэлж байгаа аж. Тусгай зөвшөөрөл олголт өнгөрсөн жилүүдээс буурч, эзэлж байсан газар нутгийн хэмжээ хоёр дахин багассан гэдгийг Ашигт малтмалын газрынхан онцоллоо. Нийт нутгийн 59 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байгааг тус газраас дуулгасан юм.
Э.Солонго