Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (NBA) Орландо Мэжик багийн төвийн тоглогч СУПЕР ОД Двайт Ховард Монголын Ньюком Группийн урилгаар манай улсад хүрэлцэн ирлээ.
Яг одоо “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түүнийг хүлээн авах үйл ажиллагаа болж байна. Үүний дараагаар тэрбээр 14.30 цагаас "Тэди" төвийн үүдэнд фэнүүдтэйгээ уулзчихаад Мобиком корпорацийн “Be” үйлчилгээний төв дээр хэвлэлийн бага хурал хийх юм.
Двайт Ховард хүчирхэг том бие, өндөр үсрэлт, самбараас бөмбөг авалт, хаалт тавих, довтолгооны гүйцэтгэлийн хувиараа НБА-д тэргүүлдэг СУПЕР ОД тоглогч юм.
Двайт Дэвид Ховардийн товч танилцуулгаас сонирхвол,
Төрсөн он: 1985
Биеийн өндөр: 2 метр 11 см
Жин: 120кг
Лиг: Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)
Тоглодог баг: Орландо Мэжик
Тоглогчийн байршил: Төвийн тоглогч
Амжилтын товчоон:
- 2004 оны драфтын №1 сонголтоор Орландо Мэжик багийн төвийн тоглогчоор ирсэн,
- Бүх одод тоглогчоор таван удаа,
- Америкийн шигшээ багт таван удаа,
- Бүх Америкийн хамгаалалтын багт дөрвөн удаа тус тус нэрлэгдсэн,
- Улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг гурван удаа,
- НБА цагираган дээрээс довтлох тэмцээний аварга,
- 2008 оны Бээжингийн олимпийн аварга,
- НБА 2008-2009 оны дэд аварга
Ч.Хүслэн