Нийтийн тээврийн үйлчилгээ, явах чиглэлийн талаар иргэд бишгүй л гомдоллодог. Орчин бохир, харилцааны соёлгүй гэхчилэн тэдний сэтгэлд нийцэхгүй, таалагдахгүй зүйл олон. Энэ нь ч үнэн.
Том оврын автобус зорчигчдоо булаалдан уралдаж, өнөө "муулаад" байсан микроноосоо дутахааргүй орилж, хашхирч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах болсон цаг.
Өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, дэг журмыг чангатгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд баруун дөрвөн замаас офицеруудын ордон, Баянбүрдийн тойрог гэсэн чиглэлд бага оврын автобус хүн тээвэрлэхийг хориглосон. Үүний улмаас 100 айлаас бөмбөгөр, бөмбөгөрөөс 100 айлын чиглэлд ердөө л ганцхан их багтаамжийн автобус явж байна. Энэ нь өнөр хорооллоос ХӨСҮТ хүртэлх чиглэлийн "66" дугаарын автобус аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 58 чиглэлд 600 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Эдгээрээс тус чиглэлд яагаад ганц автобус явж байгаа тухай Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулсан юм.
НТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баттулга хэлэхдээ "Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу баруун дөрвөн замаас Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлд бага оврын микро автобус зорчихыг хориглосон. Иргэдээс энэ чиглэлд явах автобус алга гэсэн гомдол ирсний улмаас бид өнгөрөгч есдүгээр сарын 23-наас эхлэн өнөр хорооллоос Халдвартын эмнэлэг хүртэл шинэ чиглэл гарган "66" дугаартай найман ээлжийн автобус гаргасан. Энэ автобус иргэдэд хүртээмжтэй үйлчилдэг. Мөн манай судалгааны баг ажиллаж байгаа. Тэндээс хэрвээ ахин автобус гаргах шаардлагатай гэж үзвэл шинэ чиглэл гаргана байх. Одоогоор тодорхой хариу өгөх боломжгүй" гэлээ.
Нийтийн тээврийн газраас ийн хариу өгч байсан ч бодит байдал эсрэгээр байгаа аж. Тухайлбал 66 дугаарын автобус хоорондын явах зай 25-30 минут. Хотын төв хэсгээр замын түгжрэл их мөн наймхан автобус явж буй болохоор ингэж удах нь аргагүй биз.
Харин энэ боломжийг хувийн машинтай хүмүүс "овжин"-оор ашиглаж чаджээ. Өдгөө энэ чиглэлд 20-25 суудлын авто машин явж зуун айлаас бөмбөгөр хүртэл 500 төгрөг харин бөмбөгөрөөс зуун айл хүртэл 600 төгрөгөөр таван хүн авч зорчдог гэнэ. Оройдоо бүр 1000 төгрөг хүрдэгийг ч иргэд хэлж байсан юм.
Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Өлзий "Би өдөр бүр автобус удаан хүлээдэг. Өглөөдөө ч гайгүй арав, хорин минут болдог юм. Харин оройдоо бараг цаг хүлээх хэрэгтэй болдог. Сэрүүхэн өдөр бол жижиг тэргэнд суучихдаг юм. Уг нь ч амар л даа. Дулаахан бас хурдан явна. Гэсэн ч байнга ингэж явах боломжгүй л дээ. 600 төгрөг гэдэг бага мөнгө биш. Зуун айл, Бөмбөгөрөөр дайрч явдаг автобусны тоог нэмэх хэрэгтэй байна. Эсвэл микро автобусаа явуулсан нь дээр. Тэр үед амар байсан. Ингэж автобус хүлээж зогсох хэрэггүй. Адаглаад л оройд явна. Одоо өвөл хаяанд ирээд байна. Хүйтэнд хүүхэд, хөгшидгүй унаа хүлээгээд л зогсоод баймааргүй байна" хэмээн ярьсан юм.
Хэдийгээр эмх замбараагүй микро автобусыг цэгцэлж, нийслэлийн төв замаар хүн дайрчих шахам сүлжилдэн давхихаа больсон ч иргэд үүнээс болж хохирч байна. Өдөрт зургаан мянга гаруй иргэд автобусаар хөл "дүүжилж" ажил, амьдралаа зохицуулдаг. Гэтэл нэг тийшээ явах гэж 30 минут хүлээж зогсоно гэдэг хэцүү. Дээр нь зам түгжирнэ. Олон асуудал иргэдийн өмнө тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн газар нэгийг бодох цаг ирээд байна.
Б.Золжаргал