Хүн судлалын үндэсний төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурьтай уулзлаа. Тэрбээр Монгол хүний генийн талаар ингэж ярив.
-Та Монгол хүний генетикийг олон жил судаллаа. Судалгааныхаа үр дүнгийн талаар ярихгүй юу?
-Монгол хүний генетикийн судалгааг манай судлаачид 30 гаруй жил хийсэн. Генетикийн судалгаа их түвэгтэй. Олон жилийн хөдөлмөр шаарддаг. Монголчуудын улбаа гарлын генетик өв, газар зүйн төвийг тогтоох, Монгол хүний удмын сан хүн төрөлхтний удмын сантай ямар холбоотойг тогтоох чиглэлээр шинэ үр дүнгүүд бий боллоо.
Мөн Монголын хүн амын дотор болж байгаа генетик процесс, гэрлэлт яаж явагдаад байгааг ч судалсан. Монгол Улс хүн төрөлхтний удмын сан, соёлшин нийгэмших амьдрал үүссэн өлгий гэдэг утгаараа Африк тивийн дараа орох гайхамшигтай өлгий нутаг гэдгийг манай генетикчид тогтоосон. Үүгээр юуг хэлээд байна гэвэл, сармагчин хүн болсон үйл явц 5.5 сая жилийн тэртээгээс эхэлсэн байдаг.
Хүн биологийн, нийгмийн гэсэн хоёр түүхтэй. 5.5 сая жилээс 1.3 сая жилийн хооронд бидний өвөг байсан, мөхөж устсан эртний дээд сармагчин Африк тивд амьдарч байж л дээ. Явсаар байгаад хүн болж хувирсан байдаг. Нэг ёсондоо 4.1 сая жилийн турш сармагчин хүн төрхтэй болж хувирах процесс явагдсан байгаа юм.
1.4 сая жилийн тэртээгээс амьдралын төлөө тэмцэлд байгалийн бэлэн мод, чулууг ашиглах, дараа нь засварлах, бүтээх зэрэг соёлшин нийгэмших амьдрал руу орж эхэлсэн байна. Тэр цагаас хүний соёлшин нийгэмших амьдралын түүх эхэлсэн байх нь ээ дээ. Энэ нь үргэлжилсээр яваад өнөөдөр сансрын болон хүний Соёл иргэншил ямар өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа билээ.
Хүн ийм хоёр том түүхтэй. Энэ процессийн нэг том төв нь Монгол нутаг байсан. Монгол нутгаас бүх Ази, Америк тив рүү давж нүүсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн Ази тивд тархан суурьшсан монгол царайтай ард түмний өвөг дээдэс нь монгол нутагт үүссэн гэсэн үг. Тэгээд л тал тал тийш нь тархан нүүдэллэсэн.
-Ази тивд тархан суурьшсан Монгол царайтай ард түмний өвөг дээдэс таныхаар чухам хаана тархан нүүдэллэсэн бол?
-10.000-35.000 жилийн хооронд Америк тив рүү хоёр удаагийн нүүдлээр давж нүүсэн гэдэг. Америк тивд хүн төрөлхтний, хүний амьдрал соёл иргэншлийн голомтыг асаажээ. Энэ утгаараа Монгол Африк тивийн дараа орох хүн төрөлхтний хосгүй гайхамшиг, үнэ цэнэтэй нутаг юм. Зэрлэг байгаль дээр соёлших, нийгэмших, иргэнших амьдралын галыг асаасан нутаг бол яах аргагүй Монгол гэдэгт манай генетикчид анхаарал тавьж ажилласан. Бид ийм шинжлэх ухааны цоо шинэ зүй тогтлуудыг илрүүлж, батлаад дэлхийн шинжлэх ухаанд өөр өөрсдийн бүтээл болгож оруулж байгаа.
-Тэгэхээр монголчууд их эртний генийн сантай гэж ойлгож болох уу?
-Тиймээ. бүх Ази царайтнууд, Америкийн индианчуудын генийн санг нийлүүлээд нэг цогц гэж үзвэл, тэр цогц шинж чанарыг агуулсан өвөг генийн санг бид өнөөдөр тээж яваа ард түмэн юм. Монголчууд түүхэнд янз янзын нэрээр нэрлэгдээд хүн төрөлхтний түүхэн тавцанд Монгол гэдэг нэртэй гарч ирсэнч, тээж явсан генийн сан нь нэг л ген байж. Тэр нь өвөг генийн сан юм. Монголчууд түүхийн асар их баян, урт настай генийн санг тээж яваа.
Жаахан хатуухан хэлбэл, монголчууд, бүх Ази царайтнуудын өвөг эцэг ард түмэн юм байна гэж хэлэхээр. Зарим нэг хүн үүнийг уншаад дэгсдүүлж, хэтрүүллээ гэх байх л даа. Гэхдээ энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй. Монголчууд аль нэг үндэстний тасархай биш. Газар нутаг, удмын сангийн хувьд ч ямар нэг үндэстний тасархай бус. Ямар нэг үндэстэн угсаатнаас үүсээгүй. Өөрөө бие дааж монгол нутагтаа үүссэн юм байна гэдгийг шинжлэх ухааны хувьд баталж, гаргалаа.
Үүнийгээ бид хоосон бахархал, хоосон хийрхэл, омогшил болгохгүйгээр эрч хүч авч, өөрсдийгөө хөгжүүлж, энэ дэлхийд хамгийн оюунлаг үндэстэн угсаатан гэдгээ хөгжлөөрөө харуулах ёстой.
-Монгол хүний ген алдагдлаа гэж ч ярьдаг болсон. Үүний сөрөг талыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахгүй юу?
-Манай залуус гадныхантай гэр бүл болох нь ихэссэн. Үүнээс болж өөрийн унаган экологийн орчингүй хүүхдийн тоо ч нэмэгдсэн. Дээр нь хоёр өөр үндэстэн хоорондоо гэрлэж, гарсан эрлийз хүүхэд ухаантай байдаг гэж манайхны ярьдаг нь том эндүүрэл.
Социализмын үед нүүдлийн соёл иргэншлийг бөөстэй, хиртэй, өвчин үүсгэдэг, зэрлэг араатан шиг махаа чанаж иддэг гэж элдвээр шүүмжилсэн. Ингэсээр байгаад бидний толгойд өөрсдийн соёлоо адалдаг сэтгэлгээг буулгасан. Энэ бол хүн төрөлхтний улс төрийн эргүүлэг байсан. Ингээд 1990 онтой бид золгосон. Ардчиллын буянаар гайхамшигтай ололт олсон. Монголын төр ямар шийдвэр гаргахаа аль нэг гүрнээс асуухаа больсон. Бие дааж бүх юм аа шийддэг болсон юм.
Энэ бол агуу үнэ цэнэтэй олдсон эрх чөлөө. Социализмын үед бүр хүний үгээр сааралтуулаад хаясан соёл иргэншилтэйгээ 1990 онд золгонгуутаа, Японы, Америкийн соёл сайхан санагддаг болж билээ. Дэлхийн хөл тавьсан улс бүхний хөндлөнгийн соёл сайхан санагдаж, тэрийг монголчууд тоос сорогч шиг өөртөө шингээж авснаар соёл иргэншлээ улам устгасан. Цаашид байдал энэ чигээр үргэлжилбэл бид монгол генээ улам л алдах гээд байна.
Үүнд төрийн бодлого хэрэгтэй байгаа. Цаашилбал, Монголын хүн ам дахь цус ойртолт өнөөдөр аймшигтай, үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрчихээд байна. 1992 оноос эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газар шат шатандаа шийдвэр гаргаж ирсэн. Харамсалтай нь анхаарал сул тавьсаар байгаад өдий хүрчихлээ.
-Тэгвэл цус ойртолтоос салах ямар арга зам байгаа вэ?
-Би Монгол Улсын иргэн ургийн бичиг хөтлөх үлгэрчилсэн гарын авлага гаргаж байгаа. Хамгийн гол нь хүмүүс баг, сум, аймаг дотроо битгий гэрлээсэй л гэж хэлье. Өөрөөсөө дээш есөн үеэ мэдэж, судалж байж л гэрлэх хэрэгтэй. Эсвэл алс, холын аймгаас хань ижлээ сонгох хэрэгтэй байгаа юм. Дээр нь айл бүр ургийн бичгээ хөтлөх нь чухал болоод байна. Өнөөдөр манайхан өөрөөсөө дээш гурван үеийн өвөг эцгээ ч мэдэхээ больсон. Цус ойртолт гэдэг бол чимээгүй тахал.
Монголд 2005 оноос эхлээд төрөл бүрийн согогтой төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ бол үндэсний хэмжээний гамшигт үзэгдэл байгаа юм.
Гол нь бид өөрсдийн муугаас, арчаагүйгээс цус ойртоогүй. Бид хөндлөнгийн далд бодлогын уршгаар иймэрхүү байдалд орчихжээ. Үүнээс гарцгаая. Сайхан нүүдлийн монгол иргэншлээ номоор нь хамгаалъя. Гайхамшигтай соёл иргэншлийг өөр өөрийн унаган төрхөөр нь хадгалагдаж, өвлөгдөх ёстой.
Ч.Ану