АНУ-ын Нью-Йорк хотын төв Рокфеллер-плаза талбайг зул сарын баярын хамгийн гол чимэглэл аварга том гацуур мод чимж эхлэв. Уг гацуурыг Пенсильваниа мужийн Миффлинвиль тосгоноос авчирсан байна.
Хоёр долоо хоногийн турш ажлын баг 23 метрийн өндөртэй гацуурыг 30 мянган гэрлээр чимэглэсэн байна. Тэдгээр гэрлүүд нь ижил хэмжээний гэрлээс даруй 33 хувиар бага эрчим хүч зарцуулдаг аж. Гацуурын оройг 2.7 метрийн диаметртэй, 250 кг жинтэй "Сваровски" компанийн том болор таван хошуугаар чимэглэжээ.
75 настай аварга том гацуурыг асаах ёслолын арга хэмжээний үеэр алдарт дуучид жүжигчид оролцож, жуулчид болон хотын оршин суугчид хүрэлцэн ирсэн байна. Урьдчилсан таамгаар баярын өдрүүдэд гацуур модыг үзэх гэж 2.5 сая хүн ирэх төлөвтэй байгаа аж. Харин гацуурыг 2012 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр унтраах гэнэ.
Энэ жил гацуур мод асаах арга хэмжээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Нью-Йорк хотод хийсэн айлчлалтай давхацсан нь олны бухимдлыг төрүүлсэн байна. Учир нь тус хотод өндөржүүлсэн аюулгүй байдал зарлаж, ихэнх гудамжийг хаасан байсан тул олон хүн арга хэмжээнд оролцож амжаагүй байна.
Нью-Йорк хотын төвданх1931 онд зул сарын гацуур модыг засдаг уламжлал гарчээ. Харин 1933 оноос зул сарын гацуур модыг асаах ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг болсон юм.
1936 онд зул сарын баярт зориулж модны доор мөсөн гулгуур байгуулсан бөгөөд түүнээс хойш энэ нь хотын оршин суугчид болон жуулчдын хамгийн очих дуртай газрын нэг болсон байна. Мөсөн гулгуур энэ оны аравдугаар сараас ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллах гэнэ.
А.Цацрал