Хятадад Кока-Кола компанийн бүтээгдэхүүнээс нэг хүүхэд хордож амиа
алдаж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Жилинь мужийн эрх
баригчид мэдэгдсэн байна.
Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр 11 настай хүүхэд ээжтэйгээ Кока-Кола
компанийн бүтээгдэхүүн болох “Pulpy Milky” нэртэй гүзээлзгэний амттай
йогуртыг авч уужээ. Улмаар бүтээгдэхүүнээс хордлого авч хүүхэд нь амиа
алдсан бол ээжийнх нь бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө мөн нэгэн ээж охиныхоо хамтаар “Pulpy
Milky” йогуртаас хорджээ. Одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа аж.
Тус бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд пестицид гэх хүний эрүүл мэндэд
муугаар нөлөөлөх хорт бодис агуулагдсан байсан нь нотлогдсон байна.
А.Цацрал
Эх сурвалж: www.bbc.com