Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, хугацаагүйгээр ажлаа хаяад хоёр хоносон багш нарын төлөөллийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр 18:30 цагаас хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди нар мөн оролцсон юм.
Багш нарын төлөөлөл болох Боловсролын салбарын Үйлдвэрчний хороон дарга Ж.Батзориг таван төрлийн шаардлага тавьж байгаагаа дурьдсан. Үүнд цалин хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх, орон сууцны хөтөлбөрт хамруулах, багш нарын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэх зэрэг асуудал байгааг хэлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард гурван талт хэлэлцээрээр цалин хөлсийг хоёр үе шаттайгаар нэмэхээр шийдсэн байтал ирэх оны төсвийн тухай хуулиар энэ асуудлыг яагаад хойшлуулсныг Ерөнхий сайдаас тодруулж, энэхүү асуудалд зовнидог төр засаг байна уу гэж Ерөнхий сайдаас асуулаа.
Харин Ерөнхий сайд “Засгийн газраас боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа, ялангуяа хүний хөгжлийн асуудал нь Засгийн газрын бодлогын цөм, эдийн засгийн өсөлтийг хүний хөгжлөөрөө дамжуулан хуваарилалт хийж байгаа” гэлээ. Тэрээр цааш нь “улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах ёстой байдаг ч яг үнэндээ 30 гаруй хувь нь энэ салбарт чиглүүлээд байна. Та бүхний тавьж буй шаардлага зүй ёсных. Харин өргөс авсан юм шиг маргааш шийдэгдчихгүй , ардчилсан нийгэмд ямарваа асуудал бодитой судалгаатай үндэслэлтэй байх ёстой, инфляци хөөрөгдөх ч юм уу хүндрэл үүсэх аюулыг бодолцох ёстой” гэлээ.
Харин гурван талт хэлэлцээрийн хувьд Ерөнхий сайд “Энэ хэлэлцээрээр багш нар төдийгүй төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэдэг заалт оруулсан, гэхдээ он сар заагаагүй байсан” гэсэн юм. Харин тэрхүү заалтад “2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр хувааж нэмнэ гэж заасан” хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ярьж байсан юм.
Ерөнхий сайд багш нарын төлөөллийг хугацаагүй ажил хаялтаа зогсоохыг хүсээд хүүхдүүд, сурагчдынхаа эрх ашгийг бодолцож, нийгэмд сөрөг үр дагавар гаргахгүй байхыг хүслээ. Мөн Засгийн газрын үүднээс энэ асуудлыг анхаарч авч хэлэлцэхээ амлалаа.
Түүнчлэн энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг Сангийн болон БСШУ ба НХХ-ийн сайдаар ахлуулан байгуулж байгааг дуулгаад, 3 талт хэлэлцээрийн хүрээнд сууж ярилцаж, энэ хэлэлцээрийг дахин эхлүүлэхийг санал болголоо.
Энэ дагуу Засгийн газраас “Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу хэлэлцээр өнөөдрөөс эхэлж, багш нарын ажил хаялт зогсохоор болсон гэж хэлж болох юм. Хэлэлцээр эхэлмэгц ажил хаялт зогсдог хуулийн журамтай ажээ” гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Харин бид энэ талаар Боловсролын салбарын Үйлдвэрчний хороон дарга Ж.Батзоригоос лавлалаа.
Тэрээр:
-Ерөнхий сайдын зүгээс хэлэлцээрт дахин оръё гэсэн санал тавьсан. Бид Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа Ажил хаялтын түр хороогоо хуралдуулж,Засгийн газрыг эцсийн байдлаар асуудлаа шийдтэл ажил хаялтаа үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн иргэний нийгмийн байгууллагууд биднийг дэмжиж буйгаа илэрхийлж өнөөдөр 11:00 цагт уулзалт хийхээр болоод байна гэлээ.
Ийнхүү гурван талт хэлэлцээр дахин хийгдэх болсон ч түрүүчийн адил Засгийн газар амласнаасаа буцаж мэднэ хэмээн эмээсэн багш нарын ажил хаялт үргэлжлэхээр болжээ. Харин гурван талт хэлэлцээрээр ямар үр дүн гарах бол. Бид та бүхэнд мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
О.Ариунбилэг