Долоо хоногийн эхээр хэт хувиа хичээдэг байдлаа анхаарч засахгүй бол та алхам ч урагшлахгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Найз нөхдийн нандин холбоо хайр дурлал болж хувирахыг та мэдрэх болно. Ганц бие хүмүүс тааварлашгүй хайрын түүхийг бүтээх болно. Гэр бүлийн уур амьсгал таатай, аливаа үл ойлголцол хурдан арилна. Эрүүл мэндээ сайтар анхаар. Өвдөж болзошгүй. Аав ээжийн нөмөр нөөлөг, сургаал зөвлөмжийг та мэдрэх болно. Долоо хоногийн дундуур амьдрах орчин нөхцөлөө өөрчлөх, нүүдэл суудал хийх, эсвэл гадаад руу зугаалах зэрэг нь таны амьдралд маш их таашаалыг авчрах болно. Өөрийн зөн билиг, мэдрэмждээ захирагдан хамаг оюун ухаан, хүч чадлаа ажил үйлсдээ зориулах үе ирнэ гэдгийг одод амлаж байна. Ажил хэргийн талбарт муу явуулга, хууран мэхлэлтэд өртөлгүй хянамгай байхыг анхааруулж байна. Аливаа таагүй асуудлаас үүдэн гарах үр дагавар нь тийм ч хөнгөн биш байна. Удирдлага тань таны хичээл зүтгэлийг тоохгүй өнгөрч чадахгүй. Харин долоо хоногийн сүүлээр ажлын орчиндоо эерэг энергийг бэлэглэнэ. Та гэр бүлийн хэмжээнд багахан хэмжээний баяр тэмдэглэж амьдралдаа үл мартагдах сайхан дурсамж үлдээнэ. Санхүүгийн хувьд бага зэргийн гачигдалд орсон боловч энэ асуудлаас биш авлага ихтэй, түүнийгээ авч чадахгүйд нэлээд бухимдах бололтой. Магадгүй та урт удаан хугацааны аялал, амьдралдаа үлдээж болох сайхан дурсамжийг төлөвлөх болно. Хайр дурлалын хувьд эрчүүдэд илүү ээлтэй. Тэд санаандаа хүрч, хайраа илчилж бүсгүйнхээ сэтгэлийг хөдөлгөж чадна.
Долоо хоногийн эхээр ганцаар байж, бүхнийг эргэцүүлэн бодож зөв шийдвэр гаргах хэрэгтэйг одод зөвлөж байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Бүсгүйчүүд шинэ ажил хэрэг эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, гэр орны асуудлаа зохицуулах талаар санаагаа чилээнэ. Таны бодож боловсруулсан шинэ санааг дэмжих, боломж олгох сэтгэл сайтай нэгэнтэй учрах болно. Та түүний дэмжлэгийг дуртайяа хүлээн аваарай. Өөртөө хэт итгэлтэй байх нь муу зүйл биш ч зарим тохиолдолд нөхцөл байдалд тохируулан аливаад хандахыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур тааруухан байгаа ажлынхаа ард хэрхэн гарах тухай бодол таныг эзэгнэх болно. Амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг, сэтгэлийн тайвшралыг гэр бүлээсээ авч чадна. Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа сэтгэл санааны хямралаа ил гаргаж, уур бухимдалтай харилцвал эргээд үүсэх асуудал нь та хоёрыг улам бүр хэцүү байдалд хүргэнэ. Найз нөхдийн туслалцаа, зөвлөгөө илүүдэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр таны гаргасан аливаа шийдвэр бүгд оновчтой, сайн сайхан байхгүй бөгөөд энэ нь ардаасаа багагүй уршиг дагуулж магадгүй. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, хурц ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Хөнгөн шингэн байх нь дурын хүнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэгдэнэ. Олны хэл амнаас хол байхыг одод сануулж байна.
Долоо хоногийн эхээр таны амьдралын идэвх, эрч хүч нэлээд өндөр байна. Харилцан ойлголцол, эрүүл саруул ухаан, хүндлэлээр дүүрэн байна. Гэвч зарим загаснууд хэн нэгний өдөөн хатгалга, турхиралтад өртөж болзошгүй ч түүнийг гүжир гүтгэлэг өдөөн хатгалга гэж тайвнаар харж чадвал үүссэн асуудлыг хугацаа алдалгүй арилгаж чадна. Санасан зорьсноо эргэж харах, эргэлзэхэд хүргэх үйл явдал өрнөнө. Эрчүүдийн сээтэгнэл хэрээс хэтэрч дотнын хүнээ гомдооход хүрнэ. Тэд өөртөө хяналтгүй, дураараа загнасны горыг амсах болно. Хүмүүсийг адил түвшинд үнэлж дүгнэж, ярилцахгүй бол хэн нэгнийг гадаад үзэмжээр нь дүгнэдэг дутагдалтай талаасаа болж нэр хүндээ унагана. Долоо хоногийн дундуур хүүхдүүддээ анхаарал халамж тавьж тэдэнтэй аль болох ойр байж цагийг өнгөрүүлээрэй. Магадгүй ойр дотнын хүмүүсийн оролцоо бэрхшээлийг давж туулахад тусална. Бүх зүйлд бусадтай ярилцаж, бүтээлч шийдвэр гаргах нь ирээдүйд тань тустай. Аливаа болж буй таагүй зүйлийг сэтгэлдээ ойр бүү хүлээж ав. Найз нөхөдтэйгөө уулзах, хуучлах зэрэг нь таны хувьд сэтгэлийн сэргээш болж болно. Харин долоо хоногийн сүүлээр өөдрөг үзэл, цовоо сэргэлэн байдлаараа эргэн тойрныхон болоод хайртай хүмүүсийнхээ дунд гялалзаж, магтаал сайшаалыг хүртэнэ. Ахмадуудын хувьд тэдний эрүүл мэнд гэхээсээ илүүтэй дотоод сэтгэлд нь илүү анхаарал хандуулахыг зөвлөж байна. Ажил төрөл тань бүтэмжтэй байж амжилт гаргаж, ашиг орлого олох ч ачааллаа хэтрүүлснээс болж эрүүл мэндээ хохироох магадлалтай. Загаснууд биеэ чагнаж хямарч суулгүй аль болох цэвэр агаарт хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг хүмүүстэйгээ өнгөрөөхийг хичээ. Эрүүл мэндийн хувьд нэлээд доогуур, хөнгөн ханиад нь даамжирч хүндэрч болзошгүй тул шаардлагатай арга хэмжээг эртхэн аваарай.
Долоо хоногийн эхээр тайван байхгүй бол стресс бухимдал нь таны эрч хүч, энергийг бууруулна. Таны нэр хүнд, байр суурь тань ганхахад хүрч болзошгүй. Эрсдэлтэй алхам хийж, үйл ажиллагааг явуулах гэсний хэрэггүй. Танд ирсэн гэнэтийн мэдээ нь таныг тогтвортой суулгахгүйд хүргэнэ. Та хэн нэгний төлөө өөртөө ахадсан их ачаа үүрэх гэсний хэрэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ачааллаа тэнцүү хувааж авах нь шийдвэрлэхэд ч хөнгөн байх болно. Таны эрч хүч туйлын дээгүүр байх тул өөрийн зориг хүрсэн бүхнийг хий. Хайртай хүнтэйгээ нийцтэй, найрсаг харьцаж чадвал сэтгэлийн баяр баяслыг эдэлнэ. Харин түүнийг хатуу ширүүн үгээр гомдоож, үргэлжийн нулимс, гомдлоор хучаад байвал таны амьдрал сарнихад хүрч мэднэ. Долоо хоногийн дундуур янаг амраг, хайр сэтгэлийн харилцаанд зөрчилдөөнтэй байдал үүснэ. Оройд гэр бүлийн хүрээнд буюу цэвэр агаарт алхаж алжаалаа тайлахыг хичээгээрэй. Мөнгө санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлчээр хайртай хүнийхээ сэтгэлийг сэргээх, баяр баясгалан бэлэглэхээр ямар нэгэн дорвитой зүйл хий. Бүсгүйчүүдийн хувьд урам зориг нэмэх, гутранги байдлаасаа салах сайхан боломж болно. Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд түвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ. Таны дүүрэн эрч хүч нь эргэн тойрны хүмүүст баяр хөөр, итгэл найдвар, өөдрөг үзлийг бэлэглэх болно. Шийдвэртэй үйл хөдлөл, зорилго тэмүүлэлтэй байдал тань өндөр амжилтад хүргэнэ.
Долоо хоногийн эхээр урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. Барьсан ажил бүр тань амжилттай бүтэж, ямар ч хэцүү ажил гарын аясаар урагш ахих болно. Бүсгүйчүүд сэтгэлээ ямар нэгэн зүйлд бүрэн эзэмдүүлж дүүргэсэн болохоор илүү зүйлд зовох, санаа тавих тэнхээгүй байна. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсийн хувьд тийм ч азтай, ашиг орлого арвинтай байхгүй бөгөөд хийж заншсанаас өөрөөр шинэ зүйлд аз турших хэрэггүй гэж зөвлөж байна. Долоо хоногийн дундуур мэргэжлийн салбартаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол оюун санаагаа цэгцэлж ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүл, шинэ санаа, шинэлэг төлөвлөгөө боловсруул. Таны санааг овжиноор ашиглах нэгэн таны ойр тойронд элбэг байгаа гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр өдөр бүрийн ажилдаа ачаалал авсан бас таны биеийн байдлаас болж төлөвлөгөө тань нурах болно. Учир нь танд төлөвлөснөө хийх тамир тэнхээ, сэтгэл зүй огтхон ч байхгүй байгаа тул унтаад л баймаар амралтыг бүрэн амарч өнгөрүүлэх ч ойрын ирээдүйгээ төлөвлөж, ашиг орлого олох нөхцөл боломжоо судалснаар та оновчтой ажлаа барьж авч чадна.
Долоо хоногийн эхээр дэмий хоосон зүйлд цагаа баралгүй өмнөх ажлаа хичээнгүйлэн хий. Эрчүүдийн хувьд сэтгэл санааны хямралтай үе юм. Тэд биеийн хүчний ажлаас зайлсхийж аль болох тайван байдлыг эрхэмлэхгүй бол хэт их ачаалал, стрессээс болж өвдөж болзошгүй. Харин бүсгүйчүүдийн хувьд шинэ соргог бүхнийг эрэлхийлж, олон зүйлийг авах гэсэн шунал нь дээд цэгтээ байна. Тэднийг магадгүй шинэ учрал хүлээж байна. Хувийн амьдралын ололт амжилт нь танд ихээхэн эерэг үр дүнг авчирч, эрч хүч урам зоригийг улам нэмэгдүүлнэ. Шинэ газар очих, аялж зугаалах, шинээр хүнтэй танилцахад таатай байна. Долоо хоногийн дундуур ширүүн догшин зан характер гаргаж бусдын өмнө таагүй байдлаа харуулснаар та уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж орхино. Бүх асуудлыг өөрөө шийдэх гэж хичээлгүй ойрын хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, тайван замаар шийдэхийг хичээгээрэй. Урд урдын хичээл зүтгэл, чармайлтын үр дүн танд улам ихээр урам зориг өгөх болно. Хүсэл мөрөөдөл тань биелэх нь цаг хугацааны л асуудал боллоо. Харин долоо хоногийн сүүлээр хэт догдлолоосоо болоод буруу шийдвэр гаргах, алдаа гаргах магадлал өндөр тул сэрэмжтэй, бодолтой, тайван хандахыг зөвлөж байна. Шинээр ажлын ярилцлагад орох гэж байгаа бол та өөрийнхөө дотоод сэтгэлд хамгийн ихээр найдаж, итгэлтэй байх хэрэгтэй.
Долоо хоногийн эхээр олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс өөрийн гүйцэтгэх ажилдаа анхаарал болгоомжтой хандахгүй бол эндүү ташаа мэдээллээс болж томоохон алдаа гаргаж магадгүй тул анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Өөртөө хэт их ачаалал өгч, бүхий л болж бүтэхгүй асуудлыг үүрэх хэрэггүй. Шийдвэрлэхэд ч тодорхой дараалал гэж бий. Хэн нэгний нөхөрсөг зөвлөгөө нь ойр дотнын хүмүүстэй харилцах харилцаа, материаллаг байдалд сайнаар нөлөөлж, өрхийн болон хувийн орлогоо нэмэгдүүлэхэд хүрнэ. Долоо хоногийн дундуур эрчүүдийн хувьд урдаа тавьсан зорилгоосоо ухрах, шантрах явдал гаргаж болзошгүй. Уран бүтээлийн харилцаа холбоогоо зузаатгаж, шинэ эхлэл тавьж чадна. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой, хуучин санаа зовсон асуудлууд ард үлдсэн байна. Ганц бие хүмүүс шинэ учрал хүлээх ба энэ нь удаан хугацаанд үргэлжлэх сайн харилцааны эхлэл болно. Харин долоо хоногийн сүүлээр уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд нэн тохиромжтой. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлал өндөр байна. Цагийн аясаар өөртөө олон олон зүйлийг бий болгож чадах тул яг одоо хүсэж байгаа зүйлээ авахаа түр хойшлуулах хэрэгтэй. Тэмдэглэлийн дэвтэр үзгээ аваад өөрийн хүсэл зорилгоо бич, хийх зүйлээ төлөвлө. Та өөрийн бие даан гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлэх цаг ирнэ.
Долоо хоногийн эхээр ихэнх хүмүүс өөрийн ирээдүйгээ зөгнөх чадвар өндөр байна. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Уран бүтээлч хүмүүст таатай. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа сонирхол татахаар байна. Шинэ танилтай болох нь удаан хугацааны харилцаа холбоог билэгдэнэ. Мөнгө санхүүгийн асуудлыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч шийдээрэй. Харин долоо хоногийн дундуур өмнө эхлүүлсэн ажил тань ашиг орлогоо өгнө. Танд дараа дараагийн ажлаа эхлүүлэхэд эрч хүч урам зоригийг бэлэглэж чадна. Ажил хэрэг амжилттай болж мэргэжлийн хүрээнд ахиж дэвших боломж тохионо. Бүх зүйлд шударга хандаж олон хүний санаа бодолтой нийцүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр хариуцлагатай ажил алба хийдэг хүмүүсийн хувьд онцгүй байх магадлалтай. Хувийн болон хувьсгалын шугамаар худалдаа арилжаа хийх, тохиролцоотой холбоотой зүйлс тань нэг их амжилт авчрахгүй ч, алдагдал бас хүлээлгэхгүй. Харин бүсгүйчүүдийг гэнэтийн бэлэгнүүд хүлээж байна. Биеэ хэт тоосон өөдрөг үзэл тань бодит амьдралд болж буй зүйлтэй уялдаж өгөхгүй байгааг анхаараарай.
Долоо хоногийн эхээр шинээр ажил эхлүүлэх, унтарсан харилцаагаа сэргээх, гэр бүл болох зэрэгт таатай байна. Та өөрийн ажил хэрэгтээ тун хичээнгүй хандаж, шаргуу ажилласныхаа үр дүнг үзэх болно. Мөнгө төгрөг ихээхэн шаардагдах эрсдэлтэй алхмаас холуур байх нь өлзийтэй. Таны амьдралд зарим нэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Эерэг, сөрөг аль нь ч бай та үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэт түрэмгий зан бусдыг өөрөөсөө түлхэх тул та туйлын тайван, өгөөмөр, эелдэг байхыг хичээ. Гэнэтийн аюул ослоос сэргийлж замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид, уран бүтээлчдэд маш таатай. Тэдний онгод тэнгэр буув уу гэлтэй. Ашиг орлого олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэх мэт таатай зүйлүүд ар араасаа хөвөрнө. Та хариуцсан ажлынхаа ард гарч чадсанаар төвөгтэй харилцаа ч хөгжилтэй санагдах болно. Харин долоо хоногийн сүүлчээр хэн нэгнийг хол замд үдэх, удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж магадгүй. Та өөрийн хийж буй зүйлдээ бүх сэтгэлээ зориулахын тулд ганцаар байдлыг эрхэмлээрэй. Мэдрэмж, сэтгэл хөдлөл ихтэй, амьдрал тань адал явдлаар дүүрэн, аз жаргалтай байгааг мэдэрнэ. Та өөрт ирсэн бурхны сорилтыг амжилттай даван гарна. Гэр бүл үр хүүхдүүд хүртэл танд сэтгэл хангалуун байна.
Энэ долоо хоног ширүүхэн эхэлж байгаа ч бүх зүйл таатай сайхнаар өөрчлөгдөх болно гэдэгт итгээрэй. Таны мэдлэг туршлага дутагдсантай холбоотой үүссэн асуудал нь олныг хамрах болно. Гэвч таны зүтгэл талаар болохгүй. Залуус их зан гаргаж биеэ тоох, эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх хандлагаас зайлсхий. Бодол санаа үйл хөдлөлөө байнга хянаж, болгоомжгүй үг үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна. Гэнэтийн осол бэртэлд өртөж болзошгүй тул хянуур, болгоомжтой байгаарай. Эрүүл мэндтэй холбоотой асуудалд хайнга хандах хэрэггүй. Долоо хоногийн дундуур санхүүгийн хувьд хэт хурдацтай буурч байгааг анзаарах болно. Хувийн хэрэгцээндээ зарцуулдаг зарим зүйлсээ танахад хүргэж мэднэ. Та ховсдуулсан юм уу гэлтэй үнэн бодит байдалдаа орж өгөхгүй хийсвэр, хиймэл ертөнцөд аялах, үүнээсээ болж эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байна. Агаар салхинд гарч тархиа сэргээж, утас, компьютероос өөрийгөө чөлөөл, тархиндаа амралт өгөхийг хичээ. Ойрын хугацаанд та өөртөө маш таатай, хүсэн хүлээж байсан мэдээгээ авах болно. Амьдралд тохиох зарим нэг өөрчлөлтөд та бэлэн биш байгаа тул ямар нэгэн шинэ алхам хийхэд таны зориг зүрх дутна. Та санхүүгийн байдлаа дээшлүүлэх, авьяас чадвараа зориулах илүү ашигтай бизнесийн хүрээллийг олох хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санааны байдал гонсгор, уйтгар, гомдлыг мэдрэх хэдий ч та хүлээцтэй, ухаалаг байдлынхаа ачаар мухардмал байдлаас амжилттай гарч чадна. Товч дараад л шийдэгдчих асуудал биш учир хүлээцтэй, тууштай, хөдөлмөрч байж чадах юм бол таны хүсэл удахгүй биеллээ олох болно. Аливаа таагүй мэдээг хүндээр тусгаж хүлээж авсны хэрэггүй.
Долоо хоногийн эхээр та ажил дээрх асуудлууд тэр тусмаа албан тушаалын өөрчлөлттэй холбоотой асуудалд эмзгээр хүлээн авбал эргээд танд гарах үр дүн таагүй байх болно. Та өөрийн мэдэлгүй янз бүрийн ааш араншин гаргах шинжтэй байна. Энэ үед ажил хэргийн тал дээр амжилт олохгүй тул хэт хичээн зүтгэсний шаардлагагүй. Техниктэй харьцдаг хүмүүс өөрийн хүч хүрэх үгүйг мэдэхгүй их ажлаар өөрийгөө дарна. Цаг хугацаа их шаардах ч таны барьж авсан ажил алс хэтдээ ашгаа ихээхэн өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Бүсгүйчүүдийн хувьд бусдын анхаарлын төвд байснаар эрх мэдэлтний нүдэнд өртөж энэ нь цаашлаад зорилгодоо хүрэхэд нэлээд тус дэм болох болно. Долоо хоногийн дундуур эрчүүд хэлэлцээр хийх, хуулийн зөвлөгөө авахад тохиромжтой. Дотоод тайван тэнцвэрт байдлаа алдвал гадаад орчинтой зөрчилдсөн өдөр болно. Архаг хууч өвчин сэдэрнэ. Харин долоо хоногийн сүүлээр худалдаа, арилжааны салбарт ажилладаг хониныхон идэвхтэй байхад тохиромжтой. Улс төрч хүмүүст албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Сэтгэл санаа өөдрөг, сайхан уужралыг олж авна. Мартагдах шахсан хамаатан садан эсвэл найз нөхөдтэйгөө зорьж уулз. Гэр орны аар саар ажлаас өөрийгөө чөлөөл.
Долоо хоногийн эхээр ажлын арга барилаа өөрчилж, шинэлэг зүйл рүү зоригтой орохыг нөхцөл байдал шаардана. Таны мэргэжлийн ур чадвар үүн дээр л илэрч гарах юм гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа. Үйл явдлын гэнэтийн эргэлт нь танд маш ашигтайгаар эргэхийн зэрэгцээ таны байр суурийг хүртэл өөрчилж чадах юм. Бодол санаагаа нэгэн чигт байлгаж, их үйлсийн төлөө байгаа боломжоо бүгдийг нь дайчлан ажиллахыг танд зөвлөж байна. Боломж ойрхон байна. Таны ухаалаг, хүлээцтэй байдал нь аливаа асуудлыг шийдвэрлэх, бусдын маргааныг зогсоох, зэрэгт тун их нөлөөтэй байна. Сэтгэл хөдлөлөө барихыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур энэ ордны ихэнх хүмүүсийн сэтгэлийг зовоож, түгшүүр, хямралын байдалд оруулж магадгүй үйл явдал тохиолдоно. Энэ нь таны эрч хүч, энергийн хэт их илүүдэлтэй байгаа байдлаас болж магадгүй. Өмнө өвдөж байсан эрхтэн сайжирч нааштай мэдээ дуулна. Хоол хүнсээ зохистой хэмжээнд эрүүл хүнсээр хангахыг эрхэмлэ. Өөртөө болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр тэвчээртэй, тайван байж зогсолтгүйгээр урагш тэмүүл, хичээл зүтгэлээ харуул, зөв тооцоол. Үр дүн нь танд удахгүй ирэх болно. Амьдралд тань гэнэтийн томоохон өөрчлөлтүүд гарч болзошгүй. Авто машинтай анхаарал болгоомжтой харьцаж, хурдаа зөв тохируулахыг зөвлөж байна. Ажил хэргийн хувьд уулзалтуудыг ирэх долоо хоногт хийвэл зөв зүйтэй шийдвэр гаргаж чадна.