Цамцаа сул тавьж цээжээ ил гарган, бороонд норон “Бид” гэж дуулсаар Монголын рок, поп урлагийн ертөнцөд хөл тавьж байсан “Номин талст” хамтлаг 10 нас хүрчээ. Тэдний тоглолтыг нүдэндээ нулимстай үзэж байсан охидууд, тэдний стилиэр хувцаслаж байсан хөвгүүд мөн адил 10 нас ахижээ.
Тэд өнөөдөр 10
жилийн ойдоо зориулсан тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Номин талст” хамтлаг 10 жилийн хугацаанд 150 гаруй дуу дуулж, долоон цомог сонсогчиддоо өргөн барьж, мөн хэмжээний тайлан тоглолт хийж байжээ. Харин сүүлийн хоёр жил хагасын хугацаанд тэд бусдын жишгээр бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Дээгий, Хаянаа, Батсүх, тус бүр өөрийн цомгоо гаргасан. Харин Хаазаа ирэх онд өөрийн цомгоо гаргаж, фэнүүдийгээ баярлуулах аж.
10 жилийн ойн тоглолтоор 30 орчим хит дуу дуулагдах бөгөөд энэ үеэр “Дурлаж бичсэн шүлэг” дууныхаа үргэлжлэл болох “Чамайг санахдаа” гэх цоо шинэ дуугаа дуулж сонирхуулна гэсэн.
Хамгийн гол нь тэд энэ тоглолтоо хийж буй нь цаашдаа дахин хамтарч ажиллахаа илэрхийлж буй хэрэг гэсэн. Найм дахь цомогны анхны дууг “Чамайг санахдаа”-г гэж ойлгоорой гэсэн.
Тэдний тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагаас “UB-palace”-ийн тайзыг доргионо.
Ч.Туяа